Олон улсад Covid-19 халдварын "Омикрон" хувилбар тархаад буй. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс Монгол Улсад нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтыг баталсан. Тэгвэл өнөөдөр /2021.12.05/-өөс эхлэн тус жагсаалтад Нигери улсыг нэмжээ.
Үүнд, ӨАБНУ, Ботсвана, Эсватини, Лесото, Намиби, Замби, Ангол, Малави, Мозамбик, Зимбабве, Нигери улс зэрэг багтаж байна. Өөрөөр хэлбэл, дээрх улсаас ирж буй гадаад улсын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хориглосон гэсэн үг. Харин дээрх улсуудаас ирж байгаа мөн сүүлийн 14 хоногт зорчсон ба дайран өнгөрсөн монгол иргэдийг 10 хоног тусгаарлана.
Тусгаарлах байрны төлбөрийн хувьд:
- 0-3 настай хүүхэд үнэгүй,
- 4-12 настай хүүхэд 50.000 төгрөг,
- 13-аас дээш настай иргэд өдрийн 100.000 төгрөг,
Сүүлийн үед иргэд Турк, Тайланд ихээр зорчиж байгаа учраас “Омикрон” хувилбар илэрсэн улс орнуудад зорчихгүй байх, дамжин өнгөрөхгүй байхыг УОК-оос анхааруулж байна. Нөхцөл байдлаас шалтгаалан тухайн улс орны Засгийн газар хилээ хаах, агаарын тээврийн хөдөлгөөнийг зогсоох, хязгаарлаж болзошгүй бөгөөд энэ нөхцөлд гадаадын улсад гацах эрсдэл үүснэ.