Д.Ганболд: АН эрх баригч нам болох ёстой | News.MN

Д.Ганболд: АН эрх баригч нам болох ёстой

Д.Ганболд: АН эрх баригч нам болох ёстой

НЭМЭЛТ:

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:


-Бид нэг хүний дарангуйллаас айж, болгоомжилж ирсэн. Гэтэл өнөөдөр нэг хүний биш нэг намын дарангуйлал Монгол Улсад тогтчихлоо. Үндсэн хуульд “Төрийн эрх мэдэл харилцан хяналттай байна. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл бие биедээ уусахгүй, хянадаг байна” гэж заасан. Гэхдээ бодит байдал дээр нэг нам үнэмлэхүй олонх болсноор Үндсэн хуулийн амин сүнс байхгүй боллоо. Энэ нь эргээд Монголын ардчилалд аюул учруулж байна. Монгол Улс цаашдаа парламентын засаглалтай байя гэвэл улс төрийн намуудын төлөвшлөөс их зүйл хамаарна. Монголын зовлонг бодитоор ярьдаг, олон талаас нь бодлого уралдуулдаг хоёроос дээш улс төрийн нам байж Монголын парламент дархлаатай болно. Энэ байхгүйгээс болж Монгол Улсад бодлоготой нам алга.

Эрх баригч намын хувьд гишүүдээ дараагийн сонгуульд ялуулахын тулд тэрбумаар нь мөнгө хуваарилдаг бодлогыг хэрэгжүүлж байна.

Тус нам Эрээнд гацсан барааны асуудлыг шийдэж чадахгүй тийм л жижиг төрийн бодлоготой болжээ. АН-ын үед их гүрнүүдийн удирдагчдыг Монголд цуглуулж байсан түүхтэй. Геополитикийн хувьд Монгол Улс том тоглогч шүү гэдгийг АН нотолж харуулж байсан. Одоо энэ бодлого алга. Тиймээс улс төрийн намууд бодлогын нам болж өөрчлөгдөх ёстой.

Улс төрийн намаас сонгогдсон гуравхан гишүүн 32 тэрбумыг хөшөө дурсгалд бариулна гэх өчүүхэн бодлогоор Монголын төр цаашид явахгүй. Намын гишүүдийн тоогоор хөөсөрч уралддаг үе ард үлдсэн.

Монгол хүний асуудлыг шийдэх, бодлогоор л уралддаг байх ёстой. Эрх баригчдаас энэ бодлогыг хэрэгжүүлэхийг шаардана. Монгол Улсын Ерөнхийлөгч улс төрийн намаас түдгэлзсэн болохоос биш МАН-ын төлөөлөгч биш. Тэр утгаараа улс төрийн намын хуулийн шинэтгэлийн бодлогыг дэмжих түүхэн үүрэгтэй гэж бодож байна. Ингэж байж Монголын ардчилал цааш явна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 30 гаруй нам бий. Гэхдээ ихэнх нь төрийн ачааг үүрэх нам биш. Дарга дагасан тамга, тэмдэгтэй намууд олон байна. Сонгууль дөхөхөөр намаа зарчихдаг. Сонгуульд оролцдоггүй, бодлого байхгүй. Монгол Улс ийм тоглоомын намтай байж болохгүй. Тиймээс улс төрийн намуудыг шинэчлэн бүртгэх ёстой. Сонгуульд ялсан нам Монголын төр болж хувирдаг. Гэтэл өнөөдөр эрх баригч намын амлалт нь ярьдаг шигээ байдаггүй. Дандаа эсрэгээрээ.


УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын тэргүүн дэд дарга Д.Ганбат:


-Эрх баригчдын хувьд цар тахалтай тэмцэх тусгай хуулиар далимдуулан хүний эрхийг хязгаарлаж, халамжаар тайвшруулахыг оролдож байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийж улс төрийн үйл хэрэгт оролцох эрх ноцтой зөрчигдөж байна.

Эрх баригчид нэг гартаа гав барьчихаад нөгөө гартаа хүний эрхийг хамгаална гэж ярьж байна. Тэдний ярих нь сайхан боловч хэрэгжих нь тэс ондоо. Тэд ардчиллыг цаасан дээр буулгасан онол төдий ашиглаж арьсаа хамгаалж байна.

Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг илт худал мэдээлэл тараасан гүтгэсэн гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэж, дарамт шахалт үзүүлэх боллоо. Тухайлбал, энэ төрлийн зөрчил 2017 онд 28, 2018 онд 486, 2019 онд 355 бүртгэгдсэн. 2017 онд дөрвөн сэтгүүлч, 2018 онд 17 сэтгүүлч, нэг хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлага хүлээсэн.
АН иргэний болон хэвлэлийн эрх чөлөөний төлөө тууштай тэмцсээр байх болно. Хүний эрх, эрх чөлөөний асуудал АН-тай салшгүй холбоотой бөгөөд Монголын ард түмэн ч ингэж хардаг гэдэгт би итгэлтэй байна. АН сонгуульд ялагдаж, МАН ялаад байгаа нь тэдний сайных биш. Харин бидний алдааных. Алдаанаасаа ангид хэн ч байхгүй. Гагцхүү алдаагаа засдаг, гаргасан алдаагаа давтдаггүй байх нь бидний арга барил байх ёстой. АН нээлттэй шилэн нам. Тиймдээ ч асуудлаа иргэдийн өмнө ил ярилцдаг. Цаашид АН талцаж хуваагдах биш эвлэлдэн нэгдэх ёстой.


АН-ын дарга М.Тулгат:


-Чөлөөт зах зээлийн эдийн засаг, парламентын  ардчилсан улс төрийн тогтолцоог сонгосны үр дүнд Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 400 ам.доллар байснаас 4000 ам доллар болж, 20 жилийн дотор арав дахин өссөн. Энэ бол ардчилал, чөлөөт нийгмийн үр шим. Гэвч сүүлийн арван жилд нэг хүнд ногдох ДНБ 4000 ам.доллар дотроо эргэлдлээ. Эдийн засаг тэлсэнгүй. Үүнд улс төрийн арчилал гажуудаж, мөнгөний улс төр явагдах болсонтой холбоотой.

АН хүчтэй байж хүний эрх баталгаажна, хуулийн засаглал бат оршино. АН хүчтэй байж цар тахлын хүнд үеийг давж, эдийн засгаа тэлнэ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АН-ын дотоод асуудал хүндрэлтэй, ээдрээтэй байж сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхэд учир дутагдалтай байсан. Хэдий тийм боловч бид үүнийг боломж гэж харж, намаа үндсээр нь шинэчлэх ёстой. АН-ын хувьд дотоод ардчилал амин чухал асуудал. Үүнд намын дүрмээ мөрддөг улс төрийн соёл, мөнгөний бус үзэл санааны улс төр, уламжлалт шинэчлэлээ хослуулсан, эрүүл өрсөлдөөн явагддаг бодох шаардлагатай.
Өнөөдрийн залуус АН-ыг ойлгохоо больсон. АН-ыг өмнөх Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаар төсөөлж байна. АН-ыг хөгшин, хуучин нам гэж хардаг болжээ. Өөрсдийнхөө үзэл санааг залуусд хүргэх нь маш чухал. Залуу сонгогчдыг АН-руу татах ёстой. Бид өмнөх алдаагаа давтаж болохгүй.
Өнгөрсөн 30 жилд АН нийгэм, эдийн засгийн суурь өөрчлөлтүүдийг хийсэн ч эргээд бие, биеийгээ үгүйсгэдэг, нэг лидер нь нөгөө хүнийхээ баримталсан бодлого, шийдвэрийг шүүмжилж няцаадаг. Гишгэсэн мөр, хийсэн алхмаа үгүйсгэдэг. Хууль шүүхийн байгууллагыг дотоод өрсөлдөөнд ашиглаж өрсөлдөгчөө намнадаг шоронд хийдэг. Энэ нь эргээд АН-ын нэр хүндийг унагаж байна. Тиймээс нэг үзэл баримтлал, бодлого хөтөлбөрийнхөө дор жигдрэн жагсах ёстой. Тэр үед АН хүчтэй болно.


АН-ын анхны дарга Д.Ганболд:

-Үндэсний чуулганыг ойн баярын өдөр хийж байгаа нь их хариуцлагатай, ач холбогдолтой зүйл. Бид олон төрлийг ойг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд монголчууд гурван том ойг тэмдэглэнэ. Эхнийх нь АН-ын 30 жилийн ой.

Хоёрдугаарт Ардын хувьсгалын 100 жилийн ой. Хэдийгээр бид өнөөдөр өрсөлдөгч намын үйл ажиллагааг шүүмжилж байгаа ч 1921 онд болсон хувьсгалыг огт анхаарахгүй орхиж болохгүй. Энэ бол Монгол Улсын түүхэнд хамгийн ач холбогдолтой түүхэн ой гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бүгдийг эргэцүүлж, харьцуулж дүн шинжилгээ хийхгүйгээр АН-ын өмнө тулгараад байгаа бусад бэрхшээлтэй асуудлуудыг бодитой, эерэгээр шийдэж чадахгүй болов уу гэж би хувьдаа боддог. 1911 он дараа нь залгуулаад 1921 он.

Тэр үед хоёр хөрш улс төрийн хүндхэн нөхцөл байдалтай давхцаж, Монгол Улсад 1911 оны тусгаар тогтнолын эхний арга хэмжээнүүд хэрэгжсэн. Өнөөдөр тэмдэглэж байгаа эрх чөлөө, тусгаар тогтнол тэр үед суурь нь тавигдсан.

1990 онд болсон Ардчилал нэг талаасаа бидний өөрсдийн хүчин чармайлт, нөгөө талаасаа хоёр хөршийн эдийн засаг, нийгмийн асар их өөрчлөлтүүдтэй давхацсан учраас амжилтад хүрсэн. 30 жилийн өмнө Монгол Улс тэр нэгэн өдрийн үүлэн чөлөөний нарыг зөв ашигласан шиг ойрын 4-5 жилийн хугацаанд дахиад нэг үүлэн чөлөөний нар гарах бололцоо бий. Хэрэв 1990 онд АН тэмцээгүй бол хуучин системтэйгээ зууралдаад үлдэх байсан. Ардчилал өөрөө балчир, нялх. Хэдийгээр бид 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ч 200-300 жилийн ардчиллын түүхтэй бусад улс оронтой харьцуулахад дөнгөж хөлд орж байгаа хүүхдийн дайтай туршлагыг хуримтлуулж явна. Сүүлийн 30 жилийн түүхэнд Монгол Улсад хамгийн өөдрөг, гэгээтэй зүйлс бүхэн АН-ын үйл ажиллагаатай холбоотой. Үүнээс битгий ичицгээ. Үүнийгээ ярьж, тайлбарлаж, бахархаж сурах ёстой.

Өнөөдөр эдийн засгийн хурд саарч, ядуурал нэмэгдэж баян, хоосны ялгаа асар их байна. 10 мянган хүнд оногдох Covid-19 халдварын тохиолдлоор Монгол Улс дэлхийн эхний арван улсын тоонд явна.

Азаар хүн ам цөөхөн тулдаа өдий дайтай явж байна. Гэхдээ үр ашиг, чанарын үзүүлэлтийн хувьд тэргүүн эгнээнд байж чадахгүй байгаа. Энэ нь өнөөгийн эрх баригчидтай холбоотой. Үүний хариуцлагыг АН ч бас давхар хүлээх ёстой.

Хэрэв АН хариуцлагатай, зохион байгуулалттай, хууль дүрмийг дагадаг байсан бол өнөөдрийн эрх баригчдыг ингэж давраахгүй байх байсан. Тиймээс ингэж давраасны хариуцлагыг бид өөрсдөө хүлээх ёстой.

Бид 2024 оны сонгууль ямар хуулиар явахыг тааж чадахгүй байна. 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа мөртлөө хичнээн олон удаа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулав. Амин чухал хуульд байнгын өөрчлөлт оруулах нь маш буруу, ухарсан, улам будлиантуулсан өөрчлөлтүүд орж байна. Тиймээс АН дотоод журмаас эхлэх ёстой. 30 жилийн хугацаанд намынхаа дүрмийг хичнээн удаа өөрчлөв. Надад таалагдахгүй байсан ч гэсэн дүрмээ дагадаг, дүрмээ зөрчсөн хүнд хариуцлага тооцож чаддаг болсон цагт бид АН-ыг Монголын нэгдүгээр эгнээний нам болгож чадна. Манай нам, дүрэм муудаа биш. МАН-ыг хар. Олуулаа болохоор л хуульд өөрчлөлт оруулдаг. Үнэнийг хэлэхэд АН ийм аргаар явж ирсэн.

Дэд бүтэц, эрчим хүч, соёл, боловсрол зэрэг бүх салбарт хоёр хөршдөө биш зөвхөн өөртөө найдахаас өөр арга байхгүй. Энэ бүгдийг хэрэгжүүлэхийн тулд АН эрх баригч нам болох ёстой. Дангаараа эрх барих ёстой. Үүний тулд журмаа баримталдаг байх нь чухал.


Ардчилсан намын /АН/ Үндэсний анхдугаар чуулган өнөөдөр /2021.12.05/ болж байна. Чуулганыг нээж АН-ын Зөвлөхүүдийн танхимын тэргүүн С.Эрдэнэ үг хэлэв.

Тэрбээр "Үндэсний хэмжээний томоохон намын хувьд ардчиллын үнэ цэнийг үнэлж дүгнэхийн тулд Үндэсний анхдугаар чуулганаа эхлүүлж байна. Уг чуулганы зорилго нь улс оронд үүсээд байгаа хүндрэл бэрхшээлтэй олон асуудлын шийдэл гарцыг олох юм.  Бид коммунизмын дор 70-80 жил дарлуулсан бол үүнийг залгаад эрх баригч намын  ковидизмын дарлалд хоёр жил дарлууллаа. Иргэд бизнес эрхлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, зорчих зэрэг ардчиллын үнэт зүйл болсон бүх эрх чөлөөгөө  хоёр жил хориуллаа. Энэ хугацаанд Монгол Улс эдийн засаг, улс төр, хүний эрхийн хохирол амслаа.

Бид өнөөдөр үгээ хэлж, монгол түмнийг сэрээх цаг болсон. АН сөрөг хүчнийхээ байр суурин дээр эргэн ирж, Монгол түмнээ манлайлан шударга ёсны төлөө тэмцэх цаг болжээ.

АН дотооддоо асуудалтай байгаа хэдий ч  улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд үйл ажиллагаа явуулах хүч чадалтай Үндэсний улс төрийн нам хэвээр байна. Бидний дотоод маргаан, зөрчилдөөнийг дэвэргэж АН хэзээ ч эвлэрэхгүй мэтээр нийгэмд ойлгуулахыг зорьж байгаа улс төрийн хүчин дотоод, гадаадын зорилго бүхий бүлэг этгээдүүд бий. Бидний эв нэгдлийг бусниулах гэсэн бусдын санаархал, зорилгыг хангасан үйл ажиллагаанд хэзээ ч автаж болохгүй. Монгол Улс Ардчилсан хуультай. АН тэртээх 1989-1990 онд Монгол түмнээ уриалан дарангуйлалтай нийгмийг сэргээх хонхны дуугаа эгшиглүүлж, ардчиллыг тогтоосон. АН  шударга ёс, эдийн засгийн эрс өөрчлөлт реформыг хийж чадсан. Хэдийгээр бид  дангаараа олонх болж засаглаж үзээгүй хэдий ч  хоёр удаа олуулаа болж бусад улс төрийн намтай хамтран эвслийн Засгийн газар байгуулж ажилласан.

Хоёрхон удаа засаглахдаа найман жилийн түүхэнд өнөөгийн эрх баригчдын 100 жил хийгээгүй реформ, өөрчлөлтийг хийж чадсан.

Энэ бол АН-ын үнэт зүйл. Бид эрх баригчдын замбараагүй, эрээ цээргүй үйдлийг таслан зогсоох цаг болсон. Өнөөдөр улс орны гадаад, дотоод нөхцөл байдал ямар байгаа билээ. Үүнийг надаар хэлүүлтгүй монгол түмэн мэднэ. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд  алдаж, оносон олон зүйл байсан. Гэхдээ оносон нь алдсанаасаа хэт дахин илүү гэж боддог. Үүгээрээ ч би бахархдаг. Сүүлийн үед АН-ын 30 жилийг харлуулж, үгүйсгэх, ардчиллын лидерүүдийг барьж шоронд хийсэн үйл явдлууд тасралтгүй болж байна.

Алдаа байсан. Гэхдээ бид нийгмийн хэмжээний алдаа гаргаагүй. Бид өмч хувьчлалыг эхлүүлсэн. Энэ нь тухайн үеийн алдаа байсан байж болно.

Өмч хувьчлалын үр шимийг хэн хүртсэн юм. Эрх баригчдын яриад байгаа шиг АН өмч хувьчлалыг завшаагүй. 1990-ээд онд эрх мэдэл, албан тушаалтай АН-ын гишүүд бараг байгаагүй. Тэр үед нийгмийн бүхий л салбарт эрх мэдэл, албан тушаал МАХН-д байсан. Тухайн үеийн хурган дарга нар дунд, дээд шатанд байсан коммунистууд бүгдээрээ өмч хувьчлалын үр дүнд  баян тансаг болсон. Бид өнөөгийн эрх баригчдад зүй ёсны шаардлагыг удаа дараа тавьсан. 

Магадгүй бидний тавьсан шаардлага сул, үлбэгэр байсан байж магадгүй. Тэгвэл одоо бид 1990 оных шиг  эрч хүчтэй, тэмцлийн хэлбэрт шилжиж ажиллах цаг үе тулгарч байна.

Монгол түмэнд эрх чөлөөг авчрах гэж АН-хан ямар ч үнэ төлбөргүй явж ирээгүй юм шүү. Зам зуур бидний журмын олон арван нөхөд  бурхны оронд заларсан. Тэдний маань үйл хэрэг мөнхөд оршино гэдэгт би эргэлздэггүй. АН дараа, дараагийн олон улс төрийн шалгалт, сорилтыг давах сэтгэлзүйн болоод итгэл үнэмшлийн бэлтгэлтэй ёстой" гэдгийг онцоллоо.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
326
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

97 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2021-12-05 202.21.108.240

hulgaa hiihee boli, shudrag bai, uursdiinhuu tuwshind bai… irged bid Ardchilalyn esreg baigaad bgaa um bish, harin ch erh chuluuguu hairalj hamgaalj baigaa. ta nar harin hudal ch hulgaach l bolhoos leader bish bgaad l asuudal bna. baih estoi tuwshin chin tend baih uchirgui l bgaad baina l daa

Avatar

илжигдорж 2021-12-05 122.201.31.55

Халзаадай Ганболдоо тэгээд эрх баригч нам болооч дээ, хэн хориод бгаа юм.

Avatar

Зочин 2021-12-05 202.179.31.254

Хэрэв АН хариуцлагатай, зохион байгуулалттай, хууль дүрмийг дагадаг байсан бол өнөөдрийн эрх баригчдыг ингэж давраахгүй байх байсан. Тиймээс ингэж давраасны хариуцлагыг бид өөрсдөө хүлээх ёстой.

Avatar

Зочин 2021-12-05 202.9.40.56

АН-ынхан авч идэх, баяжихыг эрхэмд тавьж ирсэн учраас иргэд та нарт саналаа өгөхгүй байна. танай намынхан хүн нь хүн шиг нам нь нам шиг болж байж иргэдийн итгэлийг авна. өөрийн итгэл үнэмшлээр саналаа өгсөн сонгогчдыг шүүмжилж болохгүй.

Avatar

Зочин 2021-12-05 178.176.73.40

Ард түмэн арай гэж нэг итгэл өгөхөөр сүүлээ сэрвээн дээрээ хаяж өөдөөс нь шороо цацан хоорондоо хөлөө жийлцдэг энэ намд ойрын 10 жилд ямар ч найдвар байхгүй.

Avatar

Зочин 2021-12-05 66.181.160.116

Gai bololgui Zailtsgaa zugeer

Avatar

зочин 2021-12-05 202.21.108.218

Эхлээд та нар биеэ засцгаадаа❗

Avatar

ЗОЧИН 2021-12-05 202.9.47.8

АН-Н НЭР ХҮНД АЛЬ ЭРТ ШАВАРТАЙ ХУТГАЛДААД ДУУССАН. ХАРИН НЭР ТӨРӨӨ АВАРЪЯ ГЭВЭЛ АНУ-С УРВАГЧ САЙХАНБИЛЭГЭЭ АВЧИРЧ, ШОРОНД НЬ ТУШААЖ, ТУГ ТАХИХ ЦОРЫН ГАНЦ АРГА ЗАМ БАЙНА. ӨӨР ГАРЦ ҮГҮЙ

Avatar

Зочин 2021-12-05 203.91.115.55

Мөнгөгүй боллоо гэж сануулж байгаа юм болов уу

Avatar

иргэн 2021-12-05 202.126.92.226

АН эхлээд "нам" болох ёстой. Тэгээд эрх барих марихаа ярь. Эрдэнийн АН дотроо ч Эрдэнэ, Тулгат 2-ын хэн дарга нь мэдэгдэхгүй байгаа. Дээд шүүхэд бүртгэлтэй албан ёсных нь Эрдэнэ юм шиг, тэгээд бас Тулгат гээд дарга. Нөгөө талд бас Их хурлаас сонгогдсон Цогтгэрэл гээд байдаг.

Avatar

Зочин 2021-12-05 64.119.17.220

Тэгээ тэг.

Avatar

чимэд 2021-12-05 124.158.64.153

С.Эрдэнэ гайхамшигтай үнэн үг хэллээ.МАН -МАХН -ны 100 жилд хийгээгүй ажлыг 8 жилд хийж амжлаа 100-аад жилдп барьж байгуулсан 1710 үйлдвэр,үүний дотор 360 нь экспортод бүтээгдэхүүнээ гаргахад чиглэсэн Монголын эдийн засгийн 60-70 хувийг гаргадаг сүүлийн үеийн технологи,техник ашигласан үйлдвэр байлаа.Мөн Япон,Швед,Швейцарийн тоног төхөөрөмж ашигласан 117 металл болвсруулах чиглэлийн үйлдвэр цех бүрэн хүчин чадлаараа ажиллаж байв.Эдгээрийг Америк ноёны заавраар,х***а Ганболдын онолоор,Элбэгдорж

Avatar

чимэд 2021-12-05 124.158.64.153

Баядын хулгайч хүү Дорлигжав нар хувааж аваад ор мөргүй устгаж завшив.Хувааж авах онол гэж Төвд-ийн гуйлгачин Раднаасүмбэрэлийн хүү хуурамч математикч Гончигдорж дэвшүүлсэн байна.Ингэж эх орноо худалдаж иргэдээ элгээр мөлхүүлсэн бодлого нь яг таг биелсэн учир Мэлхий Эрдэнээ үүнийгээ амжилт гэж үзэлгүй яахавдаа.Би О.Баасанхүү,С.Жавхлан хоёрыг овоо залуучууд гарч ирэх нь үү гэтэл живж байгаа онгоцноос харх, хулгана зугтаадаг байтал гүйж очиж суугаад хамт живдэг гэж байнашдээ.Жавхлан гоё нэр гэхдээ

Avatar

Зочин 2021-12-05 178.176.73.40

Өөрөө л их идсэн бх

Avatar

зочин 2021-12-05 66.181.169.6

Улс төрийн эрх мэдэл, Төрийн эрхийг авахын төлөө улайрал, төрд гарч эрх мэдлээр баяжих, хүчтэй байх гэсэн хэсэг амташчихсан, сэтгэлээ цэвэршүүлээд өөрийгөө ариусгаад явчих чадваргүй хэдэн гарууд, тэднийг нь дагаж хувь хүртэх гэсэн хэсэг бүлэг хүмүүс л байна.

Avatar

ТУВААН 2021-12-05 122.201.22.123

Намаа бүтэн байлгая гэвэл хогийн хорчин Женко, Алтанхуяг мэтийн хулгайч хорчингуудаас салаарай

Avatar

shi+zoo 2021-12-05 216.200.84.187

TZ?

Avatar

t kapmanii xylgaich,OB faxd 2021-12-05 216.200.84.187

komisn+ardsyg tust usd?

Avatar

Бурхан 2021-12-05 59.153.84.139

Онигоо. АН байхгүй болсон. Эрдэнийг дагасан хэдэн луйварчид удахгүй шоронруугаа явна. АН нам төрийн эрхэнд 100 жилийн дараа ч гарч чадахгүй болсон шүү дээ. Цаг үеээ мэдэрч ярих хэрэгтэй

Avatar

N?? kapmanii xylgai,gistapdax ni xymigdaj baigaa,oyd kovidtoi galzyy ubdug tasggj 2021-12-05 216.200.84.187

komissar+n
– ijill xyistneer xamsaxA?NEWYORK??abtys baaz
-neg AJILCHIN XERYYL CATAA BOLOX,AYA TYXII ESREG.xizgaargyin yjestai niiljt

Avatar

gdniixand ashiglyylaad yndeslel,ajultnaar medgyi,canaataigaar2 ? 2021-12-05 216.200.84.187

1.ganbold yrd ni dargaar ashiglagdaj baisan,xylgaich TUSTUUP camyyryylj,baingak,apmanii xizgaargyin kapitalizmiigui.
2.LAGERLUU OPNO GEJ BAIXAD NI BUPUU GJ XELJ BSN. ARCHAAGYI XULGAICH a*******n ,TODRUULGYI BOL XOXIPOL ULSAD ZOPIULALTIIN BUSAAR UCHRUULJ ATKALLAA.BA INGA IIM BN GJ IND YARIJ BN.T
OFRUULGYI BOL YAL ASUU.DARUI OLON NIITED DAMJUUL.XUNGULUX,CHIAMK

Avatar

Хэн ч биш 2021-12-05 66.181.161.18

Хэлж, ярих, лозогнох багадаагүй, ардчилалын буянаар олигарах "хоосон" чалчигч нараас салаагүй цагт Ардчилсан нам жинхэнэ утгаараа нам болж чадахгүй болсон нь сүүлийн хоёр жилийн байдлаас харагдаж байна. С.Эрдэнэ, Д.Ганболд гэх зэрэг өвгөчүүл чинь "хүндэт" гишүүн болж "зөвлөх" болох цаг нь аль хэдийнээ болжээ. Ардын нам үнэмлэхүй олон болсон нь ардчилсан намын "тэнэг гавъяа", лидерүүдийн улсаа тонож, мөлжиж, булаан авах бодлоготой шууд хамааралтайг байсныг өдий болтол ойлгохгүй байгаа …

Avatar

зочин 2021-12-05 66.181.190.88

ХЭРЭВ ШАЛ УСАН ТЭНЭГ АМЬТАН Л БИШ БОЛ МАССЫН ИТГЭЛИЙГ ЯАЖ ЭРГҮҮЛЖ АВАХ ВЭ ГЭДЭГТ
УХААН ЗАРАХ ХЭРЭГТЭЙ. ТЭРНЭЭС БИШ ГАНЦ МАН-ЫГ МУУЛААД ЯМАР Ч ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ.

Avatar

irgen 2021-12-05 66.181.161.120

Tanai nam yos zuigee deeshluulehgui bol Man aas ylgagdah yum alga da hoolondoo orohiig hussen 2-r eeljniihen shig l haragdaj bna

Avatar

- ylc 2021-12-05 132.194.33.142

– 1,3 , 5;

Avatar

ylc, oopuugoo xaiplaj. 2021-12-05 132.194.33.142

XAIP XAIPAAP GOEX GEJ ,TSETSEGS DELGERCHEE.

Avatar

ylcuun 2021-12-05 132.194.33.142

XAANAA BAINAA.
CAIXNAAR,SALBADAIGAAP byrxyyl xuuxee,

Avatar

Зочин 2021-12-05 132.194.33.142

NYYPSEE,CTNCTSAA

Avatar

at 2021-12-05 132.194.33.142

DUNDAAS DEESH,ERYYL MENDC? too old xamaapalgyi bolox ni ylc

Avatar

Зочин 2021-12-05 64.119.16.70

Олигтой сөрөг хүчин байж чадахгүй байж юун эрх барих.

Avatar

Зочин 2021-12-05 64.119.24.188

Ардчилсан нам засаглаж чаддаг бол болж байнаа. Харамсалтай нь самардаг гэмтэй.

Avatar

Зочин 2021-12-05 98.37.80.18

har mashinaar songuulia luivarduulaad baihaar yaj olonhi boldog ym

Avatar

Зочин 2021-12-05 103.212.118.173

АН сэр сэр.

Avatar

Зочин 2021-12-05 202.9.47.10

Нээх эрх барих дуртай хүмүүс. Эрх барих ёс зүйтэй, мэдлэг боловсролтой боловсон хүчинээ сайн бэлд. Амбиц хөөсөн чанга ярьдаг цүнх баригч нараар улсаа удирдуулж сүйрэхийг хүсэхгүй шүү.

Avatar

Зочин 2021-12-05 24.5.181.24

Баахан мөнгө хулгайлч хусахыг мөрөөдсөн шаарнууд, зайлгаа

Avatar

Зочин 2021-12-05 59.153.112.180

Өөрсдийг бурууг битгий бусдад тох …луйварчдаа!!!! Зүгээр л зайлаад эх орондоо нэмэр бол…

Avatar

Зочин 2021-12-05 213.87.152.138

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-05 202.9.40.175

х***а ганболд намын нэрээр засаг авч хулгайгаа хийхгүй бол өлсөж үхэхнүү …хаха

Avatar

Зочин 2021-12-05 122.201.22.58

Муусайн новшнууд амаараа яриад байна уу ?ацаараа яриад байна уу?

Avatar

Зочин 2021-12-05 202.126.89.71

АН улс төрийн тавцангаас арчигдсан. Сайн даа хоёр хуваагдана. Баяртай

Avatar

Зочин 2021-12-05 202.126.90.79

Даан ч улс барьж чадахгүйл дээ муу хошногууд . Чаддаг байсан бол ард түмэн ч шууд л дэмжих байсан байх аа. Одоо зүгээр үхэж далд орцгоо

Avatar

Irgen 2021-12-05 202.126.89.32

Ene halzan buus ahiad hulgai hiih ni dee, odoo uls ornoo togluulahgui shuu ta naraar

Avatar

zochin 2021-12-05 202.126.89.59

Uursdiiguu unagaj ner turuu aldsan khumuus uursudduu l gomd. Teneg khumuusiin buugnurul

Avatar

Зочин 2021-12-05 202.55.188.33

Аль ардчилсан нам нь вэ

Avatar

Mongol hun 2021-12-05 66.181.179.70

Olon yum yarihaa boli doo. Ta nart ardchilsan geh neriig avch uldeh gantshan Amarjargal bna ugui bol tegeed duusaa

Avatar

Зочин 2021-12-05 139.5.218.141

Ukhdeluud bulshnaasaa bosoj irdeggui ulgert domogt l gardag !!!

Avatar

Xaxa 2021-12-05 202.126.89.117

МАН гишүүд бүх шатанд нам нь ялчихсан додигор байхын оронд ямар их бухимдалтай бна вэ?

Avatar

Mongol 2021-12-05 202.55.188.44

ш** лалрууд далд ор

Avatar

Зочин 2021-12-05 202.55.188.89

Хийх юмгүй хүмүүс ийм л юм ярьж суухаас.

Avatar

Зочин 2021-12-05 203.91.115.41

Сөнөсөн намын хэдэн өвгөчүүд юу хуцаад бн. Монгол ардын нам улс орноо аварна. Улс орон байтугай дотороо ч учраа олж чадахгүй байж. Тулгат шалдан банди юу хуцаад энэ халзан г*** хоёртойгоо яриад бн.

Avatar

zochin 2021-12-05 66.181.186.241

Mongold AN gej baihaa bolij sonoson, odoo Uvs nam gej baigaa. Dorligjaviin duu n darga, huuhnii dontoi shaamii Gantomor gej dalii helten nariin bichig n bolson Uvs nam gej baigaa. Halhuud ter namd gishuun baih hereggui,.

Avatar

Mgl 2021-12-05 202.126.90.93

AH ehleed dotood uchiraa olchood ingej hutsaarai. er ni AH iim baidald orsond ta nar l buruutai

Avatar

Зочин 2021-12-05 66.181.186.156

Халзан данжаадмөн ихбайна аа?!

Avatar

Зочин 2021-12-05 202.179.21.192

АН-ын удирдлагууд хичнээн сайхан яриад, ойрын жилүүдэд АН эрх баригч нам болж чадахгүй. Иргэд, сонгогчид тэдний тарыг хангалттай танилаа. УИХ-д одоогийнхоо , бүлэг болох хэмжээний суудлаа алдахгүй байвал дээд АМЖИЛТ болно.

Avatar

Зочин 2021-12-05 203.91.115.54

Энэ бүх хямрал, түүнтэй давхацсан улс төрийн ялзрал, нийгмийн моралийн уналт, төрийн албан хаагчид, түшээдийн луйвар, хулгай, шахаа, цавчаа цадигаа алдаж үндэстний хэмжээнд байвал зохих ёс зүй байж болох хамгийн доод түвшинд хүртлээ уналаа. Энэ бүхэнд яригдах хариуцлагыг чухам хэн хэрэгжүүлэх вэ? Эрх баригч намуу эсвэл шившигт унасан сөрөг хүчин үү? Ан яагаад эрх барьж байхдаа Эрдэнэ мэтийн зүйлэгүүдийг тонгочуулаад, харин аврал эрэхээрээ Да мэтийн лийдрүүдээ хормойддог юм бэ?

Avatar

Зочин 2021-12-05 203.91.115.54

Хувьсгал биш өөрчлөлт, реклам биш хариуцлага, амбиц биш бодит төлөвлөлт, шахаа биш хэмнэлт, өршөөл биш цааз, аархал биш хэм хэмжээ, хулгай биш мэргэжлийн ёс зүй, шударга ёс биш эрх тэгш байдал, эх оронч биш мерит зарчим энэ улсад ус агаар шиг хэрэгтэй байна. Үүнийг хэн хэрэгжүүлэх вэ? Миний хувьд одоогийн эрх баригч намд итгэх итгэл алга. Урьдын Ан-д, эсвэл Эрдэнийн Ан-д итгэхгүй байна. Өөрчлөгдөж шинэчлэгдсэн Ан гэж байгаа бол түүнийгээ үзүүл, ямархуу янзын юм байгааг ядаж хармаар байна.

Avatar

АН 2021-12-05 66.181.161.108

АН эрх барьж байхад ч сайхан шүү, Монголын 4 тонн алтаар сайхан мөрийтэй тоглосон доо, одоо дахин эрх баривал ч одоо МАНгаруудын жооролсон 180 тн алтыг ч сайхан цохино доо

Avatar

Зочин 2021-12-05 90.166.8.237

Ene Sosorburam gedeg bvsgvin bichsen zvils neg l bish ee. Hvmvvsiig uduun hatgaj turhiraad bh wm. Ter "Bagsh naraas aij bna'gesen niitleld bagsh nar hvvhed zoddog, hargisladag gedeg oilgoltyg niigem turvvleh zorilgoor bichsen wm shig. Wmyg orchintoi ni avch vzej bmaar. Ene halzan Ganbold 20 – r togtool, umch huvichlalyn tasalbar zergeer ediin zasgiin shoroo toi hutgasan n****, Huurhun gvzee tei Erdene gedeg nuhur tetgevriin sang tsulmusun, AN yg Battulgatai hamt bulshilsan nuhur bna. Daráa ni d

Avatar

Ganss 2021-12-05 90.166.8.237

Daráa ni demii "unhrvvsh" Ganbat gedeg bidón tolgoitoi nuhur bna. Ter tsvnh varigchid boloh Tulgat, Unurbold naryn talaa wu ch tarih ve dee. Hvn nam ednii Bair suurig ezleh bolov uu. Herev songuuliar l garch irdeg nam bolchivol Hvn nam ch AN shg gudamjind garna biz. Vneniig helehed MAN yg uls turiin tavtsangaas zailuulah oligtoi nam vgvilegdej bna sh dee. Gehdee odoogiin AN bish

Avatar

Иргэн 2021-12-05 202.126.89.156

Алдаагаа дотроосоо хайх нь зөв. Залуучууддаа намынхаа эрх мэдлийг өгөх хэрэгтэй. Одоо хууччуул зайгаа тавьж өгөөд тэтгэвэртээ гарах хэрэгтэй. Та нарыг харахаар шинэчлэгдээгүй юм байна, шинэчлэгдэхгүй юм байна дөө гэж бодогдоод болохгүй байна шүү дээ. Зайгаа тавьж өгцгөө

Avatar

zochin 2021-12-05 150.129.140.212

KHUTSAARAY , SERUUN ZUUDLEJ SERJ BOSOW , PIZDANUUD

Avatar

Зочин 2021-12-05 124.158.70.252

АН, МАН хоёр барагцаалсан тэнцвэртэй байх нь монголын хөгжилд чухал. Тэнцвэртэй байх хэрэгтэй. Аль нэг нь хэт давамгай болохоор Хүүкийнхан ах дүүгээрээ баяжаад, Оюук ахаараа дамжуулан мөнгө хийж байна. Хэрэв хоёр нам тэнцвэртэй байсан бол эд гар огцрохоос айгаад луйвар хийж чадахгүй.

Avatar

Зочин 2021-12-05 202.126.89.227

МАН хамаг хар мөртэй үйл хэрэг дээрээ Ардчилсан намыг оруулах дуртай ойрын хэдэн жил тэднийг шаварт сууж дуустал нь НАМ аа хөгжүүл Идэж уух гэж яараад яахав дээ. МАН ынхан ханаж цадах биш сайн шулаг ард түмэн чинь туйлдахаараа гуйх байлгүй танай намыг.

Avatar

Зочин 2021-12-05 202.21.107.112

одоо та нарыг хэн ч дэмжихгүй дээ боолуудаа

Avatar

Зочин 2021-12-05 66.181.161.44

сонгоцон ч юм шиг сүүлийн хэдэн арван жил МАН л эрх барилаа ш тэгээд дээрдэж байгаа нь хаанайнаа

Avatar

өндөр настан 2021-12-05 202.9.46.210

Эрдэнэ-г л АН-аас зайлуулж чадвал АН сэргэнэ дээ. Эрдэнэ байгаа үед бүтэхгүй гэдэг нь ойлгомжтой болсон шүү дээ.

Avatar

Зочин 2021-12-05 59.153.113.33

АН биш бол .хэн чяахав…үйлдвэрлэгч орныг бүх үйлдвэрийг арчиж устгасан даа та нар.

Avatar

Зочин 2021-12-05 66.181.161.44

АН -ын ачаар ингээд коммент бичээд сууж байгааш

Avatar

Зочин 2021-12-05 202.126.88.136

Та нарт 2024 онд дахиад шанс байхгүй бол яанаа. Санаа зовж байна.

Avatar

Зочин 2021-12-05 202.126.88.136

АН -ын дарга Баттулга ерөнхийлөгч мөн.

Avatar

Зочин 2021-12-05 202.126.89.54

Hahahahahaha, bitgii shaatsgaa ulsiig dampuuruulagch erguu malnuud. Bitgii muruud malnuudaa

Avatar

ЧӨЛӨӨТ СОНГОГЧ Ш.Раднаа: АН-ыг партизанууд биш, нэр цэвэр дараагийн үеийнхэн удирдвал чөлөөт сонгогчдын анхааралд өртөнө 2021-12-05 192.82.68.8

АН-ын дарга ТУЛГАТ гэжээ.Онц их хурлаа хийж ЦОГГЭРЭЛИЙГ даргаараа сонгосон биздээ.Дотоод асуудлаа шийдэж чадахгүй байж яаж улс орныг удирддаг юм гээд сонгогчид саналаа өгөхгүй шүү дээ.Дараагийн УИХ-ын сонгууль нэг их удахгүй болох гэж байхад АН нэг иймэрхүү царайтай байх юм.145 суманд АН эрх барьж байна гэдэг чинь улс төрийн том нөөц боломж байна гэсэн үг. МАН-ыг сайн муулвал дараагийн сонгуульд ялна гэж бодоод байгаа бололтой. АН өөрөө бэхжээгүй цагт сонгогчид МАН-д саналаа өгсөөр л байх болно

Avatar

shine ue 2021-12-05 66.181.161.34

bitgii h*** mobgoliin daisan AN uus ta nariig ustgah yostoi

Avatar

Зочин 2021-12-05 66.181.161.101

АРДЧИЛСАН НАМ -АЛДЧИХСАН НАМ БОЛСОН.

Avatar

Зочин 2021-12-05 64.119.18.187

ÀNUSUDIG ***h HER

Avatar

Зочин 2021-12-05 66.181.191.117

ДУБАЙН ГЭРЭЭ ЭРДЭНЭТИЙН ЛУЙВАР .АН-ЫН БУТРАЛ ӨӨР ЮУ ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?

Avatar

Зочин 2021-12-05 202.55.188.40

Үхсэн ацаараа Төр барих вэ, АН гэж байгаа юм уу? Хоорондоо эвээ олж чадахгүй байж юун их юм хуцдаг гарууд вэ?

Avatar

Зочин 2021-12-05 202.126.90.122

Ардчилсан нам улс орон ард иргэдээ дааж давшгүй өрөнд оруулжээ

Avatar

Зочин 2021-12-05 192.82.76.224

Очиж очиж энэ нэг муу х***а данжаад Ганболд гэгч юу ч билээ. Энэ хужаагаар монгол замаа заалгахгүй шүү.Хятад Ганболд чи мантуугаа болгоод л зүгээр бай. Өмхий хятад чинь юу юу гэнэ вэ. Баасны чинь ардчилагч..баас баас баас за юу.

Avatar

Зочин 2021-12-05 66.181.161.35

2012-16 онд улсаа сөнөөчих шахсан болохоорахиж итгэхэд цаг хугацаа хэрэгтнй байх

Avatar

иргэн 2021-12-05 66.181.184.33

Ёсгүй. АН тараа таниулж ард олноо хашраасан, итгэлийг алдсан, алдар нэр албан тушаалын төлөө улс орноо худалдаж идэхээс буцахгүй увайгүй ноход болохоо баталсан учир та нарыг Монгол төрийн тэргүүнд бүү үзэгдэг гэж хэлэх хүсэх байна

Avatar

Зочин 2021-12-05 103.57.92.242

Ан гэхээр нэг л сонин хүмүүс харагдаад байдаг юмаа мөнгөний төлөө Монголыг зарчихаж мэдэхээр бүр өрөөнд оруулаа биз дээ

Avatar

Зочин 2021-12-05 202.21.98.238

х**

Avatar

болд 2021-12-05 139.5.218.236

Коммунист жүүдийн колоничлолоос АНУ жүүдийн колоничлолд шилжсэн нь тэгээд ялалт мандал ууу

Avatar

АН 2024 ОНЫ СОНГУУЛЬД ЯЛНА ‼️ СОНГУУЛЬДАА БЭЛДЭЭ 👊👊👊 2021-12-05 202.126.90.143

👍👍👍🌾🌾🌾⚘⚘⚘

Avatar

Зочин 2021-12-05 49.0.178.218

Мөрөөд

Avatar

Хуцалгүй далд ор 2021-12-05 192.82.78.136

Худалч

Avatar

Зочин 2021-12-05 66.181.161.94

Уухайс ингээд алдаагаа зөв дүгнэдэг бол сайн л байна .. Засгийн эрхийг дангаар авна гэвэл худлаа л болов уу. Ард түмний чинь ухамсрын төвшин ардчилалыг бүрэн утгаар нь ойлгох төвшин аль зэрэг байгааг сайн судлах хэрэгтэй. Гарсан тохиолд хоорондоо дахиад толхилцох вий гэхээс хүмүүс айж байгаа. Ингэснээс ууж идсэн ч хуучин МАН -тайгаа явбал ядаж төр засаг тогтвортой байна гэж ихэнх нь хаширлаж байгааг харгалзана биздээ….

Avatar

Зочин 2021-12-05 202.126.88.144

худлаа, шал худлаа, маргааш дахиад хэрэлдэнэ, хагарна. бүр сэхэхгүй болох биз

Avatar

Зочин 2021-12-05 202.9.46.129

Хог хятад ганболд Монголын дайсан гамин шууд буудуулах естой адгийн хулгайч байгаа юм даа уг нь ялзарсан авилгажсан хулгайжсан намного гамин ялзмаг Монголын эсрэг данжаад даа устгагдах н**ш байгаа юм.

Avatar

зочин 2021-12-05 192.82.83.206

Ардчилсан нийгэм рүү орлоо гээд аж үйлдвэржсэн улсын бүх үйлдвэрийг нураасан луйварчид. Та нарыг дахин гаргаж ирж сүйрүүлэхээ больё. Их өрийн ихэнхийг та нар тавьсан.

Avatar

Зочин 2021-12-05 124.158.70.252

Ингэж боддог бол чи малаас дор юм.

Avatar

Zochin 2021-12-05 202.9.46.193

ulsiin erx ashig bish zasgiin erxiig avxiin tuluu l ta nar chi ganbold uuruu ard tymniig turxurna gevel estoi mai… za. Umch xuvichlal gej yu bolloo. Chi mongoliig elgeer ni xevtyylne geed zanaad bsan xelsendee xyrsen. Odoo mani metiigee xatgaj 90 oniix shig xuurguj gal atguulna gevel ungursun.

Avatar

Зочин 2021-12-05 66.181.161.61

ЭНЭ БАЛИАР ӨВГӨН ЭНЭ НАМ ШИГ ЮМТАЙГАА ЗАЙЛААСАЙ

Avatar

Зочин 2021-12-05 82.132.212.103

АРДЧИЛСАН НАМЫГ АРДЧИЛСАН БИШ БОЛГОСОН ХҮМҮҮС БАС БАЙГАА. ТЭДНИЙ ГАЙГААР АРДЧИЛСАН НАМЫН ТҮҮХЭН АМЖИЛТ БҮДГЭРЭН НЭР ХҮНД НЬ УНАЖ ЭВ НЭГДЭЛ ҮНЭТ ЗҮЙЛЭЭ АЛДСАН ГЭДГИЙГ ХАА ХААНАА ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ! ЭНЭ УДАА ЭРДЭНЭ ЗӨВ ХЭЛЖЭЭ

Avatar

Зочин 2021-12-05 103.57.93.44

Мэлхий минь Женко хулгайчид төрд гарах боломж олгож болохгүй

Avatar

Батбаяр.Т 2021-12-05 202.9.40.100

ҮНЭН ШҮҮ…Алдах оноогоо дүгнэж цэгнэх цаг нь болсон. САНАЛ НЭГ БАЙНА.Амжилт хүсьеэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж