Д.Анар, Б.Түмэндэмбэрэл нар түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

Д.Анар, Б.Түмэндэмбэрэл нар түрүүлэв

Д.Анар, Б.Түмэндэмбэрэл нар түрүүлэв

Бөх сонирхогчдын цангааг тайлсан хоёр барилдаан өнгөрөгч амралтын өдрүүдэд Бөхийн өргөөнд боллоо. Ардчилсан намын 30 жил, “Үндэсний анхдугаар чуулган”-д зориулсан хүндэтгэлийн барилдаан Бямба гаригт болж, улс, аймгийн алдарт цолтой 256 бөх зодоглосноос улсын заан Д.Анар түрүүлж, улсын харцага Н.Золбоо үзүүрлэж, их шөвөгт улсын шинэ заан Ц.Одбаяр, улсын харцага Д.Бат-Эрдэнэ нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын начин Б.Чимэдвандан нар үлдэв.

Харин Ням гаригт болсон Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Монгол улсын начин Бэгзсүрэнгийн Цэнгэлсүрэнгийн нэрэмжит 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн хурц арслан М.Амарсанаа үзүүрлэв. Их шөвөгт аймгийн хурц арслан Ө.Батзул, аймгийн начин Л.Энхсаруул нар шалгарав. Харин дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан С.Очирбат, У.Береке, цэргийн арслан Л.Отгонбаатар, аймгийн арслан Э.Баасанжав нар үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж