Улаанбаатарт өдөртөө 3-5 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 3-5 градус хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 градус хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2021 оны арванхоёрдугаар сарын 5-ны 20 цагаас 6-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Салхи ихэнх нутгаар шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр 24-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр.Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж