ХОНЬ
Долоо хоногийн эхээр таны сэтгэл санаа тавгүйрхэж, хариуцлагаас зайлсхийхийг оролдож болзошгүй. Гэвч энэ нь таны хувьд нөхцөл байдалтай дасан зохицох сорилт байх болно. Шинэ хөрөнгө оруулалт хийхээс татгалзвал тохиромжтой. Ойр дотны хүмүүстэйгээ харилцаагаа хадгалж үлдэхийн тулд таны зүгээс хичээл зүтгэл шаардлагатай. Өнгөрсөнд хийсэн сайн үйл тань сөрөг зүйлсээс таныг хамгаалж, амжилт дагуулах болно. Долоо хоногийн дунд үеэр та хүүхдийнхээ боловсролтой холбоотой сайн мэдээ сонсч магадгүй. Тэдний боловсрол хүмүүжлийн асуудлаар та завгүй байна. Хайр дурлалын харилцааны хувьд тэвчээртэй байхыг зөвлөж байна. Хувийн амжилтаа ахиулахын тулд суралц. Танд ашиг орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж гарч ирж магадгүй юм. Ажил мэргэжлийн хувьд таны чадвар гайхалтай байж, удирдлагаасаа сайшаал хүртэн албан тушаал ч ахиж магадгүй юм. Ажил хайгчид сайхан мэдээ сонсох боломжтой. Гэр бүлийн амьдрал эв найртай байна.
ҮХЭР
Долоо хоногийн эхээр од эрхэс таныг ивээж урам зориг дүүрэн байна. Хамт олныхоо тусламжтайгаар ажил үүргээ цаг хугацаандаа дуусгаж чадна. Таны ур чадварыг ахиулах богино хугацааны бизнес аялалд явж болзошгүй. Ахан дүүс хоорондын ойлгомжгүй харилцаа шийдэгдэнэ. Долоо хоногийн дундуур эрүүл мэндээ анхаарбал зохино. Таны сэтгэл санаа тавгүйрхэн, тэвчээргүйтэж, үүнээсээ болж өөртөө шүүмжлэлтэй хандаж мэдэх юм. Өрсөлдөгчөөсөө болгоомжил. Илүү мэргэжлийн байж, хийсвэр зөгнөлөөр ажилдаа хандахаас татгалз. Гэр бүлийн ахмад настнууддаа илүү анхаарал халамж тавь. Долоо хоногийн сүүлээр хүүхдүүд таныг завгүй байлгах болно. Хосууд шинэ хүнээ угтан авч магадгүй. Хайр дурлалын хувьд харилцаагаа илүү нээлттэй байлгах хэрэгтэй. Та мэдлэгээ ашиглан ажил хэргийн маргаантай асуудлаа шийдвэрлэх боломжтой. Орлогын шинэ эх үүсвэртэй болж магадгүй.
ИХЭР
Долоо хоногийн эхээр сэтгэл санаа тайван жаргалтай байж, эргэн тойрны хүмүүстэйгээ эелдэг дотно байна. Таны харилцааны ур чадварын ачаар хэд хэдэн асуудал шийдэгдэх болно. Хадгаламж болон зарлагаа зөв тооцоол. Таны нийгмийн байр суурийг дээшлүүлэх аливаа эд зүйл худалдаж авах эсвэл байшингаа засч янзлахад мөнгө зарцуулж магадгүй. Гэр бүлийн харилцаандаа хатуу ширүүн хандлагаас зайлсхий. Шүд, чих, хамар, хэвлийтэй холбоотой алив эрүүл мэндийн асуудал үүсч болзошгүй. Оюутан сурагчдын хувьд амжилттай долоо хоног байх болно. Долоо хоногийн дундуур ажилдаа анхаарлаа төвлөрүүлснээр үр шимийг нь хүртэнэ. Ажлаа цаг хугацаанаас нь өмнө амжуулж чадсанаар өөртөө итгэх итгэл нэмэгдэж, ашиг олно. Ойрын ирээдүйд танд хэрэг болох зарим нэг шинэ санаа төрж магадгүй. Долоо хоногийн сүүлээр бухимдал төрүүлсэн сөрөг бодолд ээрэгдэн, сэтгэл санаа тайван бус байж болзошгүй. Эерэг мэдрэмж төрүүлдэг хүмүүстэй харилцаж, ач холбогдолгүй зүйлсэд анхаарлаа хандуулахгүй байхыг зөвлөж байна. Ажлын хамт олноосоо дэмжлэг авч магадгүй. Ганц бие хүмүүс хосоо олж, болзоонд явах болно.
МЭЛХИЙ
Долоо хоногийн эхээр та эрч хүч дүүрэн байна. Ажилтай холбоотой зарим нэг дарамт шахалт байх боловч та мэдрэмжээ даган бүх зүйлийг зохицуулж чадна. Ажил дээрээ шинэ үүрэг хариуцлага хүлээж магадгүй. Санхүүгийн шинэ эх үүсвэр гарч ирж болзошгүй. Танд тус болж чадах шинэ ажил хэргийн хамтрагчтай болно. Ажил хайгчдад сайхан боломж гарч ирнэ. Хосууд харилцаагаа сайжруулснаар гэр бүлийн амьдрал эв найртай байдлаа хадгалж чадна. Долоо хоногийн дундуур хүүхдийн хичээл сургууль болон гэр бүлдээ цаг зарцуулаад завгүй байж болзошгүй. Та ур чадвараа өнгөлөн зүлгэснээр хувийн амжилтаа ахиулах боломжтой. Үүний тулд зарим нэг шинэлэг зүйлсийг ажил хэрэгтээ хэрэгжүүлж магадгүй. Долоо хоногийн сүүлээр од эрхэс таныг ивээж байна. Нөлөө бүхий хүний тусламжтайгаар ажил хэргээ өргөжүүлж чадна. Гэр бүл найз нөхдийн хамтаар сүм хийдэд очиж өглөг өргөн, эерэг эрчимийг өөртөө хуримтлуулна.
АРСЛАН
Долоо хоногийн эхээр таны урам хугарч, уйтгарлаж болзошгүй. Эрүүл мэнддээ анхаарууштай. Нойргүйдлийн хямралд өртсөнөөр анхаарал төвлөрөлд саад болох магадлалтай. Биеэ тоох нь хувийн амьдралд сөрөг үр дагавар авчирна. Хөдөлмөрлөж олсон мөнгөө зохисгүй зүйлд зарцуулж, санхүүгийн алдагдал хүлээж болзошгүй. Хөрөнгө оруулалтаас зайлсхийхийг зөвлөж байна. Хайр дурлалын харилцаандаа хянуур байж, сэтгэлд сэвтэй үг хэлэхээс болгоомжил. Долоо хоногийн дундуур юм бүхэн эмх цэгцэнд орж, та аз жаргалыг мэдрэх болно. Гэр бүл ойр дотныхны тусламжтайгаар шинэ ажил хэрэг эхлүүлж болзошгүй. Долоо хоногийн сүүлээр гэр бүл найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, зугаатай байх болно. Залуучууд сурч боловсроход цаг зарцуулна. Үг хэл, хэт өөрийгөө дөвийлгөх үзлээ хянахыг зөвлөж байна.
ОХИН
Долоо хоногийн эхээр аз жаргалтай, зорилгодоо хүрэх тэмүүлэл дүүрэн байна. Ажил хэргийн хувьд ахицтай байж, алдагдлаа ашиг болгон хувиргах боломжтой. Ажлын хамтрагчдын тусламжтайгаар зарим нэг хэцүү сонголтуудыг хийх бөгөөд энэ нь эерэг үр дүнг танд авчирна. Удирдлага тань таныг үнэлж, шагнал урамшуулал авч болзошгүй. Гэр бүлийн амьдрал завгүй байх болно. Долоо хоногийн дундуур эрүүл мэнддээ анхаарал хандуул. Жолоо барихдаа болгоомжтой байхыг зөвлөж байна. Та хуйвалдааны хохирогч болж болзошгүй тул сонор соргог байх хэрэгтэй. Үг хэлээ цэгнэ. Эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхий. Хэн нэгэнд бэлэн мөнгө зээлдүүлбэл буцааж авах боломжгүй байж мэднэ. Сэтгэл хямралаас ангид байхын тулд бясалгал, иога хийвэл сайн. Долоо хоногийн сүүлээр эрч хүч дүүрэн байж, бүх зүйл сайжрах төлөвтэй. Аливаа гэрээнд гарын үсэг зурахдаа анхаарал болгоомжтой ханд. Хэт их сэтгэл хөөрлөөс болж алдаа гаргаж болзошгүй.
ЖИНЛҮҮР
Долоо хоногийн эхээр та ажил дээрээ маш завгүй байх боловч бүхнийг амжуулж чадна. Ажил дээрээ зарим нэг чухал сонголтууд хийх шаардлагатай тулгарна. Таны хичээл зүтгэл үр дүнгээ өгнө. Эргэн тойрны хүмүүсийн дэмжлэгээр та өөртөө итгэлтэй байх болно. Гэр бүлдээ цаг зарцуулж чадахгүй, оюун санаагаа хэт ачааласнаас болж ядарч болзошгүй. Долоо хоногийн дундуур харилцааны ур чадвараа ашиглан ажилдаа ахиц гаргана. Орлогын эх үүсвэр нэмэгдсэнээр байшин эсвэл ажлын байраа засч тохижуулна. Эрүүл мэндээ анхаарууштай. Жолоо барихдаа болгоомжтой байхыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр сэтгэл санаа таагүй, бие тавгүйрхэнэ. Өгөгдсөн ажил үүргээ биелүүлж чадахгүй, тэвчээргүйтэн сандарч болзошгүй. Ажил мэргэжилдээ хийсвэр хандаж шийдвэр гаргаж болохгүй. Өрсөлдөгчөөсөө болгоомжил. Гэр бүлийн ахмад настнууддаа санаа тавихыг од эрхэс зөвлөж байна.
ХИЛЭНЦ
Өнгөрсөн долоо хоногийн урам хугарал тань энэ долоо хоногт сэтгэл ханамж болж хувирчээ. Таны тэсвэр тэвчээр үр дүнгээ өгч, ажил дээрээ баяртай байх болно. Богино хугацааны томилолтоор аялалд гарч болзошгүй. Нийгмийн хүрээллээ сайжруулж, ганц бие хүмүүс хосоо олох магадлалтай. Оюутнууд хичээл сургуульдаа ахиц гаргаж, мэргэжил сонголтоо зөв хийх боломжтой. Ах дүүстэйгээ маргаантай асуудлаа шийдэж чадна. Долоо хоногийн дундуур таны өөртөө итгэх итгэл дүүрэн байж, ажил дээрээ зарим нэг хэцүү сонголтуудыг хийх болно. Гэр, ажлын байраа өөрийн гараар засч тохижуулахад тохиромжтой. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн хувьд маш ашигтай ажиллах болно. Бэлэн мөнгөө эргэлтэд оруулж чадах бөгөөд өмнөх хөрөнгө оруулалт тань үр дүнгээ өгнө. Хайртай хүмүүстэйгээ харилцаагаа сэргээж чадна.
НУМ
Долоо хоногийн эхээр та од эрхэсийн сөрөг нөлөөнд автаж сэтгэл тавгүй байх болно. Тэвчээргүй зан, сэтгэл гутралаа хянахгүй бол гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Аялалд гарч болзошгүй ба жолоо барихдаа болгоомжтой байх нь зохистой. Ажил дээрээ бардам зангаа хянахыг танд зөвлөж байна. Бардам зан таны ажил хэрэгт алдагдал авчрах болно. Аливаа зүйлсийг заавал өөрчлөх гэж оролдоод хэрэггүй. Долоо хоногийн дундуур бүх зүйл хэвийн байна. Сэтгэлийн амар амгаланг эрэлхийлэн сүм хийдэд очиж залбирвал сайн. Ямар нэг буяны юм уу сайн үйлсэд хандив өргө. Гэр бүлийн харилцаа таатай сайхан байх бөгөөд хайртай хүмүүсийнхээ дэмжлэгээр та тодорхой хэмжээний ахиц дэвшилийг мэдрэх болно. Долоо хоногийн сүүлээр харилцааны ур чадварынхаа тусламжтайгаар ажил дээрээ өсөлт авчирна. Оюутан сурагчид шаргуу хөдөлмөрлөснийхөө төлөө эерэг үр дүнд хүрч чадна. Хамаатан садантайгаа маргаж болзошгүй тул гэр бүлийн эв найрамдлыг эрхэмлэ.
МАТАР
Долоо хоногийн эхээр бүх зүйл таатай байж, гэр бүл эв найртай байна. Ажил мэргэжлийн хувьд ч амжилт ойрхон байна. Ажил дээрээ шинэ түнштэй болох ба найз нөхөд гэр бүлийнхнийхээ тусламжийг авснаар амжилт гаргана. Бага зэрэг хүлээсний эцэст сайхан мэдээ сонсох магадлалтай. Өв залгамжлал, үл хөдлөх хөрөнгийн талаар маргаан гарч болзошгүй. Долоо хоногийн дундуур сэтгэл хямарч, ажил дээрээ ямар нэгэн хэрүүл тэмцэлтэй тулгарна. Эмх замбараагүй байдал уурыг тань хүргэх болно. Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын асуудалд ул суурьтай хандахыг зөвлөж байна. Жолоо барихдаа болгоомжтой байх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр удирдлагынхаа тусламжтайгаар эмх замбараагүй байдлыг хяналтандаа оруулж чадна. Өөрт тохирох шинэ ажилд орж магадгүй. Ганц бие хүмүүс хосоо олох магадлалтай, харин хосуудын харилцаа аз жаргалтай байна.
ХУМХ
Долоо хоногийн эхээр таны сэтгэл санаа тайван байна. Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд сайн байна. Ажил дээрээ амжилт гаргаж, шагнал урамшуулал авах буюу дэвших магадлалтай. Удирдлагаасаа сайшаал хүртэнэ. Аливаа хууль эрх зүйн асуудлаар сайн мэдээ сонсох боломжтой. Ажил хэргийн өрсөлдөгчөө бүрэн хяналтандаа байлгаж чадна. Долоо хоногийн дундуур танаас ур чадвар шаардсан ажил хэргийн шинэ сорилттой тулгарна. Мөн шинэ түншүүдтэй болж магадгүй. Таны нийгэм дэх байр суурийг нэмэгдүүлэх аливаа эд зүйл худалдаж авч магадгүй. Үл хөдлөх хөрөнгө болон бусад төрлийн хөрөнгө оруулалт хийхэд сайн. Гэр бүлийн харилцаа таатай байна. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн зарим нэг асуудал гарч ирж болзошгүй. Таны өөртөө итгэх итгэл унтарч, ажил хэрэгт тань сөргөөр нөлөөлнө. Анхаарал төвлөрөл муу байх тул чухал шийдвэр гаргахаас зайлсхий. Та хуйвалдааны хохирогч болж магадгүй тул ажил хэргийн хамтрагчид, өрсөлдөгчиддөө анхаарлаа хандуул. Хосууд тэвчээртэй байж, хэрүүл маргаан үүсгэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
ЗАГАС
Долоо хоногийн эхээр таны сэтгэл санаа харьцангуй тайван байж, өөрийн дотор хүнээ сонсоно. Бодит ертөнцөөс бага зэрэг хөндийрч, өөрийгөө танин мэдэх үйл явц үргэлжилнэ. Хувийн амжилтаа дээшлүүлэхийн тулд шинэ зүйл сурахаар шийднэ. Орлого олох зарим шинэ боломжууд гарч ирнэ. Гэхдээ эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулахаас зайлсхий. Хөрөнгө оруулалт тань алдагдал болж хувирах магадлалтай. Оюутан сурагчид хичээл сурлагадаа амжилт гаргана. Долоо хоногийн дундуур чухал сонголт хийхдээ сайтар бодож тунгаа. Гэр бүлийн гишүүд, найзуудтайгаа цагийг өнгөрөөж, тэдэндээ мөнгө зарцуулах болно. Ажил дээрээ сайшаагдаж, санхүүгийн байдал дээрдэнэ. найзууд. Хосуудын харилцаа тааламжтай байна. Бие биетэйгээ нээлттэй байж чадвал харилцаа улам бэхжинэ. Долоо хоногийн сүүлийн өдрүүдэд аз жаргал дүүрэн байна. Дотоод мэдрэмжээ дагаснаар зөв сонголт хийж чадна. Ажил хэрэгт тодорхой хэмжээний дэвшил гарна. Ганц бие хүмүүс хосоо олох магадлалтай.
М.Наранжаргал
Холбоотой мэдээ