Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо | News.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо

LiveЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо

МАН-ын 30 дахь их хурал өнөөдөр /2021.12.06/ 09.00 цагаас эхэллээ. 100 жилийн түүхтэй, эрх баригч намынхан энэ удаагийн хурлаараа хүний эрхийг хамгаалах хийгээд авлигатай тэмцэх бодлого танилцуулахаар болсон гэдгээ олон нийтэд мэдээлсэн юм. Тус хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6-7-ны хооронд 08.00-23.00 цагийн хооронд үргэлжилнэ.


https://www.facebook.com/news.mn.agency/videos/632540648188624

19 : 55
2021-12-6

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо

MAN 30_-14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 99.7 хувийн саналаар МАН-ын даргаар сонголоо.

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өрх толгойлсон ээждээ дэм болох гэж гүйсэн бяцхан охин өнөөдөр зуун жилийн түүхтэй улс төрийн ууган хүчний дарга Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон. Ардаараа овоглосон ардын намын хойч үедээ өгсөн үнэт зүйл гэж бодож байна. МАН залуучуудаа хэчнээн их дэмжиж чаддагийн илэрхийлэл юм. МАН зуун жил болсон ч үргэлж шинэчлэгдэж орь залуу байж чаддагийн нотолгоо энэ юм. Өнөөдөр надад улс төрийн эрх мэдэл, зоримог шийдэмгий ажиллах улс төрийн боломж ирж байна. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө өөрт байгаа бүхий л чадлаа дайчлан ажиллана” гэлээ.

Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж ажиллахыг намууддаа, иргэддээ, аж ахуй нэгж, хөрөнгө оруулагчидаа дахин уриалж байна.

Шинэ зуун дэвшилтэт бодлого намын хөтөлбөрийг танилцуулж байна. Таван бүлэг 25 заалт бүхий намын хөтөлбөрийн танилцуулгыг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулав.Одоо МАН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна.

17 : 30
2021-12-6

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргад нэр дэвшүүлэх санал хураалт эхэллээ

МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар илтгэлдээ эрх барьж байгаа МАН-ын тулгамдсан асуудлыг хөндөж, УИХ-ын зарим гишүүд намын дүрэм зөрчиж, боловсон хүчний бодлого алдагдаж байгааг ч нуусангүй. Өнгөрсөн Их хурлаас хойш Хяналтын Ерөнхий хорооноос 56 иргэний намын гишүүнчлэлийг сэргээж, 42 гишүүнд намаас гарсанд тооцох, 12 гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзах, тус бүр нэг гишүүнд сануулах, намын гишүүнээс түр түдгэлзүүлэх арга хэмжээг авсан байна.
Тэрбээр “Зарим аймаг, сумын намын хороон дарга судалгааны үр дүн, намын бодлого гэсэн нэрийн дор өөрийн үзэл бодлыг намын хорооны тэргүүлэгчид болон сонгуультнуудад тулгадаг байдал гарч байна” гэсэн юм.
 
МАН-ын их хурлаас хүний эрхийн тогтоолыг баталлаа. Одоо намын даргыг батламжлах асуудлыг хэлэлцэх юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргад нэр дэвшүүллээ.

 
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
 
-МАН олон удаагийн Их хурал хийж байсан. Олон удаагийн зорилтуудаа биелүүлж байсан түүхтэй улс төрийн хүчин. МАН-ын 30 дугаар Их хурлаас батлагдаж буй тогтоолууд ягштал биелж, ажил хэрэг болгох намын удирдлагуудын зүгээс намын шат шатны байгууллагын удирдлагын зүгээс хичээн ажиллах зайлшгүй шаардлагатай гэдгийг төлөөлөгчид хэллээ. Улс төрчид манлайлагч байх ёстой. Улс төрийн нам манлайлагч байх нь зүй ёсны хэрэг юм. Намын дүрмийн заалтын буюу МАН-ын их хуралд олгогддог бүрэн эрхийн дагуу намын даргыг сонгож, баталгаажуулах учиртай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжлах олон үндэслэлийг дурдая. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын залуу гишүүн, хувь хүн талаас нь хэдэн зүйлийг ярих хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ томоохон зорилгыг дэвшүүлж гаргаж чаддаг зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө элдэв асуудлыг үл ойшоож явдаг тэсвэртэй улс төрч гэж журмын нөхрийн хувьд дүгнэж явдаг.
 
11 : 47
2021-12-6

МАН-ын Их хурал хаалттай үргэлжилж байна

Баримт бичиг боловсруулах комисс байгууллаа. Тодруулбал, Н.Энхболд Г.Нарантуяа Х.Нямбаатар Б.Энхбаяр Ж,Сүхбаатар Т.Ганди Б.Болормаа Н.Энхтайван Т.Гантөмөр гэсэн есөн хүний бүрэлдэхүүнтэй редакцийн комисс байгуулах саналыг намын гишүүд дэмжив. Хоёрт, Тооллогын комисс байгуулав. Тус комисст Д.Баярбаатар Н.Жавхлан М.Сэмжидмаа Н.Батсүмбэрэл Ч.Пүрэвхүү Б.Мөнхбат Б.Хуягбаатар Ч.Батзул Д.Мөнхбат Г.Энхбаяр М.Ариунболд В.Сүхрагчаа М.Мөнхсувьд С.Ганзориг н.Бат-Эрдэнэ Ц.Сүхбаатар Э.Болор-Эрдэнэ н.Мөнхбаяр М.Батзориг С.Мөнхбаяр Э.Батсүх Ц.Рэгзэдмаа н.Идэрпүрэв Т.Батзориг Л.Амарболд Д.Нямбаатар Г.Ууганбаяр Т.Төрболд Б.Цэрэн Э.Даваадорж П.Нарантуяа Т.Мөнхгэрэл С.Даваасүрэн гэсэн 33 хүний бүрэлдэхүүнтэй гишүүд багтав.

Нам төрийн зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалыг хэлмэгдсэн тооцож цагаатгасан шүүх хурлын тогтоолыг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргаж байгааг танилцууллаа. Намын их хурал 14.00 цагаас хаалттай үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орой 21:30 цагт МАН-ын даргаар батламжилна.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Их хуралд 1245 төлөөлөгч оролцож байна. Нийт их хурлын төлөөлөгчдийн 44 хувь нь анх удаагаа оролцож буй. Нийт төлөөлөгчийн 24 хувь нь эмэгтэйчүүд байна. Залуучууд оролцсон их хурал болж байна. Өнөөдрийн хурлаар есөн асуудал хэлэлцэнэ. Намын даргын улс төрийн илтгэл, намын ерөнхий хорооны тайлан илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын тайлан, Намын хөгжил дэвшлийг манлайлах нам гэсэн илтгэлийг сонслоо. Үдээс хойших хуралдаанаар гишүүд илтгэлтэй холбогдуулж, асуулт хариулт саналаа хэлнэ. Өнөөдрийн орой намын даргаа батламжилна. Маргааш УИХ-ын даргаас тавьж хэлэлцүүлэх илтгэл болон, намын дүрмийг шинэчилнэ. Төгсөлд нь намын бага хурлыг сонгож байгуулах, намын хяналтын хороог байгуулахыг төлөвлөж байна.
 
 
09 : 30
2021-12-6

Боомтуудынхаа боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй  

Ерөнхий сайд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Эрхэм Монголчуудаа,

Намын Их хурлын төлөөлөгчид өө,

Хүндэт зочид оо,

Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос Монгол Ардын Намын 278 мянган гишүүдийг төлөөлж, намын 30-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож буй Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Одоогоос зуун жилийн тэртээ, улс орны маань тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал алдагдсан нэн хүнд цаг үед манай намын Анхдугаар их хурал хуралдаж, “Эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээх явдал бол гол зорилт мөн” хэмээн тунхаглаж байжээ. 

Өнөөдрийн манай намын түүхт 100 жилийн ой тохиож буй 30 дахь удаагийн их хурал ч Дэлхийн 2-р дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй Цар тахлын амаргүй цаг үед зохион байгуулагдаж байна. 

Монгол Ардын Нам өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол, Шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг Та бидэнд ногдлоо.  

Эрхэм журмын нөхөд өө, 

1921 онд Солийн Данзан, Догсомын Бодоо, Дамдины Сүхбаатар, ДАНСРАНБИЛЭГИЙН Догсом, Догсомын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарын эх орончид нэгдэн Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намыг үндэслэн байгуулж, Ардын хувьсгалыг удирдаж ялалтад хүргэсэн билээ. 

Ардын хувьсгалын анхны долоон баатраа 100 жилийн ойн намын 30-р Их Хурлын индрээс хүндэтгэн дурсаж байна.  

1921 оны Ардын хувьсгал бол 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын шууд үргэлжлэл, даяар Монголын гал голомтыг сэргээн мандуулах тэмцэл байсан юм. 

1911 онд наймдугаар Богд Жавзандамба хутагт болон МИНЖИДДОРЖИЙН Ханддорж, Гомбын Цэрэнчимэд, Төгс-Очирын Намнансүрэн тэргүүтэй эх орончид Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлсан түүхтэй. 

Монголын ард түмэн 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд ТУСГААР ТОГТНОЛОО хамгаалж, 1945 оны бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолын төлөө эвлэлдэн нэгдэж, олон жилийн мятаршгүй тэмцлийн үр дүнд 1961 оны 10-р сарын 27-ны өдөр Улаанбаатарын цагаар 04 цаг 15 минутад төрийнхөө алтан соёмбот далбааг Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэнгэрт мандуулан, эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол төрийнхөө гал голомтыг эргэн сэргээж, даян дэлхийд тунхаглан зарлаж чадсан билээ. Монгол Ардын Намын 100 жилийн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн  түүх юм.

Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнхийн удирдсан он жилүүдэд Соёлын довтолгоон, Атрын аяныг өрнүүлэн, бүх нийтээрээ бичиг үсэгтэн болж, шинжлэх ухааныг хөгжүүлж, Аж үйлдвэр – хөдөө аж ахуйн орон болох их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэн, сансарт хүртэл хүнээ нисгэсэн гайхамшигт түүхийг бүтээж чадсан юм. 

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар, Зөвлөлт Холбоот Улсын Баатар, Сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа өнөөдөр Та бидний дунд сууж байна.

1980-аад оны сүүл үеэс Зөвлөлт Холбоот Улсад эхэлсэн Перестройка буюу Өөрчлөн байгуулалтын салхийг тухайн үеийн социалист орнууд өөр өөрийн байр сууринаас хүлээн авч, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлсон билээ. Жамбын Батмөнх, Цэрэндашийн Намсрай тэргүүтэй Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүд эх орондоо ардчилсан өөрчлөлт хийхийг эрмэлзсэн ЗАЛУУСЫН дуу хоолой, нийгмийн захиалгыг соргогоор мэдэрч, тайван замаар нийгэм, эдийн засгийн шилжилтийг удирдан зохион байгуулж чадсан түүхтэй.

Хүний эрх, эрх чөлөө, олон ургалч үзэл, олон намын тогтолцоо бүхий парламентын засаглал, зах зээлийн эдийн засаг, хүмүүнлэг иргэний нийгэм байгуулах зэрэг ардчилсан үнэт зүйлсийг тунхагласан 1992 оны шинэ Үндсэн хуулийг баталсан Ардын Их Хурлын депутатуудын 83 хувь нь Монгол Ардын Намын гишүүд өөрсдөө байлаа. 

Ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний хамтын хүсэл, бас ЗОРИГ байсан юм. Ардчилал бол ард түмний засаглал. Ардчилал бол хувь хүн биш, хууль засагладаг нийгэм. Ардчилал бол эрх чөлөө, үүрэг хариуцлагын нийлбэр. Ардчилал бол иргэн бүрийн идэвхтэй оролцоо юм. 

Ардчилал бол амьдралыг тэтгэгч амьсгалах агаар мэт анзаарагддаггүй ч алдрах цагтаа эрүүл нийгмийн аминд хүрэх Та бидний нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой ҮНЭТ ЗҮЙЛ юм аа. 

Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшлийг цогцлоож, өнөөдрийн Монголыг бүтээлцсэн үе үеийн эх орончид, нэр нь үлдээгүй ч үйлс нь мөнхөрсөн баатрууддаа гүн хүндэтгэл илэрхийлье. 

Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо мандуулах үе үеийн эх орончдын тэмцэл ДАРДАН байгаагүй ээ. Гадаад дотоод хүчин зүйлийн нөлөө, үзэл суртлын хэт туйлшрал, улс төрийн зөрчил тэмцлийн улмаас ЭМГЭНЭЛТ ХЭЛМЭГДЭЛД хүрсэн гунигт түүхийн хуудас ч бидэнд бий… 

Энэхүү улс төрийн хэлмэгдэлд өртөж, хилс гэсгээл хүртсэн эх орончид, гэм зэмгүй ард иргэд, лам хуваргууд болон манай намын гишүүд, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөөс нь 100 жилийн түүхээ ЭРГЭН ДҮГНЭЖ буй энэ өдөр Монгол Ардын Намын даргын хувьд УУЧЛАЛ гуйж байна…

Их хурлын эрхэм төлөөлөгчид өө,

Монгол Ардын Намын хоёр зууны түүхэн солбицолд Та бид Цар тахлын амаргүй сорилттой нүүр тулгарлаа. Цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө. 

Цар тахлаас улбаалж, эдийн засаг хасах 5.3 хувь хүртэл агшиж, 200 гаруй мянган ажлын байр бодитой эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаараа дүйцэж очих хоёр дахь хүнд үе байлаа.

Цар тахлын үед Монгол Ардын Нам 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд 82.9 хувь, орон нутгийн сонгуульд 57.6 хувь, 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 67.7 хувиар ялалт байгуулж, мөн Улсын Их Хурлын нөхөн сонгуульд амжилттай оролцлоо.

Амаргүй цаг бүрд ачааны хүндийг Ардын намд үүрүүлж, итгэж дэмжсээр ирсэн АРД ТҮМЭНДЭЭ гүн талархал илэрхийлье.

Хоёр зууны түүхэн заагт намын даргаар ажиллаж, намынхаа шинэ зууныг ялалтаар буухиалан залгамжлуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд баярлалаа.

Ялалтын буухиаг манлайлсан журмын нөхөддөө, энэхүү амжилтыг бүтээлцсэн нийт гишүүд, дэмжигчид Та бүхэндээ талархал илэрхийлье! 

Эрхэм журмын нөхөд өө, 

Ялалт бол хариуцлага, сорилт бол боломж юм. 

Би илтгэлийнхээ эхэнд Монгол Ардын Нам өнгөрсөн зууныг тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол, ирэх зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө зориулагдана гэж онцолсон билээ.

Эдийн засгийн тусгаар тогтнол нь чинээлэг дундаж давхаргад суурилсан, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын хувьд аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажна.

Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хэчнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарын шаналал, сорилт байсаар ирсэн. Харин энэ удаа улс орон даяараа, нийт ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь хугацаа алдалгүй ШИЙДЭЛ гаргах цаг ирсний дохио биз ээ. 

Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна. 

Ийм ч учраас Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд шинэ зууны зорилтоо тодорхойлох намын 30-р их хурлын үндсэн илтгэлийг ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨХ “ЗУУНЫГ ЭХЛҮҮЛЭХ ЗУРГААН СЭРГЭЛТ” БУЮУ ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО хэмээн нэрлэсэн юм аа…

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа – 2050” урт хугацааны бодлого нь ШИНЭ ЗУУНЫ гуравны нэгийг тодорхойлох хөгжлийн үндсэн чиглэл мөн. Өнөөдөр дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого нь “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай, хөгжлийг хязгаарлагч, боомилогч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэх, цар тахлын эдийн засгийг богино хугацаанд сэргээх зорилтот хөтөлбөр юм. 

Хөгжлийг боомилогч хүчин зүйлсийг богино хугацаанд шийдвэрлэж, эдийн засгийн суурь багтаамжийг цаг алдалгүй тэлж чадвал Монгол Улс нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 дахин өсгөж, ядуурлыг 5 дахин бууруулж, чинээлэг дундаж давхаргыг 80 хувьд хүргэх зорилт бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ. 

Монгол Ардын Нам нь Социал Демократ үзэл баримтлалтай намын хувьд хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг онцгойлон дэмжиж, төрийн үйлчилгээний хүртээмж, цалин тэтгэвэр, амьдралын чанарын суурь үзүүлэлтүүдийг СКАНДИНАВЫН орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн хэрэгжүүлнэ. 

Иргэн бүр жил бүр эрүүл мэндийн оношлогоонд үнэ төлбөргүй хамрагдаж, олон улсын чанарт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо авдаг болох нөхцөлийг бүрдүүлнэ. Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож, дотоодын эрүүл хүнсээр бүрэн хангах зорилтоо хэрэгжүүлнэ. Монгол хүүхдийн төрөлх гарваль шинж, давтагдашгүй онцлогт тулгуурлан тэдний олон талт авьяасыг нээн хөгжүүлж, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай Монгол Улсын ирээдүйн иргэдийг бэлтгэх боловсролын тогтолцооны цогц шинэчлэл хийнэ.

Монгол бол залуучуудын орон. Залуучууд зорилготой, орлоготой, орон сууцтай, өөрийн хуримтлалтай байхад чиглэсэн дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо бүрдүүлнэ. Залуучуудын амьдралын баталгаа бол Монгол Улсын ирээдүйн баталгаа юм.  

21 дүгээр зуун бол хурдны зуун юм. Хурдыг бүтээмж, бүтээмжийг хөгжил дагадаг.

Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг технологийн хөгжлийн эрин үед бид дэлхийн дэвшилтэт ололтыг угтаж, шинжлэх ухаан, инноваци, техник технологийн салбарыг үсрэнгүй хөгжүүлж, хөрвөх чадвараа сайжруулах шаардлагатай байна аа.

Шинжлэх ухаан, технологи, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн ИНЖЕНЕРҮҮДИЙГ төрийн зүгээс бодлогоор дэмжиж бэлтгэх болно. 

Өнөөдөр миний бие Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн суурь асуудлууд, гарц шийдлийн тухай ЗУРГААН БАГЦ АСУУДЛЫГ ярихаар бэлтгэлээ. Учир нь эдгээр ХӨГЖЛИЙГ ХЯЗГААРЛАГЧ хүчин зүйлсийг хамтдаа шийдвэрлэж чадахгүйгээр ямар ч сайхан зорилт дэвшүүлсэн ЦААСАН ДЭЭР ЦАРЦАЖ үлдэх эрсдэлтэй юм. Тиймээс эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх, шинэ зуунаа эхлүүлэх ЗОРИЛГО Ч, “Алсын хараа-2050” хөгжлийн БОДЛОГО Ч энэхүү зургаан асуудалтай ус, агаар, хөрс мэт шүтэн барилдлагатай юм аа.  

Нэг. Боомтын сэргэлт

Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. 

Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой. Эрс тэс уур амьсгал, улирлын чанартай бүтээн байгуулалт зэрэг хөгжилд саад болдог хүчин зүйлс багагүй бий. Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын 4 боомттой. Оросын Холбооны Улстай 29, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 13 боомтоор хиллэдэг.

Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт  холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байна. Эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсч цус харвалтын өмнөх байдалд орсон БООМТУУДЫНХАА БОЙМЫГ тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй юм.  

Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм. 

Өнөөдөр дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтуудыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг ЭРС САЙЖРУУЛАХ томоохон зорилтыг дэвшүүлж байна. 

Хилийн боомтуудыг ХУРДНЫ ЗАМААР холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх болно.  Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулцгаая. 

Шинэ нисэх онгоцны буудлыг Ази, Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрүүлэх төв болгон өргөжүүлж, агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөнийг идэвхжүүлж, иргэний болон агаарын КАРГО тээврийн дэлхийн хэмжээний компаниудтай харилцан ашигтай ТҮНШЛЭН ажиллацгаая.

Товчоор хэлэхэд боомтын боймыг тайлах болно. 

Хоёр. Эрчим хүчний сэргэлтийн тухай

Бие даасан байдал, эдийн засгийн тусгаар тогтнолын нэгэн багана нь эрчим хүчний хангамж гэдэгт нь ойлгомжтой. Эрчээ алдсан эрчим хүчний салбар маань өнөөдөр Монгол Улсын хөгжлийг сааруулагч томоохон хүчин зүйлсийн нэг боллоо.

Бид газрын доорх ертөнц буюу дулаан, цахилгааны эх үүсвэр, түүнийг дагасан шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдвэрлэхгүйгээр газрын дээрх бүтээн байгуулалт ярих ямар ч боломжгүй юм аа.

1986 онд Дулааны 4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч ШИНЭ эх үүсвэрийг төрийн зүгээс байгуулж чадсангүй. Гэтэл өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ биднээс 5 БАЙТУГАЙ 6 ДАХЬ дулаан цахилгааны шинэ эх үүсвэрийг шаардаж байна. Манай улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна. 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна. 

Цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогоо цаг алдалгүй тодорхойлцгооё. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг ДУУСГАЖ, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллацгаая.

Цахим Монгол, Дижитал үндэстэн болох зорилт бол зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах төдий шийдэл биш юм аа. Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр, орчин үеийн байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд шинээр байгуулагдах Цахим хөгжлийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам илүүтэй анхаарах шаардлагатай.  

Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байна. Энэ бүтээн байгуулалт манай улсад зөвхөн эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй эрчим хүчний хэрэглээнд шинэ дэвшил гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна. 

Дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа ЦАГ АЛДАЛГҮЙ ДУУСГАЖ, ашиглалтад оруулах нь ЭРЧЭЭ АЛДСАН ЭРЧИМ ХҮЧНИЙ салбараа эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой билээ. 

Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн тухай

Аль ч улсын эдийн засгийн хөгжлийн үндэс нь Аж үйлдвэржилт билээ. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого бол манай намын зуун дамнасан бодлогын үргэлжлэл юм. 

Бид хийж чаддаггүй зүйлээ сурахаас илүүтэй хийж чаддаг байсан зүйлээ сэргээх нь чухал билээ. Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа ЖИЛД 15 САЯ арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.

Монгол Улс ЗЭСЭЭ баяжуулж, НҮҮРСЭЭ угааж, АЛТАА цэвэршүүлж, ГАЗРЫН ТОСОО боловсруулж, дотоодын ХҮНСЭЭ ХАНГАЖ, түүхий эд нийлүүлэгч улсаас АЖ ҮЙЛДВЭРЖСЭН улс болох нь эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа билээ. 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна.

ГАН БОЛОН ЗЭС боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь ЦӨМ юм.

Эрдэнэтийн зэс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд ГАНГИЙН үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна. 

ГАЗРЫН ТОС боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь бидний эдийн засгийн бие даасан байдлын чухал зорилтуудын нэг билээ. 

Аж үйлдвэржүүлэх бодлого бол шинжлэх ухаан, технологийн салбарыг бүрэн шинэчлэх зорилт юм. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалаас хоцрохгүй, ӨНДӨР ТЕХНОЛОГИ, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, ДИЖИТАЛ эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН бодлогоо хамтдаа шинээр тодорхойлцгооё. 

Үйлдвэржсэн Монголын үйлс бүтэх болтугай. 

Монгол ахан дүүс ээ, 

Дөрөвдүгээрт би Хот, хөдөөгийн сэргэлтийн тухай ярья

Суусан хотоо алхаатай хот болгож, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг ШИЙДВЭРЛЭХ нь бидний нэн тулгамдсан асуудал боллоо. 13-р зуунд Монгол хүн морин дэл дээр дэлхийг эзэлсэн түүхээр бид бахархдаг, харин 21-р зууны Монголчууд машиндаа түгжирсээр насыг барвал юутай харамсалтай. 

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь амьдарч байна. 

Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна.

Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-аас 80 мянга гаруй авто машин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс НЭГ ХОТ УЛС болжээ. 

Иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж, сүүлийн 10 жилийн алдагдсан боломжийг өртөг 11.8 их наяд төгрөг болсон байна. 

Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн 30 жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулиудын хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын АРЧААГҮЙ, хариуцлаггүй байдлын ТӨЛӨӨС юм. 

Өнгөрсөн 30 жилд хуримтлагдан архагшсан хууч өвчнийг өвчин намдаах эмээр аргацаах боломжгүй болсныг ард иргэд маань ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ойлгоно гэдэгт итгэж байна. Шулуухан хэлэхэд өвчний голомтыг бүрдүүлж буй зарим асуудлыг МЭС ЗАСЛЫН аргаар багагүй хэмжээний өвдөлт өгч шийдвэрлэхээс өөр гарц үлдсэнгүй ээ. 

Зарим томоохон асуудлыг ШУУД АРДЧИЛЛЫН хэлбэрээр ард нийттэйгээ хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байгаа. 

Хотын төвлөрөл багасна гэдэг нь ХӨДӨӨГ ХӨГЖҮҮЛНЭ гэсэн үг. Хотоос хөдөө рүү нүү гэхэд ХЭН Ч ШУУД очихгүй нь ойлгомжтой. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангахад эдийн засгийн бодит хөшүүрэг, ЭРХЗҮЙН цогц шинэчлэл, тогтолцооны томоохон шийдэл хэрэгтэй. Өмнө дурдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого, их бүтээн байгуулалтыг дагасан ажлын байр ч энэ асуудалтай нарийвчлан уялдах шаардлагатай. 

Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний ШИНЭ СУУРЬШЛЫН бүсийг ЭРТНИЙ НИЙСЛЭЛ ХАРХОРУМ хотыг түшиглэн шинээр байгуулах нарийвчилсан судалгааны ажлыг олон улсын хот байгуулалтын инженерүүдтэй хамтарч 2022 онд багтаан эхлүүлнэ. 

Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, ШИНЭ ХОТ байгуулах их бүтээн байгуулалтыг энэ хавраас эхлүүлнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд их бүтээн байгуулалтын төслүүдтэй уялдуулан дахин тодорхойлно. Аймгийн төвүүдийг бие даасан хот болон хөгжүүлэх, ОРОН НУТАГ төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг нээж, орон нутгийн удирдлагуудын эрх мэдэл, ҮҮРЭГ хариуцлагыг нэмэгдүүлнэ.  

Цар тахлын нөхцөл байдал тогтворжих үед Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурлаж, БИЕ ДААН ХӨГЖИХ боломж бүхий эдийн засгийн асуудлыг аймаг бүрд шийдвэрлэж, орон нутагт Ерөнхий сайдын хувиар ажиллах болно. 

Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжинэ. ХҮНСЭЭ ДОТООДДОО бүрэн хангах, ХҮНС ЭКСПОРТЛОГЧ улс болох зорилтын хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Атрын 4 дүгээр аяныг орчин цагийн хөгжлийн ШИНЭ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлнэ. 

Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс анх удаа 420 тэрбум төгрөг шийдвэрлэсэн нь нийслэлийн төсвөөс түгжрэлд зарцуулсан 10 жилтэй дүйж байгаа нь бид энэ асуудалд хэрхэн хайнга хандаж ирсний бас нэг илэрхийлэл юм. 

Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, ТУЛГУУРТ ГҮҮРЭН байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг 3 чиглэлд 41 километр зайд барих ажлыг эхлүүлж, эхний шугамыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөж байна.

Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замыг шинээр байгуулна. Богдхан төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачаалал 50 хувиар буурч, нийслэлийн төвд байрлах тээвэр логистикийн болон ХУДАЛДААНЫ ТОМООХОН төвүүдийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх суурь нөхцөл бүрдэх юм аа. 

Нийслэл Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 километр Их тойруу хурдны зам барих ажлыг ирэх оноос эхлүүлнэ. 

Суусан хотоо алхаатай хот болгоход төр-иргэний хамтын ажиллагаа, харилцан ойлголцол туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. 

Тав. Ногоон хөгжлийн сэргэлтийн тухай

Хөгжил бол байгаль өөрөө юм. Цар тахал дэлхий ээжтэйгээ буруу ХАРЬЦСАНААС үүдэж, хүн төрөлхтөнд өгч буй сануулга байхыг ч үгүйсгэхгүй ээ. 

Монголчууд бид эх дэлхийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн соёл иргэншилдээ тулгуурлаж, дэлхийн чиг хандлагад нийцсэн ногоон хөгжлийн дэвшилтэт загварыг одоо л тодорхойлохгүй бол оройтно.  

Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийг бууруулж, ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байгаа нь төсвийн орлогоо нүүрсээр бүрдүүлдэг манай улсын хувьд хүндхэн СОРИЛТ Ч, цаг алдалгүй ногоон хөгжлийн дэвшилтэд бодлогод шилжих боломж олгож байгаа юм. 

Бидэнд өөр сонголт байхгүй ээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж, Хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин эрс нэмэгдэж, ХОТ СУУРИН газрууд усанд автаж байна. Байгалийн  гамшигт үзэгдлүүдийн ДАВТАМЖ нэмэгдэн, цөлжилт, ган гачиг ЭРЧИМЖСЭЭР байна.

Хүлэмжийн хий нэмэгдсэн сүүлийн 150 хүрэхгүй жилийн дотор дэлхийн дулаарал 1 хэмээр нэмэгджээ. Эх дэлхий маань 2-оос дээш хэм дулаарвал бид юу ч хийсэн оройтох болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон чухал санаачилга юм. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, хөрсний ДОРОЙТОЛТОЙ тэмцэх, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд бүх нийтээрээ ногоон хөгжлийн хандлагаа өөрчилж, Төрийн тэргүүнээ дэмжиж ажиллацгаая. 

Нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү хөдөлгөөнд нэгдсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих эрхзүйн цогц шинэчлэл хийж, орон нутгийн удирдлагууд, төсвийн захирагч нарын ажлын үнэлгээнд МОД УРГУУЛАХ, АРЧЛАХ байгаль орчныг хамгаалах ажлыг нэмж тусгах болно. 

Зам дагаж хөгжил, ус дагаж амьдрал цэцэглэдэг билээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг санаачилж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг цаг алдалгүй өрнүүлнэ. 

Цөлжилт, бэлчээрийн доройтол, хүн малын ундны усны нөөц ШАВХАГДСАН НЬ малчдыг отор нүүдэл хийх, нийслэл хот руу шилжин суурьших гол шалтгаан болж байна. 

Нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулна.

Бид өвөг дээдсийн унаган байгалаа хайрлан хамгаалж, харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт ёс заншлыг эдийн засаг, аж үйлдвэрийн их сэргэлтийн эрин үед олон улсын чиг хандлагатай нийцүүлэн үргэлжлүүлж, ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлно оо. 

Эрхэм журмын нөхөд өө, Миний бие Монгол Улсын хөгжлийг боомилж буй 5 асуудал, түүний шийдлийн тухай товч дурдлаа. СҮҮЛИЙН тэмээний ачаа хүнд ГЭДЭГЧЛЭН өнөөдөр хөгжлийг хязгаарлагч ХАМГИЙН ТОМ хүчин зүйлийн тухай би эцэст нь ярья.

Хамгийн том хөгжлийг хязгаарлагч хүчин зүйл юу бэ гэж Та бүхэн гайхаж байгаа биз ээ.

Ямар хүчин зүйл боймлогдсон боомтоос, эрчээ алдсан эрчим хүчнээс, алдагдсан аж үйлдвэрийн бодлогоос, түгжирсэн Улаанбаатараас, цөлжсөн уудам талаас илүү байдаг билээ гэж Та эргэлзэж байгаа байх.

Харамсалтай нь хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл төр өөрөө байна.

Зургаа. Төрийн бүтээмжийн сэргэлтийн тухай.

Төр иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч, боомилогч биш, харин дэмжигч, урамшуулагч байх учиртай.  

1932 онд Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын хэрэгжүүлсэн Шинэ эргэлтийн бодлого ч төр өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлаа засч, гажуудсан чиг хандлагыг өөрчилж байснаараа түүхэн ач холбогдолтой байсан юм.  

Энэ цаг үеийн Шинэ сэргэлтийн бодлого ч өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлж, алдаа дутагдлаа засч төрийн бүтээмжийг эрс сайжруулахад чиглэнэ ээ. 

Бидэнд мөнгө шаардахгүй ч, бүтээмжээ сайжруулах олон боломж бий. Ийм л байх ёстой гээд ДАСЧИХСАН асуудал, ХЭВШСЭН сэтгэлгээ ч цөөнгүй байна. 

Хувийн хэвшилд хязгаарлагч хүчин зүйл болдог энгийн жишээ дурдахад ид бүтээн байгуулалт урин цагт эхэлдэг улирлын онцлогтой. Гэтэл Монгол Улсын төсөв 11 дүгээр сард батлагдаж, төсвийн жил 1 дүгээр сард эхэлдэг. Тендер, сонгон шалгаруулалт, шүүхийн маргаан, бүх шатны шүүхээр заргалдсаар гэрээ ч байгуулж чадалгүй намартай золгодог. Яагаад бид өвлийн улиралд худалдан авалтаа зохион байгуулж, хавар бүтээн байгуулалтаа эхлүүлж, зун, намрыг бүтээмжтэй ашиглаж болохгүй гэж? Яагаад иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг маргаан шийдвэрлэх үйл явцыг ил тод, түргэн шуурхай болгож болохгүй гэж?  

Тиймээс төрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд төр, иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хамтарч, хязгаарлаж буй хүчин зүйлээ ЗӨВ ТОДОРХОЙЛЖ, шийдэл олох нь нэн чухал юм аа.

Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулна. 

Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлнэ. Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. 

Авилгатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна.

Монгол Ардын Нам шинэ зуунд улс төрийн манлайлагч байр сууриа хадгалахын тулд авлигатай хийх тэмцлийг улам бүр эрчимжүүлэх ёстой. Энэхүү тэмцэл нь намын ГИШҮҮН НЭГ бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх учиртай. 

Өнөөдөр намын даргын хувьд Монгол Ардын Намын их хурлаар хэлэлцүүлж, улс төрийн шийдвэр гаргах үндсэн дөрвөн сэдвийн нэг нь намаас томилогдсон гишүүдийн САХИЛГА хариуцлагыг чангатгаж, авлигатай хийх тэмцлийг ЭРЧИМЖҮҮЛЭХ тухай юм.

Монгол төр хүчирхэг, шударга, ЁС ЗҮЙТЭЙ, САХИЛГА хариуцлагатай байх ёстой. Төрийн хариуцлагын тогтолцоо, бүтээмжийг сайжруулахын тулд бид сонгодог парламентын засаглалыг улам бүр төгөлдөржүүлэх учиртай. Нийгэм хурдацтай хөгжихийн хэрээр төлөөллийн зарчим алдагдаж, нийгмийн бухимдал үүсч байна. Парламент бол ард түмний төлөөллийн нийлбэр юм.  

1992 онд Үндсэн хууль батлах үед Улсын Их Хурлын нэг гишүүн дунджаар 14 мянга орчим сонгогчийг төлөөлж байсан бол өнөөдөр 26 мянга орчим сонгогчийг төлөөлж байна.  

Хууль батлагдах үйл явц тооцоо судалгаатай, чанартай, амьдралд нийцсэн, харин батлагдсан хууль ЗААВАЛ хэрэгждэг байх ёстой. Шүүх засаглал хараат бус, шүүхийн процесс иргэн, АЖ АХУЙН НЭГЖ, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, энгийн байх учиртай. 

Төр хөгжлийг гацаагч, удаашруулагч биш, харин дэмжигч, хурдасгагч, иргэддээ ҮЙЛЧЛЭГЧ байх ёстой.

Эрхэм журмын нөхөд өө,

Манай улсын эдийн засгийн тусгаар тогтнолын нэн чухал зангилаа болсон Шинэ сэргэлтийн бодлогын ЗУРГААН БАГЦ асуудлыг товч танилцууллаа. 

Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин өснө. Эрчим хүчний ЧАДАЛ 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ. 

Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасч, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн тэнцвэр хангагдна. 

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн суурь хэмжээ 2 дахин тэлнэ.

Эдийн засгийн цар хүрээ тэлэгдсэнээр хүний хөгжлийг зорилтууд хангагдаж,  эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирч, иргэдийг орон сууцжуулах асуудал шийдвэрлэгдэж, Монгол хүний цалин орлого нэмэгдэж, чинээлэг дундаж давхарга тэлж, амьдралын чанар ЭРС САЙЖИРНА.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийт 100-аас 120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг төр дангаараа бүрдүүлэх боломжгүй нь ойлгомжтой.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох юм. Үндсэндээ төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн ДЭВЖЭЭНД барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно. 

Монгол Ардын Намын анхны дарга Солийн Данзан “Иргэн баян бол улс баян” хэмээн тунхаглаж байлаа. 1932 оны Шинэ эргэлтийн бодлого ч “Бусдыг мөлжихгүйгээр иргэн бүр ХЭМ ТЭГШ БАЯЖИГТУН” гэсэн агуулгатай байсан.

Монгол ахан дүүс ээ, 

Иргэн, аж ахуйн нэгжүүд ээ, 

Хөрөнгө оруулагчид аа, 

Өнөөдөр бид “ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛ, ЧИНЭЭЛЭГ ДУНДАЖ ДАВХАРГЫГ БҮРДҮҮЛЭХ ИХ ҮЙЛСЭД ИРГЭН БҮР ОРОЛЦОГТУН” хэмээн уриалж байна. 

Монгол Улс Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхдээ энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталж, мөнхийн хоёр хөрш, болон гуравдагч хөрш орнууд, олон улсын хөгжлийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай нягт түншлэн ажиллах болно.

Монгол Улс гадаад харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн зарчимдаа “МОНГОЛЫН АНДГАЙ ЗА БУЙ ЗАА” хэмээх язгуурын зарчмыг хатуу баримтлана.

Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН намын Монгол гэж байхгүй ээ. Хэдийгээр бид үзэл бодол, баримтлах зарчим, байр суурь зөрүүтэй ч Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө нэгдмэл эрх ашигтай билээ. Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжин ажиллахыг улс төрийн бүх намууд, иргэний нийгмийн байгууллагуудад хандан уриалж байна. 

Цар тахал дэлхий нийтэд тодорхойгүй ирээдүй, төсөөлөөгүй сорилтыг учруулсаар байна. Цар тахлын хүндрэл цаашид хэр удаан үргэлжилж, хичнээн удаа хувьсан өөрчлөгдөхийг хэн ч таамаглаж чадахгүй байна.

Цар тахлын халдвараар 1943 хүний эрдэнэт амь эрсэдсэнд туйлаас харамсаж байна. Монголчууд бид хүнд үедээ эвлэлдэн нэгдэж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж чаддаг ард түмэн билээ. 

Цар тахлыг хамтдаа даван туулж, энгийн амьдралын хэмнэлээ эргүүлэн авчирч чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар Цар тахлын эсрэг вакцины бүрэн тунд нийт хүн амын 66 хувь, нэмэлт 3-р тунд зорилтот бүлгийн 39 хувь хамрагдсан нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад чамлахааргүй амжилт юм. 

Цар тахалтай тэмцэх амаргүй ажилд, өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУДДАА, цагдаа, онцгой байдал зэрэг төрийн тусгай албан хаагчиддаа, олон хүний амь насыг болзошгүй эрсдэлээс хамгаалах вакцинжуулалтын ажлыг зохион байгуулалцсан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье ээ…

Монгол Ардын Намын 30-р Их хурлын хүндэт төлөөлөгчид өө, 

Өнөөдөр Та бүхэн Шинэ сэргэлтийн бодлогыг хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргах болно. Мөн Монгол Ардын Намын Шинэ зууны дэвшилтэт зорилтуудын хүрээнд намын эрхэм зорилго, үнэт зүйл, үзэл баримтлал, хичээн эрмэлзэх зүйлийг тодотгон шинэчлэх болно. 

Та бүхэн мэргэн оюундаа тунгаан, ухаан бодлоо уралдуулан, санал шүүмжлэлээ чөлөөтэй өрнүүлж, энэхүү бодлогыг хэлэлцэхэд идэвхтэй оролцоно гэдэгт итгэл төгс байна.

100 жилийн түүхийг бүтээлцсэн Монгол Ардын Намын үе үеийн дарга нартаа намын 30-р их хурлын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Эвлэлдэн нэгдэх бүрдээ урагшлан хөгжиж, эвдрэн талцах болгондоо уруудан доройтдогийг манай намын түүх нотолдог. Намынхаа түүхт 100 жилийн ойгоор Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам эргэн нэгдсэн нь түүхийг бүтэн болгосон чухал үйл явдал байсныг онцлон тэмдэглэж байна. 

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар хөгжлийн бодлогыг нэгэн цонхоор харж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх алдаж үл болох алтан боломж 12 жилийн дараа ийнхүү тохиолоо.

ӨНГӨРСӨН 100 жилд Монгол Ардын Нам эх орныхоо ЭРХ ЧӨЛӨӨ, тусгаар тогтнолыг сэргээн мандуулах зорилтоо бүрэн биелүүлж чадсан шигээ, ИРЭХ ЗУУНД эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг цогцлоох эрхэм зорилтоо амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт бат итгэж байна.

Их хурлын төлөөлөгчид, намын нийт гишүүд Та бүхэн Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ойн 30-р их хурлаас гарах шийдвэрийг ХЭРЭГЖҮҮЛЭХ үйлсэд бүх ХҮЧ, мэдлэг, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ ЗОРИГ БАДРАНГУЙ зориулна гэдэгт итгэл төгс байна.

Үндэс язгуур, төрт ёс, өв соёлоо дээдэлж,

Үндэсний нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэж,

Хүн төрөлхтний дэвшилтэт ололтыг дэмжиж, 

Хөрст дэлхий, унаган байгалиа хайрлан хамгаалж,

Амар тайван, хүмүүнлэг нийгмийг цогцлоож,

Ардчилал, шударга ёсны засаглалыг бэхжүүлж,

Өөрийгөө тэтгэсэн эдийн засаг нь өрх, иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүрсэн,

Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвартай, оюунлаг, бүтээлч иргэнтэй улс болон хөгжих болтугай!

Эцэг дээдэс маань 30 жилийн дотор дэлхийн түүхийг өөрчилсөн шиг, эх орон минь 30 жилийн дотор нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн, АЗИЙН ИХ ХҮЛЭГ улс болон хөгжин мандах болтугай!

"Улс төрийн алба хашиж буй гишүүдэд сахилгын хариуцлага хүлээдэг соёлыг хэвшүүлнэ"

 
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

Эрхэм хүндэт иргэд сонгогчид оо,

Их хурлын эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Хүндэт зочид-Хатагтай, ноёд оо

МАН-ын гишүүд, дэмжигчид журмын нөхөд өө,

Монгол Ардын Намын 30 дахь Их хурлын индэр дээрээс та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж байна.

 Миний бие өмнөх Их хурлаас байгуулагдсан Бага хурлын анхдугаар хуралдаанаас Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдож, намаас дэвшүүлсэн хөтөлбөр, намын хөгжил, шинэчлэлийг үргэлжлүүлэн хийхийн төлөө журмын нөхөд, мянга мянган гишүүд, дэмжигчдийнхээ  итгэлийг алдахгүйг хичээн зүтгэж ажиллалаа.

Энэ 4 жил улс төрийн үйл явдлаар арвин, намын дотоодод өөрчлөлт, шинэчлэл оргилсон, өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлсэн цаг хугацаа байлаа.  

Өмнөх ээлжит Их хурлаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай сайн биелүүлсний сацуу цаг үеийн  хэрэгцээ, шаардлагад нийцсэн  олон төрлийн ажлыг хамтын хүчээр  хийж гүйцэтгэснийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны түүхт 100 жилийн  ойг  цаг үеийн нөхцөл байдлын улмаас олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр нийт ард түмэндээ хүртээмжтэй хэлбэрээр ёслон тэмдэглэлээ. Зуун жилийн турш эх орныхоо хөгжил дэвшлийн түүчээ, тусгаар тогтнолын багана болж ирсэн Ардын намын түүхийн үнэ цэн цаашид ч бүдгэрэх учиргүй ээ. Монголын ард  түмэн, гишүүд, дэмжигчдэдээ түүхт 100 жилийн ойн баярын  мэндийг дахин хүргэж мэндчилье.

2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд олон нийтийн санаа бодол, эрэлт хэрэгцээг судлан гаргаж, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлсон мөрийн хөтөлбөрийг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор боловсруулан, сонгуулийн кампанит ажлын стратегийг оновчтой гаргаж оролцлоо.

Үүний үр дүнд Монгол Ардын Нам 2020 оны УИХ-ын сонгуулиар хоёр дахь удаагаа парламентын суудлын 80 хувиас дээш буюу 62 суудал,  нийслэлийн ИТХ-ын сонгуулиар хоёр дарааллан 35-аас дээш суудал,  орон нутгийн сонгуульд 13 аймагт, нийслэлийн найман дүүрэгт олонх болж, 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон УИХ-ын  18, 28 дугаар  тойргийн нөхөн сонгуульд дараалсан ялалтуудыг байгууллаа.

2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд урьд өмнөх долоон удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд аль ч нэр дэвшигч авч байгаагүй өндөр хувь болох 67.7 хувь буюу 840 мянга гаруй сонгогчийн саналыг авсан билээ. Энэ нь МАН аливаа шатны сонгуульд олон нийтийн хүлээлтэд нийцсэн, нэр дэвшигчдийг социологийн болон бусад судалгаа, намын ёс зүй, хариуцлагын зарчмыг баримтлан нэр дэвшүүлж байсны үр дүн юм.

Монгол Ардын Намд итгэл хүлээлгэж, шат шатны сонгуульд дэмжин саналаа өгсөн иргэд, сонгогчидодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. “Улс төрийн намд дээш гарахад тулгуур хэрэгтэй, дээр гарсан хойно тэнцвэр хэрэгтэй” гэж Английн гүн ухаантан Фрэнсис Бэкон хэлсэн байдаг. Бид сонгогчдынхоо итгэлийг үүрэг хариуцлага хэмээн үзэж, амласан мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхээр зүтгэж байна. Сонгуульд дараалан ялалт байгуулсан улс төрийн хүчний хувьд, бид улс орноо хөгжүүлэх үйлсийг эрхэм болгож, өнөө болон ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллах болно.

Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам нэгдэх ажлыг зохион байгуулж, хоёр нам нэгдсэн нь Монгол Улсын том эрх ашигт нийцсэн, улс эх орныхоо өмнө тулгамдсан олон том зорилтыг хамтран шийдэх чухал ач холбогдолтой, нийгмийн хүлээлтэд бодитой хариулт өгсөн түүхэн үйл явдал боллоо.

Энэ дашрамд, нэгдэн нийлсэн намын гишүүд маань үүх түүх, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, дотоод эв нэгдлээ ханган, их үйлсийн төлөө хамтдаа зүтгэх ёстой гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Одоо та бүхэндээ өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын болон үйл ажиллагааны шинэчлэлийн талаарх ажлын тайлангаа товч танилцуулъя.

НЭГ. ДЭВШИЛТЭТ НАМ

Дотоод ардчиллыг хангасан, ёс зүйтэй, нийгмийн шинэчлэлийн төлөө чин эрмэлзэлтэй, сонгогчдын өмнө үүрэг хариуцлагаа ухамсарласан дэвшилтэт нам болох нь Монгол Ардын Намын шинэчлэлийн цөм, суурь үзэл санаа байлаа.

Улс төрийн нам бол ардчилсан тогтолцооны  гол институт болохын хувьд дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа нь ардчилсан, ёс зүйн хариуцлагын зарчимд суурилах ёстой. Ийм намуудыг олон улсад дэвшилтэт нам гэдэг.

Намын дотор ардчиллын үнэт зүйл, ёс зүйн зарчмыг төлөвшүүлнэ гэдэг нь шат шатны улс төрийн албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг хязгаарлаж, ёс зүйн хариуцлага тооцдог болно гэсэн үг юм.

Түүхээс харахад 20 дугаар зууны дунд үеэс эхлэн улс төрчид намын дотоод ардчилал, дэвшилтэт намын талаар өөрсдийн дуу хоолойг илэрхийлж эхэлсэн байдаг. Тухайлбал, АНУ-д анх Прогрессив намын шинэчлэгчид улс төрийн намд дотоод ардчилал хэрэгтэй гэж үзэж, өөрсдийн саналаа илэрхийлж байсан. Учир нь тус улсын олон муж, хотуудад улс төрийн намуудын шат шатны албан тушаалтнууд авлигад өртөж, нэр хүндгүй болж байсан. Иймээс төрийн болон улс төрийн албанд сонгогдсон улс төрийн албан тушаалтнуудыг хянах, ёс зүйн хариуцлага тооцож байх асуудлуудыг хөндөн тавьж амжилтад хүрч байсан түүхтэй.

Монгол Ардын Нам дэвшилтэт нам болохын хувьд намаас сонгогдон, томилогдож, төрийн болон улс төрийн алба хашиж буй гишүүдэд  ёс зүй, сахилгын хариуцлага хүлээдэг улс төрийн соёлыг хэвшүүлэхээр ажиллаж байна. Үүний тулд намын ардчилалын зарчимд харшилсан, хүний эрхийг зөрчсөн, Монгол Ардын намын үнэт зүйлийг сэвтээж буй ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, бүх шатны сонгуульд нэр дэвшүүлдэггүй, намын аливаа удирдах албан тушаалд ажиллуулдаггүй байх, төрийн болон улс төрийн албан тушаалд томилоход дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг, Намын хяналтын ерөнхий хороо болон Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэс болгон хэрэгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна.

Улс төрийн нам бол ард түмний улс төрийн хүсэл зориг, үзэл бодлыг илэрхийлж, нийтийн сайн сайхны төлөө ажиллах үүрэгтэй улс төрийн институт мөн. Түүнээс биш хэн нэгний ашиг хонжоо олох, албан тушаалд хүрэх шат биш юм.

ХОЁР. ГИШҮҮН ТӨВТЭЙ НАМ

Монгол Ардын Намд хийгдэж буй дараагийн нэг шинэчлэл бол намын гишүүдийнхээ санаа бодлыг сонсож, үйл ажиллагаандаа тусган ажилладаг, дотоод ардчилалтай “Гишүүн төвтэй нам” байх зорилт юм.

Ардчилал бол иргэн хүн сонгох, сонгогдох болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг олгоход чиглэдэг. Улс төрийн намын гишүүн ч мөн адил намын дотоод асуудалд байр сууриа илэрхийлэх, өөрийгөө төлөөлөх чадвартай хүнийг сонгох, асуудлыг хамтран шийдвэрлэх эрхтэй. Улс төрийн намын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа нь гишүүн төвтэй, дотоод ардчиллыг хангасан байх учиртай.

Иймд намын дотоод ардчиллыг хөгжүүлэх, “Гишүүн төвтэй нам” болгох зорилгоор намын анхан шатны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлыг Нийслэлийн намын хорооны анхан шатны үүрүүдээс эхлүүлсний үр дүнд нэг үүрт оногддог байсан төвлөрлийг олон үүр бүхий хорооны намын хороо болгон өөрчилснөөр өнөөдөр Нийслэлийн намын хороо 66.244 намын гишүүнтэй болж 2018 оныхоос хоёр дахин нэмэгдлээ.

Мөн гишүүдийн намын шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх, намын анхан шатны байгууллагын эрхийг өргөжүүлэх үүднээс Монгол Ардын Намын дүрмийн хүрээнд, намын анхан шатны байгууллагыг байгуулах журмыг боловсруулан гаргаж ажиллав. Журмын дээрх заалтын дагуу үүрийн дарга, дэд дарга тэргүүлэгчид, анхан шатны төлөөллүүд шууд дээд шатныхаа намын хорооны гишүүнээр сонгогдох нөхцөл бүрдэж байгаа юм.

Намын шат шатны байгууллагын сонгуульт албан тушаалтан нь анхан шатны үүртэйгээ хамтран ажиллаж байж, дээд шатандаа сонгогдох нөхцөл боломжийг бүрдүүллээ. Энэ нь намын анхан шатны байгууллагуудын бэхжилтийг хангахад чухал үүрэгтэй хэмээн үзэж байна.

Ингэснээр намын шаталсан удирдлагын дээрээс доошоо төвлөрсөн бүтцийг доороос дээшээ чиглэлтэй болгон өөрчилж байгаа юм. Энэ бол Монгол Ардын Нам “Гишүүн төвтэй нам” болох зорилтоо биелүүлж буй хэрэг мөн.

Монгол Ардын Намын хөдөлгөгч хүч бол гишүүд юм. Ард түмэнгүйгээр улс орон гэж байхгүйтэй адил гишүүд дэмжигчидгүйгээр МАН оршин тогтнох аргагүй юм. Гишүүний хариуцлага, ёс зүй, ажил хэрэгч чанар, мэдлэг боловсролоос намын манлайлах чадвар, хамаардаг. Намын гишүүн байна гэдэг нь  эвлэлдэн нэгдэх Үндсэн хуулийн эрхээ эдэлж, улс орноо хөгжүүлэх, сайн сайхан нийгмийг байгуулах үндсэн зорилготой улстөрийн намын  үйл ажиллагаанд сайн дураараа оролцож буй үнэ цэнтэй зүйл юм.

Тийм учраас гишүүдийнхээ улс төрийн боловсролыг сайжруулах сургалтуудыг гадаад, дотоодын хамтрагч их дээд сургууль, байгууллагууд, бодлогын судалгааны төвүүд, намын дэргэдэх Стратеги академитай хамтран зохион байгууллаа.

Монгол Ардын Намд хийсэн энэхүү шинэчлэлийн үр дүнд гишүүдийн оролцоо, идэвх сайжирч, хамтын зорилгын төлөөх нэгдмэл байдал, үүрэг хариуцлага нэмэгдсэн нь удаа дараагийн сонгуулийн ялалтад онцгой хувь нэмэр оруулсныг Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд онцлон тэмдэглэж байна.

Монгол Ардын Намын үнэт зүйл, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааг дэмжиж, гишүүнээр элсэх иргэдийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсээр байгаагийн дунд залуу үеийн төлөөлөл гишүүнээр элсэх нь илтэд нэмэгдэж байна. Өнөөдөр намын цахим бүртгэлд бүртгэгдсэн гишүүдийн тоо 278,716  байгаагаас 54,7% нь эмэгтэй, 45,3% нь эрэгтэй, 76,1% нь залуу болон дунд насны, 23,9 хувь нь ахмад гишүүд байна.

Монгол Ардын Намын үнэт зүйл, үзэл баримтлалыг дэмжиж элсэн орсон гишүүдэд хэн нь ч чадахуйн зарчмаар шатлан дэвших адил тэгш боломжийг олгоно. Тэр дундаа эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг шийдвэр гаргах түвшинд цөөн төлөөлөлтэй байгаа нийгмийн бүлгүүддээ адил тэгш боломж олгохыг зорин ажиллах болно.

ГУРАВ. НЭЭЛТТЭЙ НАМ

Монгол Ардын Нам эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн үнэт зүйлээ түгээн дэлгэрүүлэх, нийгмийн бүлгүүдийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалах, нээлттэй, ил тод нам байх чиглэлээр шинэчлэлийг амжилттай хийж байна.

Улс төрийн нам нь үзэл санаагаа түгээн дэлгэрүүлэх, гишүүд, дэмжигчдийнхээ бааз суурийг бэхжүүлэх, үйл ажиллагаа нь нийгэм рүү чиглэсэн нээлттэй, ил тод байх ёстой.

Иймд намын бодлого, үйл ажиллагааг иргэд сонгогчдодоо тогтмол мэдээлж, санал хүсэлтийг нь авч байх, гишүүд рүүгээ болон нийгэмд чиглэсэн мэдээллийн урсгал, эргэх холбоог бий болгох, иргэд хүлээн авах, санал хүсэлтийг шийдвэрлэх талаар онцгой анхааран ажиллаж байна.

Энэ зорилтын хүрээнд бид үйл ажиллагаагаа нээлттэй, эргэх холбоотой болгох Omni chanel харилцааны сувгуудыг бүтээлээ. Үүнд :

  1. Мэдээлэл үйлчилгээний төв буюу “CALL CENTER”,
  2. Сошиал сувгийн автомат хариу үйлдлийн систем CHAT BOT
  3. Орчин үеийн динамик Вэб сайт
  4. E-NAM Мобайл аппликейшныг

бүтээснээр намын гишүүд, дэмжигчид төдийгүй иргэн бүр ашиглах боломжтой боллоо.

Намуудын үйл ажиллагаа нээлттэй, ил тод, иргэд олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн нөлөөнөөс ангид байж сая улс орны хөгжлийн бодлого боловсруулагч, иргэдийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч болж чадна.

Тийм учраас Монгол Ардын Нам “НЭЭЛТТЭЙ НАМ” болох зорилтын хүрээнд улс төрийн намын санхүүжилтын асуудалд онцгой анхаарч, намын санхүүжилтын ил тод байдал, дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэллээ. Мөн намын санхүүжилтийн асуудлаар бусад нам, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна.

ДӨРӨВ. ЦАХИМ НАМ

Шинэ зууны харилцаа холбоо, техник, мэдээлэл технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилтыг Монгол Ардын Нам дэвшүүлэн ажиллаж байна.

Цахим шилжилт нь бодлогоо олон нийтэд түргэн шуурхай, хялбар хүргэх,  сонгогчдын эрэлт хэрэгцээ, санал хүсэлтийг тухай бүрд хүлээн авч бодлого хөтөлбөрөө сайжруулах, намын дотоод харилцаагаа амжилттай явуулах боломжийг улс төрийн намуудад өгч байгаа юм.

АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн 2020 оны “Цахим эрин үе дэх улс төрийн намууд: Дэлхий дахины улс төрийн намуудын үйл ажиллагаан дахь цахим технологийн харьцуулсан судалгаа”-нд дурьдсанаар улс орнуудыг цахим шилжилтийг улс төрийн намууд нь хэр зэрэг нэвтрүүлснээс хамаарч өндөр түвшний технологийн ардчилалтай, дунд түвшний технологийн ардчилалтай, доогуур түвшний технологийн ардчилалтай гэж ангилсан байна.

Энэхүү судалгаанд намуудын үйл ажиллагаа нь мэдээллийн технологийг хамгийн амжилттай нэвтрүүлсэн “өндөр түвшний технологи бүхий ардчилсан улс” гэдгээр ХБНГУ-ыг онцолжээ.

Тиймээс дэлхийд цахим хөгжлөөрөө тэргүүлж байгаа Холбооны Бүгд Найрамдах  Герман улсын Социал Демократ нам, Бүгд Найрамдах Турк улсын Шударга ёс хөгжлийн нам, Их Британий Хөдөлмөрийн нам болон Австралийн Хөдөлмөрийн намуудын цахим шилжилтийн ололт амжилтаас туршлага судлаж, цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлсний үндсэн дээр Цахим намын платформаа амжилттай хийж, цахим нам боллоо.

Улс төрийн намууд цахим шилжилтийг хийснээр  иргэдийн улс төр дэх оролцоо нэмэгдэх, тэр дундаа эмэгтэйчүүд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн төлөөлөл сайжирдаг ажээ. Мөн улс төрийн намуудын үйл ажиллагаа, санхүүжилт шилэн, цахим болсны үр дүнд авилгал буурах, намуудын өрсөлдөөн, төлөөлөх чадвар сайжрах, сонгуулийн зардлыг бууруулах зэрэг үр дүнгүүд гардаг нь улс орнуудын жишгээс харагдаж байна.

Монгол Улсын хувьд ч “өндөр түвшний технологи бүхий ардчилсан улс” болох бүрэн боломжтой. Хүн амын интернэт хэрэглээ өндөр, залуучууд ихтэй улсын хувьд бид цахим технологийн дэвшлийг бүх салбартаа амжилттай нэвтрүүлэх бүрэн боломжтой улс.

Монгол Ардын Нам цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлснээр, үйл ажиллагаагаа улам бүр нээлттэй болгох, хүн хүч шаардсан зардал өндөртэй сонгуулийн кампанит ажлын хэв маягийг өөрчлөх, сонгуулийн зардлыг бууруулах, намын сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд иргэдийн санал, шүүмжлэл, хяналт, оролцоог сайжруулах ажлуудыг хийж байна.

Тухайлбал, намын дотоод болон гадаад үйл ажиллагааг цахимаар явуулах, цахим сургалтын арга хэмжээнүүдийг тогтмол хийж, E-NAM аппликейшний 1.0 хувилбарыг амжилттай хэрэгжүүлж, дараагийн 2.0 хувилбарт бүрэн шилжих ажлыг гүйцэтгэж байна.

2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудаар сонгогчдод чиглэсэн сурталчилгаа, кампанит ажлууд, намын гишүүдийн сургалтын зонхилох хэсгийг цахимаар амжилттай зохион байгуулсан. Цаашид цахим шилжилтийг гүнзгийрүүлж сонгуулийн зардлыг бууруулан улс төрийн санхүүжилт болон бодлогын шинэчлэлийг хийх нь зөвхөн манай намд төдийгүй бүх улс төрийн намд хамаарах чухал асуудал болоод байна.

Аж үйлдвэрийн IV хувьсгал, технологийн ололт амжилтыг ашигласан, хөрөнгө санхүү хэмнэсэн, бүтээлч, инновацид суурилсан “Цахим шилжилт” бол манай намын шинэ зууны тэргүүлэх чиглэл болох ёстой.

ТАВ. БОДЛОГЫН НАМ

Монгол Ардын Нам дэлхий дахины улс төрийн намуудын хөгжлийн чиг хандлага болох шинжлэх ухаанд суурилсан улс орны хөгжлийн бодлого боловсруулж, иргэд сонгогчдынхоо эрх ашгийг илэрхийлэн хамгаалдаг бодлогын нам болох зорилтыг амжилттай хэрэгжүүлж байна.

Улс төрийн нэртэй онолчид болох Э.Даунс, С.Липсет нарын анх дэвшүүлсэн бодлогын намын онолоор: улс төрийн намууд нийгэмд тулгамдаж буй асуудлууд, иргэдийн хэрэгцээ сонирхлыг илрүүлэн гаргаж, түүнд суурилсан хөгжлийн бодлого боловсруулж сонгуульд өрсөлдөж, улмаар сонгуульд ялбал төрийн бодлогоор тэрхүү амлалт хөтөлбөрөө биелүүлэх ёстой юм.

Өөрөөр хэлбэл ардчилсан нийгэмд төрийн бодлого боловсруулах гол институт бол улс төрийн намууд юм. Намууд цаг зуурын шинжтэй, олны анхаарлыг татах гэсэн популист бодлогоор бус, үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ суурилж, нийтийн эрх ашгийн төлөө улс төр, нийгэм, эдийн засгийн тодорхой чухал асуудлуудаар шинжлэх ухааны үндэслэл, судалгаатай бодлогоор өрсөлддөг байх учиртай.

Тиймээс Монгол Ардын Нам шат шатны сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө үнэт зүйл, үзэл баримтлалдаа суурилан, эрдэмтэн судлаачид, Тинк Танк байгууллагуудын хийсэн судалгаа шинжилгээнд үндэслэн, иргэд сонгогчдынхоо санаа бодол, эрэлт хэрэгцээнд тулгуурлан боловсруулж ирлээ.

Намын дэргэд 66 жилийн түүхэн хөгжлийн замыг туулсан сургалт судалгааны Стратеги академи ажиллаж, намын түүх бичих, намын бодлого, төр засгийн бодлого, үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлыг судалж, төр засагт иргэдийн дуу хоолойг хүргэх тухай санал, зөвлөмж өгөх ажлуудыг тогтмол хийж байна.

 Шинээр Progressive Policy Institute буюу Дэвшилтэт бодлогын хүрээлэн, Humen rigths-Progressive Policy Institute буюу Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнг тус тус байгуулж намын дэргэдэх бодлогын судалгааны Тинк Танкуудыг өргөжүүллээ.

Намын дэргэдэх эдгээр бодлогын хүрээлэн нь улс орны хөгжлийн бодлого болон нийгэм, эдийн засаг, хүний эрхийн тулгамдсан асуудлаар бодлогын хувилбар боловсруулах, эрдэмтэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг нийгмийн бүлгүүдийн байр суурийн индэр болох, бодлогын мэтгэлцээн өрнүүлж намын бодлого, сонгуулийн хөтөлбөрт тусгах зорилготой юм.

Тухайлбал, Дэвшилтэт бодлогын хүрээлэн нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, нийгэм эдийн засаг дахь төрийн зохистой оролцоо, иргэдийн идэвхтэй оролцоог дэмжсэн нийгмийн хамгаалал, татвар, боловсролын бодлогуудын талаар сонирхогч талуудыг оролцуулсан өргөн хүрээтэй мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлж бодлогын хувилбарыг боловсруулан ажиллах болно.

Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран санаачилга, хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал зөвлөмж гаргаж ажиллана.

Мөн сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, иргэд сонгогчдын  санаа бодлыг төр засагт хүргэх ажлыг хийнэ.

Өнөөдөр эрх чөлөөт нийгэм бүхий ардчилсан засаглалтай бүх улс орнуудад төр, засгийн эрхийг зөвхөн улс төрийн намаар дамжуулан барьж байна. Ардчилсан Монгол Улс ч тэдний нэг юм.

Гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, эрх баригч улс төрийн хүчний хариуцлагатай бодлого улс орнуудын хөгжлийн хөдөлгөгч хүч болдог нь дэлхийн улс орнуудын жишгээс харагддаг. Тухайлбал, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хувьд улс төрийн хоёр гол нам ээлжлэн засгийн эрх барьж, Дэлхийн II дайнаас хойш ердөө 9 канцлер, Их Британийн хувьд 16 Ерөнхий сайдын нүүр үзжээ. Ийнхүү Засгийн газар тогтвортой байснаар Европын орнуудын улс төрийн намуудын хөтөлбөр, төрийн бодлого болон тууштай хэрэгжих боломжийг олгодог байна. Мөн социал демократ бодлогыг тууштай хэрэгжүүлж, улс орныхоо хөгжлийг дэлхийд тэргүүлэгч болгож чадсан улс төрийн намуудын жагсаалтыг Шведийн Социал демократ нам, Финландын Социал демократ намууд тэргүүлдэг.

Харин Монголд 1990 оноос хойш нийт 17 Засгийн газар байгуулагдаж байсан бөгөөд Засгийн газруудын дундаж нас 1.8 жил байгаа нь төрийн бодлого тогтвортой хэрэгжихэд сөргөөр нөлөөлж байгаа юм.

Иймд  МАН-ын ирээдүй, шинэчлэлийн чиг хандлага нь засгийн  эрх авахын төлөөх сонгуулийн настай бус, улс орноороо хамтдаа урагшлах хөгжлийн бодлогыг тодорхойлогч-хэрэгжүүлэгч нам байх нь бидний эрхэм зорилго болно.

ЗУРГАА. ОЛОН УЛСЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН НЭР ХҮНДТЭЙ ГИШҮҮН НАМ

Монгол Ардын Нам нь Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг суурь баримт бичгүүдэд нийцүүлж, Монгол төрийн гадаад бодлогын үндсэн зорилго, зарчим чиглэлүүдтэй уялдуулсан олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогын хүрээнд дэлхийн 40 гаруй улс төрийн нам, СоцИнтерн, Прогрессив Альянс, Азийн социал демократ намуудын сүлжээ зэрэг 30 гаруй олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна.

Өмнөх Их Хурлаас хойш гадаад улсын эрх баригч 6 улс төрийн нам, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, харилцан өндөр түвшний айлчлалуудыг тогтмол зохион байгуулсаар ирсэн билээ.

Монгол Ардын Нам бүх шатны сонгуульд ялалт байгуулж, олон улс дахь социал демократ үзэл баримтлал бүхий намуудын  хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн болсныг гадаад улсууд хүлээн зөвшөөрч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна. Монгол Ардын Намын төлөөллүүд СоцИнтерн, Прогрессив Альянс, Азийн улс төрийн намуудын Бага хурал, Азийн социал демократ намуудын сүлжээ зэрэг олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүн, байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа нь манай намын олон улс дахь байр суурийн илрэл юм.

Бид удаа дараа засгийн эрх барьж Социал Демократ бодлогыг хэрэгжүүлж буй намын хувьд эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн үнэт зүйлийг Ази тив болон олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэх, улс хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд манлайлах байр сууринд ирлээ.

Үүний илрэл болж 2022 онд Азийн улс төрийн намуудын бага хурлын Залуучуудын 6 дугаар хурал, Эмэгтэйчүүдийн 7 дугаар хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна.

ДОЛОО. ЦААШДЫН ЗОРИЛТУУД

Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолыг нэгэн зууны турш чиглүүлж ирсэн Монгол Ардын Нам улс төрийн шинэчлэлийг ч мөн адил манлайлах үүрэгтэй.

Үүний хүрээнд Монгол Ардын Намын 30 дахь Их хурлын төлөөлөгч та бүхэндээ шинэчлэлийн бодлогоо хураангуйлан танилцуулж байна.

Намын хөтөлбөрийн шинэчлэл

Хурдтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийн нөхцөл байдал, Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил, шинээр гарч ирж буй сорилтууд, намын гадаад харилцааны хөгжил, аж үйлдвэрийн IV хувьсгал, эдийн засгийн бүтэц зэрэг нөхцөл байдлуудад дүн шинжилгээ хийхэд Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр буюу Хичээн эрмэлзэх зүйлийг шинэчлэн найруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Өмнөх Их хурлаар баталсан Хичээн эрмэлзэх зүйлд суурь үзэл баримтлалаа “Нийгмийн ардчиллын буюу Социал Демократ үзэл баримтлал бүхий нам” гэж тодорхойлсон юм. Нийгмийн ардчилал хэмээх монгол нэршил нь түүхэн үүргээ гүйцэтгэж, үр дүнд хүрсэн бөгөөд өнөө цагт Монголын сонгогчид тэр дундаа залуу сонгогчид илүү тодорхой тогтсон нэр болох социал демократ үзлийг шууд ойлгон хүлээж авдаг болжээ.

Бид нийгмийн бүх салбарт тэгш бус байдлыг багасгаж, дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтыг социал демократ намын суурь зарчим, бодлогын дагуу хэрэгжүүлэх шаардлагатай юм. Тийм учраас хөтөлбөртөө социал демократ намын үнэт зүйл, үзэл баримтлалыг илүү тодорхой болгож оруулах нь зүйтэй юм.

Ийнхүү бид социал демократ үзлийг намын үзэл баримтлал болгосон дэлхийн улс төрийн намуудын жишгийг дагаж намын хөтөлбөртөө социал демократ намын үнэт зүйл, үзэл баримтлалыг тодорхой болгож оруулж та бүхэндээ танилцуулна.

Улс төрийн намуудаас  залуу үе маань онолын үзэл баримтлал, үнэт зүйлийг илүү шаардах болсон. Өдгөө дэлхий дахины ардчилсан улс орнуудын нийгэм улс төрийн хөгжлийн загварыг социал демократ ба либераль хэмээх суурь хоёр үзэл баримтлал тодорхойлж байгаа билээ.

Социал демократ үзэл баримтлалыг улс орны хөгжлийн загвараа болгосон улс орнуудад нийгмийн шударга ёс хангагдсан, баян хоосны ялгаа багатай, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үр нөлөөтэй, хүртээмжтэй тогтолцоо бий болсон, бүтээмж өндөртэй эдийн засагтай байдаг нь Скандинавын орнуудын жишгээс тод харагддаг.

Тийм учраас Монгол Ардын Нам улс орныхоо хөгжлийн бодлогыг нийтийн сайн сайхны төлөө нийгмийн нөөц, баялгийг хуваарилахад төрийн зохистой, иргэний идэвхтэй оролцоог хангаж, иргэн бүрд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх социал демократ үзэл баримтлалд тулгуурлан явуулах болно.

Намын дүрмийн шинэчлэл

Үзэл баримтлал, хөтөлбөрөө шинэчлэн найруулж, намаас дэвшүүлж буй томоохон дэвшилтэт бодлогыг  дагалдан намын амьдралын хэм хэмжээг зохицуулдаг дүрэмд нэмэлт өөрчлөлт хийхээр  бэлтгэлээ.

Монгол Ардын Намын дүрэмд цахим шилжилтийг эрчимжүүлэх, намын анхан шатны байгууллагын чадамжийг нэмэгдүүлэх, намын хүний нөөцийн бодлогыг чадахуйн зарчмаар боловсронгуй болгох, сонгогдож томилогдсон албан тушаалтны сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чангатгах зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж байгаа юм.

Аливаа гэмт хэрэгт холбогдсон, тэр дундаа авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй байх заалтыг дүрэмд оруулахаар тусгаж байгаа.

Улс төрийн намын тогтолцооны шинэчлэл

Монгол Улс олон намын тогтолцоо бүхий ардчилалд шилжсэнээс хойш нийтдээ 40 гаруй улс төрийн нам байгуулагджээ. Эдгээрээс 10 нь татан буугдаж, эсвэл бусад намуудтай нэгдсэнээр өдгөө Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байна. Гэвч эдгээрээс орчин үеийн улс төрийн намын шалгуурыг хангах хэмжээнд төлөвшсөн нь цөөхөн. Мөн зарим нам бодлогын институт болон төлөвшиж чадаагүй, хэн нэгэн лидер юмуу үүсгэн байгуулагчийн удирдлагаас шууд хараат нэг хүний, эсвэл лидер тойрсон бүлэглэл маягийн хэлбэртэй байна. Улс төрийн намуудад үзэл баримтлалыг нь дэмжиж элсэх бус, ашиг хонжоо харж гишүүнээр элсэх явдал газар авчээ.

Улс төрийн намууд үзэл баримтлал, үйл ажиллагаагаараа олон нийтийг татах, манлайлах шинж чанар нь алдагдаж, төлөөллийн ардчиллын гол институт болохын хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч байгаа нь Монгол дахь ардчиллын бэхжилтэнд сөргөөр нөлөөлж байгааг эрдэмтэн, судлаачид дүгнэж байна.

Улс төрийн намын тогтолцооны шинэчлэл  нь зөвхөн Монгол Ардын Намын асуудал биш. Тиймээс УИХ-д суудалтай болон суудалгүй намууд хамтарч, иргэдийнхээ санаа бодлыг харгалзан, эрдэмтэн мэргэдийнхээ санал зөвлөмжид тулгуурлан хийгдэх намын тогтолцооны шинэчлэлийг Монгол Ардын Нам бодлогоор дэмжиж ажиллана.

2019 онд Үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу улс төрийн намууд улс орны нийтлэг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн өргөн давхаргын төлөөлөл бүхий бодлогын намууд болох ёстой юм.

Мөн улс төрийн намууд нийгмийн өмнө хариуцлага хүлээж төрийн бодлогод хувь нэмэр оруулдаг, санхүүгийн үйл ажиллагаагаа ил тод тайлагнадаг, дотоод ардчиллын зарчмыг хэрэгжүүлдэг байхаар өөрчлөгдөх учиртай.

Бид олон намын тогтолцоо бүхий парламентын ардчиллыг бэхжүүлэх, намуудын нийгмийн өмнө хүлээх үүргийг өндөрсгөх, улс төрийн өрсөлдөөний тэгш боломжийг өргөжүүлэх замаар улс төрийн намуудыг улс төрийн бодлого боловсруулдаг институт болгон хөгжүүлэхийг бусад намууддаа уриалж байна.

Авилгын эсрэг дэвшилтэт бодлого

Авилга, албан тушаалын гэмт хэрэг нь сүүлийн 20 гаруй жилийн турш Монгол хүний амьдралын чанарыг сайжруулж, дундаж давхаргыг өргөжүүлэх, эдийн засгийн өсөлтөөс иргэн бүрдээ хүртээх, нийгэмд шударга ёсны засаглалыг бий болгоход ихээхэн саад дөнгө болж байна.

Төрийн байгууллагын хүнд суртал, авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шударга өрсөлдөөнийг үгүй хийж, бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахан, авилгачдад давуу тал бий болгож, шударга иргэдийг хохироож байгаатай бид эвлэрэх ёсгүй.

Тийм учраас Монгол Ардын Нам удаа дараагийн сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрүүддээ “Шударга ёсны засаглал”, “Цахим Монгол-хүнд сурталгүй төрийн үйлчилгээ”, “Мэргэшсэн өндөр ёс зүйтэй төрийн алба”, “Шударга-хараат бус шүүх”-ийн асуудлаар дэвшил хийнэ гэдгээ ард түмэндээ амласан.

Бид 2020 оны УИХ-ын сонгуульд “Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий..” гэж амласныг ард иргэд маань үргэлж сануулан нэхэж байна.

Тийм учраас ард түмэндээ амласан шударга ёсны засаглал бий болгох бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хуульчид, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулан, өргөн хүрээтэй судалгаа хийж, “Авилгын эсрэг дэвшилтэт бодлого”-оо та бүхэнд танилцуулж байна.

Монгол Ардын Нам авилга, хүнд суртал, албан тушаалын гэмт хэрэг, хариуцлагагүй байдлын эсрэг дараах зарчмаар тэмцэнэ.Үүнд:

  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн болон ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох заалтыг намын дүрэмд тусган хэрэгжүүлнэ.
  • Намын зүгээс авлига, хүнд сурталтай тэмцэх дунд болон урт хугацааны хөтөлбөрөө боловсруулж, нийт гишүүдийн идэвх оролцоотойгоор хамтран хэрэгжүүлнэ.
  • Намын үйл ажиллгааны санхүүгийн эх үүсвэр, түүний зарцуулалт болон сонгуулийн хандив, санхүүжилтийн өгөгдөл мэдээллийг олон нийтэд ил тод, болгож нийт сонгогч иргэддээ тайлагнадаг шинэ тогтолцоог нэвтрүүлнэ.
  • Авлигын эрсдлийн үнэлгээг тогтмол хийж, түүнээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг нийт гишүүдэд зохион байгуулах, хяналт-шинжилгээ мониторинг хийх намын дотоод хяналтын тогтолцоог сайжруулна.

Энэ бүхний үр дүнд иргэд олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид улс төрийн намын хэв маягийг Монгол Ардын Нам манлайлан бий болгох юм.

Хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого

Монгол Ардын Нам ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүднээс “Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, тулгамдсан асуудал-шийдэл”, “Хүний эрхийн талаарх олон нийтийн хандлага, хэрэгжилт тодорхойлох судалгаа”, “Дотоодын 800 орчим хуулиас хүний эрхийн зохицуулалт бүхий 318 хууль тогтоомжид хийсэн дүгнэлт” гэсэн 3 том чиглэлийн судалгааг мэргэшсэн, хараат бус судлаачдаар 9  сарын турш хийлгэн хүний эрхийн нөхцөл байдлыг шинжлэх ухаанчаар тодорхойлж, цуврал хэлэлцүүлгүүдийг үе шаттай зохион байгуулж байна.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа, Үндсэн хуулиар олгосон иргэдийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт бодит амьдрал дээр ямар байгааг Монгол Улсад анх удаа  эрх барьж байгаа Монгол Ардын Намын санаачилгаар судалж үзлээ.

Монгол Улсын хэмжээнд хүний эрхийн харилцааг зохицуулж байгаа 318 хууль тогтоомжийн 11900 гаруй заалтад 40 гаруй хуульч хараат бус үнэлгээ хийж ажиллалаа. Судлаачдын дүгнэлтэд хүний эрхийг бүрэн хамгаалсан эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд хүний эрхийн зөрчил, хязгаарлалт үүсгэсэн байж болзошгүй 800 орчим заалтыг өөрчилж шинэчлэх шаардлагатайг дурджээ.

Бид өнгөрсөн хугацаанд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг иргэний улс төрийн эрх чөлөө талаас хүний эрхийг ойлгож ирсэн. Харин иргэдээс авсан судалгаагаар дийлэнх олонх нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, хөдөлмөрлөх зэрэг эдийн засаг, нийгмийн эрхийг хамгийн чухлаар тавьж байгаа нь тодоор харагдлаа.

Монгол Ардын Нам социал демократ үзэл баримтлалтай, эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн үнэт зүйлийг эрхэм болгодог намын хувьд  хүний үндсэн эрхийг бүрэн дүүрэн, бодитой хэрэгжүүлэх улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлж, хуульчлан хамгаална.

Ингээд Монгол Ардын Нам хүний эрхийн зөрчлийг арилгах, эрх зүйн шинэчлэл хийх Хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлогоо та бүхэндээ танилцуулж байна.

Бид иргэдийнхээ эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд дараах алхмуудыг хийнэ. Үүнд:

  1. Хүний эрх нь эрх, үүрэг, хариуцлага гэсэн бүрэлдэхүүн буюу зүйрлэвэл “тулгын гурван чулуу”-наас бүрддэг тул хүн бүр бусдын эрхийг хүлээн зөвшөөрдөг, хүндэтгэдэг, зөрчихгүй байх үүрэг хүлээдэг хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд улс төрийн манлайлал үзүүлнэ.
  1. Хүний эрхийн хамгааллыг бэхжүүлэх зорилгоор нийгмийн харилцааг зохицуулж буй 318 хуулиуд дахь хүний эрхийн зөрчилтэй байж болзошгүй, цаг хугацааны хувьд хоцрогдоод байгаа заалтуудыг өөрчлөх замаар хүний эрхийг хамгаалах дэвшилтэт орчныг бүрдүүлнэ. Эдгээр хууль нь тухайн цаг үеийнхээ хэрэгцээг хангаж байсан ч өнөө цагийн нийгмийн харилцаанд гарч буй өөрчлөлт, цаг үеийн шаардлагад тулгуурлан шинэчлэх шаардлагатай болжээ.
  1. Монгол Ардын намыг засгийн эрх барьж байх цаг хугацаанд намаас сонгогдож томилогдсон, улс төрийн болон төрийн албан тушаалтнууд, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж буй төрийн албан хаагчдын харилцаа хандлагад өөрчлөлт оруулж, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг бүтээхийн төлөө зорьж ажиллана.
  1. Хүний эрхийг хамгаалдаг, бусдын эрхийг хүндэтгэдэг, үүрэг хариуцлагаа ухамсарласан хүний эрхийн мэдрэмжтэй иргэдийг төлөвшүүлэхийн тулд бүх шатны боловсролын байгууллага дахь хүний эрхийн боловсролын хөтөлбөрийг сайжруулан, өргөжүүлнэ.
  1. УИХ-ын хаврын чуулганаар баталсан Азид анхдагч болох Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Ардын Нам нийт гишүүдийнхээ арваас дээш хувь буюу гучин мянга орчим гишүүдээ хүний эрхийн хамгаалагчаар сурган бэлтгэх ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

Эрхэм нөхдөө !

Хүний эрх бол хүн бүрд ижил тэнцүү байх  заяагдмал үнэт зүйл бөгөөд түүнийг хамгаалах гэж хууль баталдаг, төр засаг байдаг. Тийм учраас эрх баригч намын хувьд хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, төр, иргэний нийгэм, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, эрх үүргийг сайжруулах чиглэлээр манлайлал үзүүлэн ажиллах болно.

Хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах замаар хүний эрх, эрх чөлөөнд халддаг бурангуй явдлыг даруй арилгахын төлөө хатуу зогсох болно.

Их хурлын хүндэт төлөөлөгчид өө !

УИХ-ын сонгуульд дараалан ялалт байгуулсан 100 жилийн түүхт улс төрийн хүчний хувьд бид улс орны ирээдүй, урт хугацааны хөгжил дэвшлийн төлөөх зорилгыг эн тэргүүнд тавьж байна.

Монгол Ардын Нам нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг бэхжүүлсэн, өмнөх үеийн амжилт бүтээл, өнөө үеийн хичээл зүтгэл, ирээдүй хойч үеийнхээ хүсэл мөрөөдлийг тээсэн сайн сайхан нийгмийг цогцлоохын төлөө зүтгэнэ.

Улс орныхоо шинэ зууны хөгжил дэвшлийн төлөөх Монгол Ардын Намын дэвшилтэт бодлогуудыг хэрэгжүүлж, тулгарч буй сорилтуудыг амжилттай даван туулахын төлөө хүчээ нэгтгэе.

Ийнхүү МАН-ын шинэ зууны дэвшилтэт бодлогын шинэчлэл эхэллээ.

Мөнх хөх тэнгэр ивээж

Монгол улс мандан бадартугай!

Баярлалаа

08 : 58
2021-12-6

МАН-ын 30 дахь их хурал эхэллээ

МАН-ын Их хурал дөнгөж сая эхэллээ. Энэ удаагийн Их хуралд нийтдээ 1245 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд хурлыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн удирдаж байна. Мөн хурлын эхэнд тооллогын комисс, мандатын комиссын байгуулсан юм. Энэ үеэр МАН-ын хамгийн өндөр настай гишүүн 92 настай Г.Очирбат болон хамгийн залуу 22 настай гишүүд Н.Булгантамир, Н.Мөнгөнбат нарт хүндэтгэл үзүүллээ. 

Мандатын комиссын дарга Д.Сарангэрэл:

-МАН-ын эрхэм журмын нөхөд та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэе. Цар тахлын хүнд сорилтын үед хуралдаж байна. МАН-ын бага хурлын тавдугаар сарын 2-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар намын дүрэмд өөрчлөлт оруулж, бага хурлын гишүүдийг 369 гэснийг 479, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 29 байсныг 37, хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг 15 гэснийг 19 болгож тус тус өөрчилсөн. МАН-аас 34789 гишүүнийг намын цахим системд бүртгэж, одоогийн байдлаар нийт 278.716 болж өслөө. Тоо бүртгэлийн тайлангаар 2020 оны эцэст намын гишүүний тоо 201267 байсан. Намын гишүүд нэмэгдэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн. 

Сонирхуулахад, МАН-ын Их хурлын төлөөлөгчдийн хамгийн өндөр настай нь 92 настай бол хамгийн залуу нь 22 настай төлөөлөгчид байгаа аж. 

09 : 06
2021-12-6

Авлига, албан тушаалтын гэмт хэрэг, хүнд сурталтай тууштай тэмцэх хөтөлбөр, бодлогыг танилцуулна

Эрх баригч МАН-ын 30 дахь их хурал эхэллээ. Тус Их хурал "UB палас"-т болж байгаа юм. 

Их хурлаар:

  • МАН-ын даргыг сонгох, батламжлах асуудлыг хэлэлцэнэ.
  • Намын дүрмийн өөрчлөлт, Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, намын хяналтын Ерөнхий хороог шинэчлэн байгуулах,
  • Эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд нийгмийн тулгамдаж байгаа асуудлыг шийдэх дэвшилтэд бодлогыг дэвшүүлж, танилцуулна. Үүнд:
  • Цар тахлын үеийн Шинэ сэргэлтийн бодлогоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их хурлын гишүүдэд танилцуулж, санал бодол солилцоно.
  • Сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл тавьж, санал солилцоно.

МАН-ын 30 дахь их хурлын талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг тус ээлжит хурлаар танилцуулна. Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Их хурлын төлөөлөгчид, олон нийтэд танилцуулахаар зорьж байна. Мөн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн. Дундаж давхаргыг бий болгоход авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал саад болж байгаа. Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх, ардчилсан хүний эрхийг дээдлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн орчинг бүрдүүлж, бэхжүүлэхээр мэргэжлийн хуульчид хамтран ажиллаж байна. Хүний эрхийн зөрчилтэй 800 орчим хуулийн заалтыг засах ажил  эхэлж байна. МАН сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан. Хоёр дараалсан том ялалтын цаана маш өндөр хариуцлага ногдож байгаа. МАН-д нийгмийн дундаж давхрагыг хүчтэй болгох хариуцлага ирж байна. Энэ хүрээнд бид намын бүх түвшинд авлига, албан тушаалтын гэмт хэрэг, хүнд сурталтай тууштай тэмцэх хөтөлбөр, бодлогыг танилцуулна" гэдгийг онцолсон билээ.

Мөн хуралдаанаар МАН-ын Бага хурлын гишүүдийг шинэчлэх, намын дарга нарын зөвлөл байгуулах, намын гишүүнчлэлд хатуу арга хэмжээ авах зэрэг олон асуудал хөндөнө. Ингэхдээ удаан хугацаанд хүлээлт үүсгэсэн Л.Оюун-Эрдэнийг жинхлэх асуудал тодорхой учир, эсэргүүцэлгүй томилогдоно. Харин шинэ намын даргын танилцуулах илтгэл, намын цаашдын бодлого, намын гишүүдийг авлигад холбогдсон бол намаас хөөх, цаашид намын гишүүдэд, сайд нарт хариуцлага тооцох асуудлыг хөндөж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх талаарх саналууд намын даргын илтгэлд тусгагдсан гэх мэдээлэл байна.

Хуралдааны хөтөлбөрийн хураангуйг хүргэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

91 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-06 68.232.112.70

Hutsmal pisda

Avatar

Зочин 2021-12-06 205.189.187.4

oi gutnam

Avatar

Зочин 2021-12-06 64.119.18.67

Монгол улсынхаа ирээдүйн хөгжлийн төлөө ихийг санаачилж хийж бүтээх байх. Гол нь мэдлэг боловсролтой хүмүүс их чухал тэдний үнэтэй зөвлөгөө бас чухал.

Avatar

Зочин 2021-12-06 66.181.161.1

Үнэхээр эдгээр зорилтуудаа ядахад 80% биелүүлчихвэл ч ёстой МАН намыг 2гараа өргөн дэмжье Хамгын гол хэлэхэд амар хиихэд хэцүү гэдэг тун ч үнэн үг байдаг Эдгээр ажлуудыг хариуцах сайд дарга даамлууд нь ажлын туршлагатай зөв хүмүүс байгаад төриин албан тушаалтангуудын худлаа амьдралд ниицэхгүй стандарт дүрэм журам ярьж шантаажилсан авилгал хүнд суртал байхгүй , төриин дэмжлэг байвал ч бүтнэ шүү Харин нам дагаж далдагнасан улс төриин албан тушаалтангууд бол худлаа болно Ажил бүтээх хүн өөр шүү

Avatar

BAATARHUU 2021-12-06 94.214.181.162

100%KOMMUNIST TOGTOLTSOO HANHALJ BNA.OYUNERDENE UNEHEER TASRALTGUI SHUGELDEJ CHADDAG DaNH JM AA.TSUST ULAAN KOMMUNIZM UNERTEJ BAINA.

Avatar

Зочин 2021-12-06 178.17.174.162

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-06 203.91.115.54

Ерөнхий сайдыгаа одоо болтол транс хүн гэж мэдээгүй явжээ. Энэ ойн хурал юм юмаараа чих дэлдийлгэсэн баримтуудаар дүүрэн болж байна.

Avatar

МАН авлигачидаасаа салах цаг болсон !!! 2021-12-06 192.82.78.136

МАН-ын дарга нар, УИХ-н гишүүд нь ч хүртэл Төрийн албан тушаалыг зардаг. Мөнгөөр хүмүүсийг албан тушаалд тавьдаг.

Бүх шатандаа албан тушаалаа амьдрах хэрэгсэл болгосон.

Ийм учраас тэд Намдаа худлаа хайр зарладаг юм.

Ард түмэн АН-д ч МАН-д ч цөхөрч гомдож байна. Авлигал бол хамгийн том нүгэл хилэнц.

Avatar

zochin 2021-12-06 183.177.100.4

Muulaad goochlood bgaa danhan tolgoitoo 1 l udur tolgoi dree tahin shuttsn yvj bj medheer humuus dee

Avatar

zochin 2021-12-06 183.177.100.4

Hen medlee Oyukiin zasag uneheer helsendee hureh ch ym biluu Dairch doromjlohoo urdaa baridg hiih ymgui muulhiin don shugelsen uls manaihaas uur bhguildee Ymrtaich bi l huvidaa AN zasag bariaguid l bayrlaj bn

Avatar

Зочин 2021-12-06 192.82.77.194

Төрийн бараг бүх байгууллагад алхам бүрт байдаг авилгал төрт улсыг минь унагаачихлаа шүү. Дээр үед манжийн маш хүчирхэг төр яг ийм дээр дооргүй бий болсон авилгаас болж нуран унаж байсан гашуун туршлага байдгийг дэлхий мэднэ. Уул нь амархан засах арга бна шүүдээ. Шат болгонд байдаг зөвшөөрөл гарын үсгээ боль, хэнд ч хэрэггүй МХЕГ нэртэй нөхдийг тарааж харъяа яамдад нь өг…г.м

Avatar

Зочин 2021-12-06 64.119.22.117

МАН-ын түүхнээс хусагдах цаг хугацаа Оюун-Эрдэнийг намын дарга болгосоноор эхэллээ

Avatar

mgl 2021-12-06 103.212.119.253

bolj baina, ene nam zuv zug ruugee yavj bna. amjil husiye.

Avatar

Зочин 2021-12-06 139.5.219.89

ОХТН ГЭНЭЭ . ХҮЙСЭЭ СОЛИУЛСАН ЮМ УУ

Avatar

Зочин 2021-12-06 202.126.94.99

Боловсролын сэргэлт хаачив?! Хамгийн гол юмыг мартжээ! Шинжлэх ухаанд суурилж бодлого гаргах болохоос олны саналд биш. Бас гол юмаа ойлгосонгуй. Монгол улс хееруу залуусаар самруулж дуусахгуй юмдаа!!!

Avatar

иргэн 2021-12-06 62.55.205.86

ха ха энэ ээбийгийн сайт үнэхээр авна аааа, бяцхан охин байхдаа ч яахав дээ, муу ч гэсэн бооожгойтой эр хүн шүү энэ Оюук чинь

Avatar

Зочин 2021-12-06 82.144.201.2

Оюун-Эрдэнэ биш шүү, түүнд намын дарга албан тушаал тохирохгүй….

Avatar

Бугын зуулт 2021-12-06 185.100.87.253

Номтой-Баяртай нийлж буудлын үйлчлэгч хүүхэн хүчинддэг залуу мөн үү? Аманд Бугын зуулт хийж байгаад

Avatar

Зочин 2021-12-06 202.179.26.162

Ардчилсан хувьсгалыг МАН хийсэн гэж байна. Тийм гэсэн, МАН ямар ч эрх мэдэлгүй, шоронд ороход бэлэн, зориг гаргаж гудамжинд өвлийн хүйтнээр жагсаж улстөрийн товчоог огцруулахыг шаардаж байсан гэсэн.

Avatar

zochin 2021-12-06 184.144.55.230

НЭГ АВИЛГАЧИД НАСААР НЬ XОРИX ЯЛ ӨГЧВӨЛ ИТГЭЕ. ҮГҮЙ БОЛ ЗАЙЛДАА !!!

Avatar

Зочин 2021-12-06 64.119.16.43

Hyatadiin bodlogiig huulsan gemeer ug hellegtein baina kkkk

Avatar

Дэл 2021-12-06 202.55.188.46

энэ оюунэрдэнэ их гоншигнох юм даа энэнээс хэцүү үе монголд зөндөө байсан шүү дээ чойбалсан бал даргын үед өмнө нь 11 оны хувьсгалын дараа ямар хэцүү байсныг үгээр хэлэхийн аргагүй шүү дээ бага гоншигнох хэрэгтэй

Avatar

МАН өнгө мөнгөөр бүхнийг шийдэж байгаа нь Ард түмний дургүйцлийг төрүүлж байна 2021-12-06 192.82.78.136

МАН өнгө мөнгөөр бүхнийг шийдэж байгаа нь Ард түмний дургүйцлийг төрүүлж байна

Avatar

Хотын уугуул иргэн 2021-12-06 66.181.178.113

Монгол улсыг "улаан тариа, улаан туг" хоёр л аварсан гэдгийг үргэлж санаж яв. МАН байгаагүй бол бид өдийд аль хэдийнээ дундад иргэн улсын нэг хэсэг болж хоорондоо ж****а хэлээр ярьж байх байсан байхдаа. Түүхээ мартаж болохгуй шүү.

Avatar

Ард 2021-12-06 67.81.184.102

Авилгалаас болоод ард түмэн Монголоос дайжиж нүүсээр байгааг харахгүй б.а уу?
Яагаад гэвэл авилгал байсан цагт шударга ёс,хууль гэж хэзээ ч байдаггүй юм. Үүнээс болж улс орон ,нийгэм уналтанд орж,Монгол байх байхгүйдээ тулаад б.а.
Авилгачдыг цаазаар авах хууль л Монголыг аварна

Avatar

Зочин 2021-12-06 192.82.74.104

Зөв зөв. Ажлын байрыг олноор гаргаж , гадаадад байгаа Монголчуудаа татаж бүтээн байгуулалт хийх хэрэгтэй. Алтанбулаг-Замын-Үүдийн ХУРДНЫ АВТО замыг барих хэрэгтэй. АМЖИЛТ ХҮСЬЕ !

Avatar

Зочин 2021-12-06 103.26.194.90

МАН нэгэнт их хурлаа хийж байгаа бол жирийн гишүүд нь яаралтай дээр байгаа нөхдүүдээ ЗГ-аа бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж оюунлаг болгохгүй бол зүгээр л шүгэл матаачийн дарангуйлагчийн ажлаас хэтрэхгүй юм шиг дүр зурагтай юун хөгжил дэвшил тайван байдал

Avatar

Зочин 2021-12-06 202.126.90.22

Erguu danh. Ogtsor !!!!

Avatar

Зочин 2021-12-06 66.181.191.74

Энэ өдрийг МАН өмчилж хуралдаж байхдаа яахав. 1206 оныг түүхэндээ дурдах дургүй байгаа биздээ нoвшийн намынхан

Avatar

ОЮУН-ЦЭРДЭНЭ 2021-12-06 66.181.161.114

ЦАХИМ ДАНХАНДАА ЦАЙ ЧАНАЖ УУГААРАЙ МОНГОЛЧУУДАА.

Avatar

ЧУЛУУНБААТАР 2021-12-06 66.181.178.172

МОНГОЛ ОРНЫ ГАДААД ХАРИЛЦАА ОО ЗААЛАА УРД ХОЙТ ХОЁР ХӨРШ ОЮУН ЭРДЭНИЙГ ХҮН Ч ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙНА ЯМАР Ч УЛС ТӨРИЙН БОДЛОГОГҮЙМЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙИЙМ ХҮНИЙГ МА НАМААС ХУРДАН ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Чулуунбаатар 2021-12-06 66.181.178.172

МАНын Их хурал болж байна. Энэ Оюун-Эрдэнэ гэж юу ч мэдэхгүй худлаа ярьдаг нөхрийг зайлуулах хэрэгтэй. МАН дотор сайхан эрдэм мэплэгтэй боловсон хүчнүүд байгаа ш дээ.. МАНАЙ ХЭНТИЙ АЙМГИЙН НЭР ТӨРИЙГ ГУТААСАН ХОГИЙН ШААРНУУД ӨМНӨ НЬ БЯМБАСҮРЭН ГЭЖ МАНГАР НӨХӨР ГАРЧ ИРЭЭД 20 ДУГААР ТОГТООЛ ГЭГЧИЙГ ГАРГААД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГААР ТОГЛООД ХАЯСАН ОДОО ЭНЭ ОЮУН ЭРДЭНЭ ТОГЛОХ НЭЭ БҮТЭХГҮЙ НӨХДҮҮД ШҮҮ

Avatar

Зочин 2021-12-06 64.119.16.105

Монголын Авилгачдын Нам их хурлаа хийж байгаа юм биз дээ, Авилга ч гаарах нь дээ

Avatar

Зочин 2021-12-06 150.129.142.6

БӨӨХ ЗАЙ БАРИЛТ АЛГА. БИТҮҮ ШИГЭЭД ш****н. ЭРХ БАРЬЖ БАЙГАА НАМ ӨӨРСДӨӨ ХУУЛЬ ЖУРАМ НУЛИМАЖ БАЙХАД МАНЬ МЭТ ЯАДГИЙМ БЭЭ.. ОЧИЖ БАЙГААД ӨНДӨГ ШИДЭЦГЭЭЕ. МУУ б**с ДОЛООГЧДИЙГ.

Avatar

Зочин 2021-12-06 202.126.88.168

Оюун-Эрдэнийг огцруул

Avatar

Zochin 2021-12-06 172.58.31.86

Erin myy nam uhezn dald or

Avatar

Zochin 2021-12-06 172.58.31.86

Snugel danh ha ha

Avatar

МИАТ-ын ажилтан. 2021-12-06 202.126.90.91

Бидний буян хишиг тушэж энэ халдварт овчин нэг уеэ бодвол багасаж л бна. Гэхэл та нар худал ярьж хуурч мэхлэхээс оор хариуцлагагуй нам юм бна. Учир нь энэ халдварт овчин тусаад яг амь тавьж байгаа хунд тарьж хуний амь авардаг ногоо унэтэй тариагаа МИАТ-ын онгоцоор маш их хэмжээгээр татан авч онгоцны буудалд хариуцаж хулээж авах хунгуйгээс болж хуйтэнд гадаа хонуулж бугдийг нь холдоогоод нууцаар устгалаа шуу дээ. Энэ чинь юу гэсэн уг вэ?

Avatar

Zochin 2021-12-06 172.58.31.86

Udahgui MAN – kommunistyyd horvoogoos uurd arcnigna

Avatar

мэдэхгүй 2021-12-06 66.181.184.69

ЯАХААРАА МАН ын даргыг шүүмжилсэн монгол улсын иргэнийг 100 000 төгрөгөөр торгож байгаа юм вэ? ТЭГЭЭД ардчилал ард түмний засаглал гэж ярьж болох уу?

Avatar

Зочин 2021-12-06 202.126.88.40

Teneguud yu ch hiij chadahgui l dee.

Avatar

ИРГЭН 2021-12-06 202.9.47.8

МАН ХӨНГӨВЧИЛСӨН ГЭХ НЭРИЙН ДОР АВИЛГАЧИДАА ХАМГААЛЖ, ӨӨГШҮҮЛСЭЭР БАЙХ УУ??? ЯМАР ИРГЭН НЬ ТЭТГЭВЭРТЭЭ ЦАГТ НЬ ГАРДАГ , ЯМАР НЬ ТЭТГЭВРИЙН НАСАА 10- ААД ЖИЛЭЭР ХОЙШ СУНГАЖСУУДЛАА ӨМХИЙРТӨЛ СУУЖ , БОЛДОГ ЮМ БЭ? НӨГӨӨ АРДЧИЛАЛ, ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁС ЧИНЬ ЭНЭ ҮҮ ????

Avatar

Зочин 2021-12-06 66.181.167.69

Та бүхэн хүсвэл чадна, хэрэгжинэ. Амжилт хүсье

Avatar

зочин 2021-12-06 108.202.242.46

МАН-ЫН ЁС ЗҮЙ ГЭЖ ЮУ БАЙГААН ХӨӨРХИЙДӨӨ, БААХАН ДЭЭР ДООРГҮЙ АВИЛГАЖСАН МАФИЖСАН ГАРУУД Л БАЙНА ДАГ.ӨМӨӨРӨӨД БАЙГАА ХҮН БАС НЭГ ДАЛДГАНУУР, ДОЛИГОНУУР НӨХӨР Л БАЙГАА БАЙХ ДАА.ЖААХАН ЮМ ОЛООД ИДЧИХ САНААТАЙ Л МАН-АА МАГТМАР АЯДАЖ БАЙХ ШИВ

Avatar

shine ue 2021-12-06 66.181.161.34

AMJILT HUSIE

Avatar

Зочин 2021-12-06 192.82.85.246

Ийм юм ярих юм бол хурал хийж яадаг байна аа.Дэмий баахан хурал хийдэг юм улсаар дүүрэн боллоо.гонгиносон хулчгар,хоосон толгойлсон гөлөгнүүд.

Avatar

Зочин 2021-12-06 171.6.238.241

Ардчилсан улсад болорсрол олсон ухаантай юм коммунист үзэл суртал ухуулгаасаа татгалз данх шүглээ

Avatar

зочин 2021-12-06 108.202.242.46

МАН-ЫН БҮХИЙ Л ЗҮЙЛД САРАНГЭРЭЛЭЭС ӨӨР ЭМЭГТЭЙ БАЙДАГГҮЙ ЮМ БОЛОВ УУ ГЭЖ БОДОГДОХООР БАЙХ ЮМ.САРАНГЭРЭЛГҮЙГЭЭР ЯМАР Ч АЖИЛ НЬ БҮТДЭГГҮЙ ЮМ БОЛОВ УУ ДАА.ЯМАР ГЭЭЧИЙН АЙХТАР ҮНЭ ЦЭНЭТЭЙ ХҮН БЭ???ЯГ ЮУГААРАА БУСАД ЭМЭГТЭЙ ГИШҮҮДЭЭСЭЭ ДАВУУ ЮМ БОЛ, ГАЙХАХ ЮМ

Avatar

Зочин 2021-12-06 103.80.210.183

чамайг я***н сайдууд УОК САМАР гээд салбадай нараа аваад үхээд өгөөсэй гэж ард түмэн ихээр сүсэглэн хүсэж байхад чинь үхээд өгөөч

Avatar

Зочин 2021-12-06 202.131.225.150

Намын даргын илтгэл боловсруулалт, эрэмбэ, логик сайтай болжээ, даанч хэрэгжүүлж чадах эсэх л эргэлзээтэй үлдлээ. Хэрэгжүүлж чадвал МАНДАЖ, чадагүй бол МАНГАР болно доо.

Avatar

Зочин 2021-12-06 202.55.188.97

Zasssss bitgii shaaa shaaa shaaa

Avatar

Зочин 2021-12-06 202.55.188.97

Zasss bitgii shaaa shaaa shaaa

Avatar

Зочин 2021-12-06 66.181.177.114

Энэ зардал сүйтгэлд нь Капитал банкаар оруулж угааж авсан 350 тэрбумаас бас яваа гэж бодохоор муухай

Avatar

Зочин 2021-12-06 124.158.68.229

Оюун -эрдэнэ уул нь эрүүл юм яриад байна даа. Хэрэгжүүлэх нь харин яадгийн бол….. Бас Занданшатар бас зөв эрүүл ярьдаг. За, бусад нь Хүүк нтр бол тэнэг тэнэг юм ярина. Яг л хуучин МАХН -ынх шиг. Тэр Тогтохсүрэн, Сарангэрэл,… нтр бол бялдууч, долигнурууд

Avatar

МАН нийгэмд шударга ёсыг тогтооё 2021-12-06 192.82.78.136

МАН төрийн албан тушаал болон гарын үсгээр зардаг авлигачидаасаа САЛАХ ЦАГ БОЛСОН !!!

Avatar

Зочин 2021-12-06 202.55.188.103

Авлигатай хиых том тэмцлийн эрх баригч намын хувьд эхлүүлж байгаад баяртай байна. Монголд шударга ёс агаар ус шиг л хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2021-12-06 202.21.108.34

МАН чуудын үгэнд итгэж үнэмших цэцэрлэгийн хүүхэд ч үлдээгүй дээ, эд нар хэнд зориулж яриад байгаан бол.

Avatar

ИРГЭН 2021-12-06 202.9.47.8

МАН …..ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАЖ БАЙГАА, ТЭТГЭВРИЙН НАС НЬ ХУУЛИЙН ХУГАЦААНААС 3 -10 ЖИЛЭЭР ХЭТЭРЧИХСЭН, ТЭНДЭЭ ӨӨРИЙН ДАРАНГУЙЛАЛАА ТОГТООЖ, МАФ ҮҮСГЭЧИХСЭН, ГАДНААС САЛХИ ОРОХООРГҮЙ БОЛГОЧИХСОН ЭМЭЭ, ӨВӨӨ НАРАА МАН НЭН ДАРУЙ ЗАЙЛУУЛЖ ЗАЛУУЧУУДДАА АЖЛЫН БАЙР ГАРГАЖ ӨГМӨӨР БАЙНА ШҮҮ !!!!!!!!!!!!!!!! ЭНД ХУУЛЬ ЗӨРЧИГДӨЖ, ЁС ЗҮЙ, ШУДАРГА ЁС АЛДАГДАЖ БАЙНА !!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-12-06 202.55.188.90

Нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулна гэдэг маш зөв шүү. Тэгэхгүй бол Монгол Улс хогийн том сав болж хувиралаа

Avatar

Иргэн 2021-12-06 103.229.122.96

Оюун-Эрдэнэ мянга жүжиглээд авилгад бохирдсон нэрийг чинь цэвэрлэглэхгүйгээс хойш чадавартхй шударга ажиллаж чадах хүндээ суудлаа өгсөн нь өлзийтэй биш үү???

Avatar

Зочин 2021-12-06 183.177.100.4

Ууган улс төрийн хүчин үлгэр дуурайл болж илүү шилэн, санхүүжилт ил тод, нээлттэй, эко системтэй болох тал дээр илүү анхаарч бусдыгаа дагуулах тал дээр санал санаачилгатай байгаасай. Хурлын ажилд амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-12-06 66.181.184.232

ардын нам уг нь 1920 оны 6 сарын 25 нд үүссэн гэдэг биз дээ, яагаад гятадын ком. намтай нас чацуу болгох гээд чичрээд бна

Avatar

Зочин 2021-12-06 192.82.72.43

Оюун Эрдэнээ битгий худлаа шаагаад бай. Чиний, танай намынхны хэн нь хэн бэ гэдгийг ард тумэн бугд мэддэг болсон. Худлаа шааж жужиг тоглож цагаа битгий ур. Зугээр л зайлаад ог та нар бугдээрээ.

Avatar

Mongol 2021-12-06 104.232.37.24

hudalch hulgaach hudulmuriin baatar geh nuhurtui hezee huuli arag hemjee tootsoh ve, ta nar hezee boltol hamgaalah ve, odoo buur ur udmaaraa Mongolyg hohirooj, busdyg deeremdseer… yadaj ingej arga hemjeegee awmaar um

Avatar

irgen 2021-12-06 202.131.231.11

huuramch ardchilal baigaad ban shuu dee… hunii erh tegsh baih estoi baital, awilgald idegdsen tushmed, hulgaach nar busdyn erhend haldhaar hen ch yu ch yaridaggui shuu dee

Avatar

Зочин 2021-12-06 66.181.161.114

ЖЕНКОГООС ЗӨВАЛГӨӨ АВЧ.

Avatar

100k iluuuded bainaaa 2021-12-06 202.21.109.55

ДАНХАН ТОЛГОЙТ БАНДИ ДАНХАН ТОЛГОЙТ БАНДИ ДАНХАН ТОЛГОЙТ БАНДИ ДАНХАН ТОЛГОЙТ БАНДИ ДАНХАН ТОЛГОЙТ БАНДИ ДАНХАН ТОЛГОЙТ БАНДИ ДАНХАН ТОЛГОЙТ БАНДИ ДАНХАН ТОЛГОЙТ БАНДИ ДАНХАН ТОЛГОЙТ БАНДИ ДАНХАН ТОЛГОЙТ БАНДИ

Avatar

Баатар 2021-12-06 202.126.88.39

Оюун Эрдэнэ худлаа нөхөр гэдэг нь тодорхой .Авилга албан тушаалын хэргүүд цэцэглэж байна.Даан ч энэ нөхөр өөрөө бохир хүн юм чинь тэмцэж чадахгүй Иймд солих хэрэгтэй

Avatar

zochin 2021-12-06 202.131.251.130

hulgaich deeremchidiin nam bolson shuu dee.

Avatar

Зочин 2021-12-06 66.181.184.138

МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАШ САЙН СОНГОЛТ ХИЙЖ ЭНЭ ЭГЗЭГТЭЙ ЦАГ ҮЕД МАНД ИТГЭЛ ДААЛГАСАН НЬ МАШ ТОМ АМЖИЛТ ТУСГААР ТОГТНОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭВШИЛ БАЙЛАА МАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДӨД АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

№1 2021-12-06 64.119.25.186

Б өгс долоож амьдрах сайхан л байдаг байх даа, үнэгүй троллоо

Avatar

uyhgt 2021-12-06 105.112.113.246

Сайн байна уу, SCOTIABANK хувийн зээл олгогч нь санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа хэн бүхэнд санхүүгийн боломжийг нээж өгч байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. 5000 евро-100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, компаниудад 2%-ийн хүүтэй зээлийг ойлгомжтой, ойлгомжтой хэлбэрээр олгож байна. Өнөөдөр scotiabank565@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу

Avatar

1 2021-12-06 64.119.25.186

Энэ хүн ЕС болсноос хойш ямар зүйл сайжирсан бэ? Нэрлэх хүн байна уу, МАН-ынхаан?

Avatar

Зочин 2021-12-06 66.181.184.138

ЗА ЧИ ДУТ

Avatar

Зочин 2021-12-06 192.82.89.233

Бусдыг дайрч доромжлохоос өөр авьяасгүй,хамгийн ёс зүйгүй этгээдүүд АН-д бөөгнөрч бугшдаг.Үүнийгээ хором тутам нийгэмд харуулдаг, нуух ч чадваргүй.

Avatar

Зочин 2021-12-06 202.55.188.98

Шүгэлддэг данхан толгойтой дарга аа томиолоо томил шаамаруудаа

Avatar

klkm 2021-12-06 105.112.123.214

Сайн байна уу, SCOTIABANK хувийн зээл олгогч нь санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа хэн бүхэнд санхүүгийн боломжийг нээж өгч байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. 5000 евро-100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, компаниудад 2%-ийн хүүтэй зээлийг ойлгомжтой, ойлгомжтой хэлбэрээр олгож байна. Өнөөдөр scotiabank565@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу

Avatar

POLKMN 2021-12-06 105.112.123.214

Сайн байна уу, SCOTIABANK хувийн зээл олгогч нь санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа хэн бүхэнд санхүүгийн боломжийг нээж өгч байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. 5000 евро-100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, компаниудад 2%-ийн хүүтэй зээлийг ойлгомжтой, ойлгомжтой хэлбэрээр олгож байна. Өнөөдөр scotiabank565@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу

Avatar

Аод 2021-12-06 202.126.89.244

Шаана биз муусайн авилга албан тушаалын гэмт хэрэгтэн МАНгасууд

Avatar

Зочин 2021-12-06 192.82.89.233

Бусдыг дайрч доромжлох,гүжирдэж гүтгэх, харлуулж хараах АН-ын зэрлэг донтонгуудад энэ намын дотоод асуудал ёстой падгүй.Ёс зүйгээрээ та нараас арай дээр ялгардаг. Ард иргэд ,улс нийгмийнхээ төлөө ажилладаг, үүний төлөө зүрх сэтгэлээ зориулсаар ирсэн уламжлалтай хүмүүс. Хийсэн ажил,бүтээсэн зүйл нь ил.Иймд эдгээр хүмүүсийг иргэдийн ихэнхийн саналаа төрийн эрхэнд урьж ажиллуулж байна.

Avatar

Зочин 2021-12-06 66.181.180.207

Сонгуульд ялаагүй Намын дарга тул томилогдох бус сонгогдвол сайн.

Avatar

Зочин 2021-12-06 202.131.236.138

Бидний өвөг дээдсийн халуун цусаа урсгаж хамгаалж авч үлдсэн эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдэл, нэр хүндийг зүгээр л намын нэрээ болгоод авчихсан, боловсролгүй, сэтгэлгүй, чадваргүй, хөдөөний хэдэн паразитууд. Гадаад дотоодоос өндөр боловсролтой болоод ирж байгаа залуучуудын ажлын байр, ирээдүйг нь намын хэдэн хувалзнууддаа тарааж өгөөд энэ улсыг шимэгчилж амьдарцгаадаг нь үнэн шт. Ялаа үүрэх цан ирнээ та нарт…

Avatar

ТодорхоЙ 2021-12-06 59.153.84.139

Анхны 7 ын 5 хүнийх нь л нэрийг мэддэг юм уу

Avatar

Зочин 2021-12-06 72.196.192.250

Losol, Dogsom nariig orhijee ! Uul ni tanai nutgiin uls shvv !
Losol ni Batnoroviinh, Dogsom ni Bayn-Ovoogiinh baih shvv !
Danhan minee !

Avatar

Зочин 2021-12-06 202.21.108.34

Данх байсан нь дээрээ.

Avatar

Бид Монголчууд 2021-12-06 59.153.84.139

Оюун Эрдэнийг огцруул.Юу хийж чадахгүй, сэтгэх сэтгэлгээ муу, үргэлж худлаа ярьдаг, харийн шашны христүүдэд үйлчилдэг, нутаг нугын үзэлийг гааруулсан энэ хөгийн амьтан МАН дарга болбол сүйрэнэ шүү

Avatar

Зочин 2021-12-06 66.181.184.138

ЧИ ЮУ ВЭЭ АРД ТҮММЭН НЬ ОЛОНХИООРОО СОНГОЖ ГАРГААД БАЙХАД НЭГ МУУ ХАЛТАР ЭНД ЮУ ВЭЭ ОЛНОО ХҮНДЭЛЖ САНАЛЫГ НЬ ДЭМЖИЖ СУР

Avatar

Nam bus irgen 2021-12-06 103.57.95.225

Ard tumen bishee huu cham metiin nam dagasan doldoinuud songoson.

Avatar

н**ш 2021-12-06 156.146.59.36

https://news.mn/r/2502102/

Avatar

Зочин 2021-12-06 128.199.237.226

МАН гэдэг нэр бий болоод 100 жил болж байгаа гэвэл үнэнд илүү ойртох биз. Тэрнээс тусгаар тогтнолоо олж ирсэн, улсаа хөгжүүлсэн МАХН (MAH) байхгүй болоод 20 гаран жил болж байгаа байх шүү. Одоо бол МАН дотроо хамгийн чадваргүй сэтгэлгүй бодолгүй бас боловсрол мэдлэггүй үнэт зүйлгүй цагийн аясаар хамхуул мэт хийсэж дарга болж, амар хялбараар баяжих хүсэлтэй пацаануудын фракц нь удирдаж байна.

Avatar

Зочин 2021-12-06 192.82.80.78

zailaa man

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж