Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хот бүгд Азид байна | News.MN

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хот бүгд Азид байна

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хот бүгд Азид байна

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хот бүгд Азид байна
Дэлхийн агаарын чанарын индексийг хөтөлдөг "IQAir" байгууллагын мэдээллээр өнгөрсөн 2020 онд агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлсэн 100 хот нь бүгд Ази тивд бүртгэгджээ. Тодруулбал, агаарын бохирдол ихтэй хотуудын тоогоор Энэтхэг, Хятад, Пакистан улсууд тэргүүлсэн байна. Энэтхэгт агаарын бохирдолтой 46 хот байгаа бол Хятадад 42, Пакистанд зургаа, Бангладешт дөрөв бүртгэгджээ.

Үүний зэрэгцээ агаарын бохирдлоор тэргүүлж буй 10 хотын ес нь Энэтхэг улсад бүртгэгдсэн байна. Харин хамгийн их агаарын бохирдолтой хотоор Хятадын алс баруун хязгаарын Шинжаан-Уйгурын Хотан хот нэрлэгджээ. Тус улсад агаарын бохирдлын хэмжээ 2020 оны гуравдугаар сард хүний эрүүл мэндэд нэн хортой түвшинд хүрсэн байна.

"IQAir" нь хот тус бүрийн агаарын чанарыг агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцор буюу PM2.5-аар хэмждэг аж. ДЭМБ-аас өнгөрсөн есдүгээр сард хүний эрүүл мэндэд хортой энэхүү нарийн ширхэгтэй тоосонцорын агаар дахь агууламжийн зөвшөөрөгдсөн хэмжээг куб метр агаарт 10 микрограммаас 5 болгож бууруулсан.  Энэ нь автомашины түлш шатаалт, аж үйлдвэрийн яндан, хөдөө аж ахуй, биологийн биетийг шатааснаас үүдэн гардаг. Нарийн ширхэгтэй тоосонцор нь хүний биед уушгины хорт хавдар, тархины цус харвалт, астма, зүрхний өвчин үүсгэдэг.

Өмнө нь 2012 онд ДЭМБ-аас долоон сая хүн буюу дэлхий дээр нас барж буй найман хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос болж нас барж байна гэж мэдээлж байв.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-05 59.153.86.19

Хүүк утаагаа мартаад мод болсоон

Avatar

Зочин 2021-12-05 202.179.24.239

Хүн нь газар нутагтаа арай ядан багтаж байгаа Хятад Энэтхэг хоёр аргагүй

Avatar

Зочин 2021-12-05 59.153.84.139

Улаанбаатар тэргүүлсээр хэвээрээ. Хүрэлсүхийн шоу дуусаж хуучин хэвдээ утаандаа умбалаа

Avatar

Зочин 2021-12-05 192.82.89.233

Улаанбаатарын агаарыг цэвэршүүлэх талаар АН-ынхны хийж чадаагүйг Хүрэлсүх ерөнхийлэгч,МАН-ынхын хийсэн. АН-ын ёс зүйгүй этгээдүүд бусдыг улайм цайм бүү гөрд

Avatar

Зочин 2021-12-05 213.87.152.138

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

🍀🍀🍀 2021-12-05 202.126.90.143

УМ МАНИ БАДМЭ ХУМ….ХҮМҮҮС БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛИЙН ҮЙЛ, НҮГЭЛ ХИЛЭНЦЭЭРЭЭЭ ОРЧЛОНГ, ӨӨРСДИЙГӨӨӨ ЗОВЛОНД УНАГАЖЭЭЭ….ХҮН БҮХЭН ХҮСЭЛ , ШУНАЛААСАА АНГИЖРАН ЭНГИЙН ЗӨ АМЬДРАЛААР АМЬДРАХ БОЛТУГАЙ
👌👌👌🙏🙏🙏

Avatar

Зочин 2021-12-05 202.126.89.179

Fake news. Iqair руугаа ороод үз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж