Сургуулийн орчинд хүүхэд хүчирхийлэлд өртөж буй асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цахим хуудаснаа өөрийн дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Хариуцлага тооцдог газар нь тооцог гээд сайдын хувьд нуувчинд суух, өөрөөсөө холдуулах ёсгүй. Зөвхөн сайд гэдэг өнцгөөс үзэл бодлоо илэрхийлэх нь учир дутагдалтай. Яагаад гэвэл би өөрөө эцэг хүн учраас бусад эцэг эхчүүдийн нэгэн адил өнцгөөс сургуулийн орчны хүчирхийллийг маш эмзэглэж хүлээж авдаг. Боловсролын салбар нь ёс зүйн гажуудлыг өөрөө засах, хариуцлага тооцох ёстой боловч энэ эрх мэдэл аймаг, сум, дүүргийн засаг даргад, улстөрчийн гарт шилжсэн нь өөрөө гажиг тогтолцоо.
Улс төрөөс хараат боловсролын салбар байх ёсгүй гэдэг хатуу байр сууринаасаа ч ухрахгүй. Сургуулийн орчны хүчирхийллийн асуудлыг ул сууриар нь гаргаж ирж өөрчлөх цаг болсон.
Сайдын хувьд тушаал, шийдвэр гаргаад л энэ асуудал шийдэгдчих зүйл биш. Харин хандлагаа өөрчлөх нь гол сорил гэж үзэж байна. Энэ бол өнгөрсөн 30 жилд бүтэн хаягдсан сэдэв.
Холбоотой мэдээ