Цаазын ялтны шүүх хуралд оролцсон минь! | News.MN

Цаазын ялтны шүүх хуралд оролцсон минь!

Цаазын ялтны шүүх хуралд оролцсон минь!

Цаазын ялтны шүүх хуралд оролцсон минь!

Найруулагч М.Батболд өмнө нь үзэгчдэд “Фауст”-ыг танилцуулсан. Одоо тэр “Гэм зэм”-ийг.  Ингэхдээ тэр өөртөө илүү итгэлтэй, эр зоригтойгоор ирснээ тайзнаа тунхаглан зарлалаа. “Галзуу” бас тэнэг зоригтой гэмээр. Учир нь тэр Ф.М.Достоевскийн нүсэр романыг барьж авчээ.  Түүний шинэ уран бүтээлийг амтай болгон ярьж, жүжгийг нь үзэхийг хүснэ. Тэнгэрт тултал магтаж, театр урлагийн “тэсрэлт” гэж магтсан нь муулахаасаа хавьгүй олон байлаа.

Нээлттэй шүүх хурал яг цагтаа эхлэв. Цаазын ялтныг шүүж буй шүүх хуралд оролцогчид гоё ганган хувцастай, бас  баяр хөөр, аз жаргалтайгаар суудлаа эзэлжээ. Тэдний адил үзэгчийн хувиас “Гэм зэм”-ийг шүүхээр шүүх хурлын танхимл орлоо.  Цагаан хоолойгоор "Эрхэм ноёд, хатагтай нараа Родион Романович Раскольниковын шүүх хуралд ирсэн хүмүүс гурван давхрын танхимд суудлаа эзэлнэ үү" хэмээн зарлах сонихон агаад өвөрмөц. Танхимын үүдэнд тусгайлан зассан орчинг бүрдүүлж, үзэгчдэд “Петербургийн мэдээ” сонин тарааж өгсөн нь хүссэн  ч эс хүссэн ч “Гэм зэм”-рүү хөтөлнө.

Суудалдаа тухлан суусан үзэгчид постдрам үзнэ гэж төсөөлж байтал тэгсэнгүй. Танхимд шүүгч орж ирснээр үзэгчид бүгд босч, хүндэтгэл үзүүлэв. Үүгээр Петербургийг донсолгосон дуулиант аллагын шүүх хуралд гэрчээр оролцож буйг ойлгуулах шиг.

Петербургийн их сургуулийн оюутан Родион Романович Раскольников долдугаар сарын 6-ны өдөр Алена Ивановна, Елизаветта Ивановна хэмээх эгч дүүсийг сүхээр цавчин хөнөөсөн аллагад сэжиглэгдэж буй бөгөөд алуурчин мөнгө хүүлэгч эмгэн болон түүний дүүгийн амь насанд халдаад зогсохгүй, эд зүйлс дээрэмджээ. Сэжигтэн өөрийн биеэр хэргээ хүлээсэн нь нийгэмд ихээхэн шуугиан дэгдээв.

Жүжгийг үзэхээс өмнө гол дүрд бидний сайн мэдэх “Guys” хамтлагийн дуучин Д.Лхагвыг сонгосныг гайхаж байв. Магадгүй түүний дүр төрх илүү дөхсөн болов уу. Гэтэл тэр “жинхэнэ” Раскольников байж. Жүжиг эхэлснээс дуусах хүртэл гэм зэмийн шүүлтийг төвөггүй давж гарав.

Жүжиг эхлэхэд тайзны голд дагжин чичирч, айдас, уйтгар гуниг, сэтгэлийн шаналалд автсан эр гартаа гавтай сууна. Түүний өмгөөлөгч Разумихин /Д.Түвшинбаяр/, улсын яллагч Алена Ивановна /Д.Ганцэцэг/ нар тун чадварлагаар хэргийг нотолж, няцааж үзэгчдийг хоёр талцуулна. Өмгөөлөгч Раскольниковыг хүн алахаас өөр аргагүй байдалд байсан гэж зөвтгөхийг хичээх бол яллагч нь арчаагүй, ядуу байгаа нь хүний амь хэрцгийгээр хороох шалтгаан бус хэмээн ширүүхэн маргаан өрнүүлнэ. Тэд ийн үзэгчдийн тархинд олон асуулт үлдээж, жүжгийн эхний хэсгийг сонирхолтойгоор авч гарлаа.

Хэсэг завсарлагааны дараа хөшиг нээгдэв. Тайзнаа жүжигчин П.Эрдэнэзаан гарч ирлээ. Тэр “Гэм зэм”-ийн дүрүүд дотроос жинхэнэ “тэсрэлт” нь байв. Жүжгийн эхний хэсэгт “Гэм зэм”-ийн дүрүүдийг ерөнхийд нь танилцуулсан бол хоёр дахь хэсэгт дүр бүрийн онцлог, тухайн дүрийг тодотгосон монологиуд урсч эхлэв.

Тэр дунд Мармеладов буюу П.Эрдэнэзааны монологи үзэгчдийг ёстой нэг гайхашруулах нь тэр. Өнөөх бидний мэддэг хошин урлагийн жүжигчин тэнд ер харагдсангүй. Яг тэр хэсгийн ард амьд хөгжим эгшиглэнэ. Эхэндээ түүнийг дуу дуулах гэж байна уу гэж бодсоноо нуух юун. Та нүдээ аниад төсөөл дөө… Цагтаа хэргэм зэрэгтэй түшмэл явсан Мармеладовын амьдралын сүүлчийн өчлийг.

Тэр охиныхоо биеэ үнэлж олсон мөнгөөр амьдралынхаа сүүлчийн хундагыг ууна. Ингэхдээ тайзны голд байрлах микрофоныг тэврэн авч, үсэрч, цовхчиж, салганаж, орилж, чарлахад нь сэтгэл бачимдаж, түүнтэй хамт ерцөнцөөс тасрах шиг. Тэрбээр гартаа барьсан хундага архины сүүлчийн дусал шиг ээ амьдралаас уусан, замхран алга болов.

Энэ жүжгийн хамгийн гэгээлэг, ариун тунгалаг бүсгүй Сонягийн дүрд Г.Золзаяа тогложээ. Өнчин дүү нараа тэжээхийн тулд биеэ үнэлж буй бүсгүй. Тэр утгаараа жүжгийн төгсгөл хэсэгт Раскольников өөрийн гэм зэмээ Соняд очиж хэлнэ. Өөрийгөө зовлонд унагасан залууг Соня энэрэн хайрлаж буй тэр хэсгийг тайзны дээд, доод хэсэгт ижилсүүлэн дүрсэлсэн нь шинэлэг байв.

Найруулагч М.Батболд “Миний арга барил бол пост-драм. Орчин үеийн сэтгэлгээ, сэтгэл зүй дээр суурилсан философи үндэстэй уран бүтээлүүд дээр уран бүтээлч хандлагатай ажиллахыг эрмэлздэг. Тэгэхээр миний найруулгын амин сүнс бол өөрчлөлт” гэдгийг өмнө нь онцлож байсан. Түүний хэлснээр Раскольников нэг талаасаа алуурчин нөгөө талаасаа  аврагч, чөлөөлөгч хүн. Харин нээлттэй шүүх хуралд оролцсон үзэгч болгон өөрийнхөөрөө Раскольниковыг, Д.Лхагвыг шүүсэн.

Тиймээ М.Батболд Монголын драмын ертөнцөд дахиад л тэсрэлт хийж чадлаа. Цаашдаа ч ямар өөрчлөлтийг энэ нийгэмд, үзэгчдийн оюун санаанд, урлагт авч ирэхийг таашгүй. Театр гэгч хүний тархинд оршдог гэдгийг ойлгуулсан “Гэм зэм” жүжгийн уран бүтээлчиддээ баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Uzegch 2021-12-06 139.5.219.54

black boxtoi teatriin urid tawij baisan jujguudtei ijilhen sanagdsan toglogdoh gazar n uur bolson bolhoos bish , Gaihaltai setgelruu ungiisen zuil daanch baisangui dee…Dahij neg ijilhen kamertai mmicrapontoi baiwal yahaw orchin ueiin hoshin shog geed oilgood yawii ee🍾

Avatar

Зочин 2021-12-06 185.220.101.164

=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-06 138.68.103.130

Suul ruugee songodoguudin buteeliig shuud husaad uuruu zohioson yum shig zarladag sonin setgelgee gazar avch dee. Neg ue aguu shekspirig ingej hemledeg bsan. Yamar saindaa Mark Tven arslangin segig hemleh tsoovruudin tsag bailaa gej helj baihav dee

Avatar

Зочин 2021-12-06 66.181.171.35

Тэсрэлт мэсрэлт үхсэн нохойн оцгор

Avatar

Зочин 2021-12-06 202.21.107.93

Монголын амьдралд ичгүүргүйгээр оршдог болсон сэдвээр юугаа хийх вэ дээ.

Avatar

zochin 2021-12-06 202.21.100.210

Дахиж гаргаад дэмий л болов уу. Уншаад ойлгочихшиг боллоо

Avatar

б 2021-12-06 64.119.20.232

Хөгийн юм хийчихээд худлаа тэнгэрт тултал магтаад, дээр нь 100 мянга ч гэх шиг. Наад хогийг чинь үзэхээр хүүхэддээ ном авч өгвөл дээр байхоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж