"Хүүхэд дээрэлхсэн сурагчид хариуцлага тооцдог болох хэрэгтэй" | News.MN

"Хүүхэд дээрэлхсэн сурагчид хариуцлага тооцдог болох хэрэгтэй"

"Хүүхэд дээрэлхсэн сурагчид хариуцлага тооцдог болох хэрэгтэй"

"Хүүхэд дээрэлхсэн сурагчид хариуцлага тооцдог болох хэрэгтэй"

Сургуулийн орчинд хүүхэд хүчирхийлэлд өртөж буй асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны  сайд Л.Энх-Амгалан цахим хуудаснаа өөрийн дараах байр суурийг илэрхийлжээ.


Тэрбээр "Хариуцлага тооцдог газар нь тооцог гээд сайдын хувьд нуувчинд суух, өөрөөсөө холдуулах ёсгүй. Зөвхөн сайд гэдэг өнцгөөс үзэл бодлоо илэрхийлэх нь учир дутагдалтай. Яагаад гэвэл би өөрөө эцэг хүн учраас бусад эцэг эхчүүдийн нэгэн адил өнцгөөс сургуулийн орчны хүчирхийллийг маш эмзэглэж хүлээж авдаг. Боловсролын салбар нь ёс зүйн гажуудлыг өөрөө засах, хариуцлага тооцох ёстой боловч энэ эрх мэдэл аймаг, сум, дүүргийн засаг даргад, улстөрчийн гарт шилжсэн нь өөрөө гажиг тогтолцоо.

Улс төрөөс хараат боловсролын салбар байх ёсгүй гэдэг хатуу байр сууринаасаа ч ухрахгүй. Сургуулийн орчны хүчирхийллийн асуудлыг ул сууриар нь гаргаж ирж  өөрчлөх цаг болсон.

Багш хүүхдийн харилцаа, хүүхдүүд хоорондын харилцааны ан цав хаанаас, юунаас эхлэлтэй вэ. Хэт мөнгө шүтсэн нийгмийн гажиг тогтолцоо хүүхдүүдийн  үг үйлдлээр илэрч, багш цалингаа голоод хүүхдүүдийнхээ хүмүүжлийг ор тас орхисон уу. Эцэг эхчүүд миний л хүүхэд зүгээр байвал гэсэн бодлоор ханддаг нь бусдыг үл тоосон амиа бодох үзэл хүүхдүүдээр дамжиж илрэв үү. 
Сайдын хувьд тушаал, шийдвэр гаргаад л энэ асуудал шийдэгдчих зүйл биш. Харин хандлагаа өөрчлөх нь гол сорил гэж үзэж байна. Энэ бол өнгөрсөн 30 жилд бүтэн хаягдсан сэдэв.
Үргэлж нүднээс далд өрнөдөг, насанд хүрэгчид мэдэхгүй өнгөрдөг зүйл. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ харилцах, илэн далангүй ярилцах, хүүхдээ ойлгох тал дээр асар дутагдалтай болсон. 
Сургуулийн орчны дээрэлхэлтийн хүрээнд хүүхдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгоё. Хөгжингүй орнуудад нутагшсан, сайн үр дүнтэй арга. Их сургуульд орох, олон нийтийн арга хэмжээнд оролцох, тэтгэлэг хүртэх гэх мэт боломжуудтай нь ярилцдаг буюу сурагчийн хувийн хэрэгтэй төстэй. Харин дээрэлхэлт гэдэг зүйлийг чухалчлан авч үзэх ёстой.  Хүн болох багаасаа ирээдүйд нийгэмд биеэ даасан, хариуцлагатай иргэн болж төлөвших учиртай" гэжээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Amarbayasgalan 2021-12-05 202.126.89.241

Zov sanaa baina bi 100 huvi itgeltei baina

Avatar

Ip 2021-12-05 202.21.109.42

Хандлага гэж лоозон яриад л өнгөрнө. Юу ч өөрчлөгдөхгүй.

Avatar

Зочин 2021-12-05 202.21.115.82

sain ajillaj bga gants sain enkhamgalan bn daa ajiliinhaa golruu orj chaddag

Avatar

Зочин 2021-12-05 66.181.161.17

1. Эцэг эхийн хүмүүжил 1р т яригдана, гэр бүл төлөвлөлт буруугаас болж хүүхдүүдийн зан харилцаа харгис болж бна,
2. Хариуцлага тооцдог байх анги улираадаг шийтгэл боловсролын хуулинд оруулж өгмөөр юм
3. БАГШ нарыг сайн шалгаж хүчирхиылэл үйлддэг, буруу бусармаг зүйлсийг өдөөдөг багш сурган хүмүүжүүлэгчиыг хатуу шийтгэх
4. Нөгөө хүүхэд нас барсан хөдөөний сургуулийн удирдлага, багш, ажилчидтай хариуцлага тооцмоор юм аа

Avatar

Зочин 2021-12-05 124.158.64.94

Хүүхдийн хүмүүжил , хүнд хандах хандлага, харьцаа бүгд эцэг эхийн хуулбар байдаг. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөөсөө эхлэх нь зүгээр болов уу. Аав ээжтэй нь яаж хандаж байна, ээж аавыг нь хэрхэн хүндэлж байна, хүүхдүүдэдээ хэрхэн адилхан хандаж байна, бодол санаагий нь, бяцхан зүрхнийх нь зовлон бэрхшээлийг хэрхэн хуваалцаж байна гээд, эцэг эхчүүд багшаас олон цагийг хүүхдүүдтэйгээ өнгөрүүлдэг тэр л амьдралын дадал зуршлаар нийгэмд, сургууль орчинд ханддаг тул хаана хаанаа тун анхаарах асуудал шүү.

Avatar

Зочин 2021-12-05 202.126.89.95

дэмжиж байнаа сургуульд сургах гэж явуулдаг болхоос зодуулж дарамтлуулж дээрэлхүүлэх гэж явуулдаггүй…сүүлийн үед сургуулиудаар хэсэг хэсгээрээ нийлсэн найзууд гэх хүүхдүүд нэгнийгээ гадуурхаж доромжлож дээрэлхэх үзэгдэл маш их болсон байна

Avatar

Зочин 2021-12-05 66.181.185.206

Хувийн сургуулийн захирал өөрөө хүчирхийлэл үйлдэж бн. Харгис багшийнх нь тухай, хүүхдийг буллиддаг, цартахлын дүрмээ барьдаггүй гэж эцэг эх нь хэлсний төлөө онц сурдаг балчир хүүхдийн сурах эрхэнд нь бүдүүлгээр халдаж сургуулиас хөөж бн. Америк сургуулийн канад захирал монголчуудыг дураараа доромжилдог юм бн. Хүүхдэд ковид тусгачихаад гэртээ тусгаарлалтанд байхад нь сургуулиас хөөгөөд, сургуульдаа үлдээсэн бичиг хэрэгслийг нь сургуулиас гаргаад хаяж!

Avatar

Зочин 2021-12-05 202.21.108.218

👍🏽👍🏽👍🏽👍🏽✔

Avatar

Зочин 2021-12-05 66.181.161.47

хэрэгжүүлбэл сайхан санаа бна

Avatar

иргэн 2021-12-05 202.179.21.228

Сайхан ярдаг сайд байна,одоо хэрэгжүүл.

Avatar

zochin 2021-12-05 66.181.179.146

bur bagaas ni hunii erhend haldaj bolohgui gedgiig oilguulah heregtei zarim uls orond tsetserleg deeree huuhed zodoh shogloh asuudal gargabal etseg ehiinh ni ali negniih ni ajliin gazar luu aljaas todorhoi honogoor chuluulj huuhdiinh ni humuujild anhaaral handuuldag gesen

Avatar

Ж.Махвал - ахмад инженер , 18 ач ,зээгийн эмээ 2021-12-05 192.82.85.78

СӨББ -д ажиллагсад ( манаачаас эхлээд ажил олгогч ) -ын зан төлөв, ёс зүй, гоо зүй, харилцаа,хандлагын болон ХАБЭА -н сургалтын хөгжлийн төвүүдийг зөвшөөрөх хэрэгтэй юм байна гэдэг бодол 10 гаруй жилийн ажиглалтаар надад төрсөн юм.

Avatar

Зочин 2021-12-05 93.182.107.119

sddd

Avatar

Зочин 2021-12-05 213.87.152.138

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Жирийн хүн. 2021-12-05 202.9.46.50

Сайдын сэтгэгдэлтэй санал нэг байна. Монголд ШУ ны боловсролоос дутуугүй сэтгэлийн боловсрол маш их хэрэгтэй болжээ. Одоогийн энэ талын сургалтын агуулга заах арга зүй хүүхдэд , хүмүүст нөлөөлөхгүй наалдац муу байна. Сэтгэлийн боловсрол олгодог туршлагатай орнуудын сургалтын хөтөлбөрийг тусгайлан судлаж үзээч. Ажиглаж байхад Азийн хүчирхэг хөгжил эдийн засагтай орнуудад биш харин аз жаргалын хөгжлийн индексээр дээгүүр орох тэр орнуудад л байгаад байх шиг санагддаг.

Avatar

zochin 2021-12-05 139.5.219.140

gants ervvl
uhaantai said shv

Avatar

Зочин 2021-12-05 202.179.26.144

Бичсэн коммент арилгаад байх юм

Avatar

Длн 2021-12-05 202.179.26.144

ө***г баздаг нараас эхэлцгээ

Avatar

Зочин 2021-12-05 202.179.26.144

б**с баздаг дарга нараас эхэлцгээ

Avatar

Irgen 2021-12-05 192.82.77.64

Hariutslaga bh yostoi, huuheded bish yum a gehed etseg ehed ni. Ug ni said ih l zuv haraad bgaan, chuham her ajil hiideg hun yum harj l baiya.

Avatar

зочин 2021-12-05 64.119.25.153

Хүүхдэд ямарч хариуцлага хүлээх талаар ярьж болохгүй учир нь хүүхэд хариуцлага хүлээдэггүй хүлээх ч ёсгүй энэ бол хүүхдэд ээлгүй улс гэсэн үг хүүхдэд бус эцэг эхэд нь хариуцлага тооцдог шүү

Avatar

Зочин 2021-12-05 81.220.225.134

🔵 Лхагва гаригт,
Франц улсын Их хурал, сургуулийн хүүхдүүдийн дээрэлхэлтийг гэмт хэрэгт тооцож, үйлдэж буй сурагчдыг хуулиар шийтгэх хууль батлалаа.

🔵 Төрөл бүрийн бараа худалддаг америкийн ”Wish” сайт, хортой, аюулгүй байдлын нөхцөл хангадаггүй бүтээгдэхүүнүүд зардаг болох нь илэрсэн тул Франц улс албан ёсоор хориглож, интернетийн хайлтын цэсээс устгалаа.

Avatar

Зочин 2021-12-05 192.82.69.16

Зөв шүү. Хэрцгий авирлаж чадаж байна аа гэдэг чинь хариуцлага үүрэх чадвартай гэсэн үг. Хатуу шийтгэх хэрэгтэй. Эцэг эх, хүүхдийг хамтад нь. Бусдад сургамж өгч, энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Манай солонгос оронд гадаад сурагчдыг гадуурхдаг гэж ярисаар миний мэдэхээр 15 жил боллоо. Саяхан солонгос охидын харгис хэрэг гарлаа. Сургуулийн орчин дарамт, гадуурхалгүй байх ёстой. Зодоон хийсэн сурагчийг хүмүүжлийн тусгай сургалтанд хамруулах хэрэгтэй. Хөдөлмөр эмчиогээ ч бж болно.

Avatar

Зочин 2021-12-05 203.91.115.54

Багшийн зөвлөгөөнөөр оруулах, захирал дээр орох, сургуулиас хөөх гэх мэтийн наад захын сахилгын шийтгэл байхгүй болсон уу? Хүүхэд нь бусдын хүүхдийг дээрэлхээд, цохиж зодоод, айлгаад явж байх тэгээд зүгээр үү? Дажгүй юу? Тэр чинь бусдын тайван, аюулгүй сурах эрхэд халдаж байна шүү дээ. Хөдөөгийн сургуульд л тийм юм байдагшдээ. Ангийн атаман гээд нөхөр байдаг. Хожим түүнийг шоронгийн тав болохыг нь мэдэж байдаг учраас бүгд өөртөө лай хураахаас айдаг. Тэр чөлөөгөөр мань атаман оодордог. Дийлэнхдээ

Avatar

Зочин 2021-12-05 203.91.115.54

эцэггүй хүүхэд эсвэл багш нарын хүүхэд атаман болчих гээд байдаг. Хоцрогдсон, дампуурсан газрын л зарчим байхгүй юу. Хууль хамаагүй болсон, арчаагүй, анхиагүй тийм л хүмүүс амьдардаг газар. Нийслэл хот чинь сумыг бодвол арай өөр шаардлагатай байх ёстой байхаа.

Avatar

Зочин 2021-12-05 64.119.18.67

Маш зөв. Монголд зарим хүүхдүүд үнэхээр засрашгүй танхай болсон юм байна лээ. Ял шийтгэл оногдуулж хүүхдийн шоронд нь хийх нь зөв.

Avatar

Зочин 2021-12-05 202.179.26.181

Даанч зохицуулалтгүй, чөлөөт нийгэм гэдэг нь юм уу даа. Уг нь зохицуулмаар асуудлууд их байна. 1990 -ээд оны үеэс сургууль, багш нар хичээл заах болохоос хүмүүжүүлдэг газар биш гэх утгатай юм яригдаад эхлэсэн байх. Ер нь ангид хүмүүжлийн доголдолтой нэг хүүхэд байхад, орцонд хүмүүжилгүй хүүхэдтэй нэг айл байхад л тэр орчныг баллаж өгнө. Хүүхдэд нь ч, эцэг эхэд нь ч хариуцлага хүлээлгэдэг баймаар

Avatar

зочин 2021-12-05 66.181.161.30

Маш хатуу шийтгэл оногдуулах хэрэгтэй эрэгтэй эмэгтэйгүй дээрэлхэх доромжлох зодох хүчирхийлэх явдал сүүлийн үед маш их болж байгаа . Энэ нь баян ядуугийн ялгаа гэр бүлийн хүмүүжил эцэг эхчүүдийн ёс зүйтэй шууд холбоотой

Avatar

Цагаанаа 2021-12-05 103.212.117.54

Хүүхдүүдийн хүмүүжлийн доголдлыг эцэг эхтэй нь хариуцлага тооцох нь зөв шүү хүмүүжилгүй хүүхдээ өмөөрдөг бусдад буруугаа чихдэг асуудал эцэг эхчүүдэд маш их бна Хүүхдийн төлөөлөгч гэж байсан тэр хүмүүс зөв шийдвэр гаргаж байх / шудрага/ Хүүхдэд арга хэмжээ авах нь буруу учир нь буруу замаар орох эхлэл тавигддаг гашуун туршлага байгаа шүү дээ. Багш нар хүүхдэд арга хэмжээ хвдаг нь туулийн буруу хуультай болох нь зөв шүү

Avatar

Зочин 2021-12-05 202.21.108.34

Нилээн чангахан шийтгэл оноодог болохгүй бол ялгаварлан гадуурхалт, байнгын дарамт доромжлол дор хүүхдүүд өсөж томрох нь үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлнө. 2, 3 жилийн дотор хүүхдүүдийн хүмүүжил танигдахгүй болтлоо зэрлэгшчихлээ. Улам бүр харгис болоод байна. Нийгэм ч бас санаанд оромгүй хурданаар харгис болж хувирч байна.

Avatar

Зочин 2021-12-05 66.181.191.172

Шууд улираагаад 5 саяар торгоод байвал тэр хэдэн зулбасгууд аяндаа аавдаа алийгаа алдатлаа зодуулаад энэ явдал зогсоно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж