Сурагчдаа гар хүрсэн цэцэрлэгийн багшийг ажлаас нь чөлөөлөх үү?

Хуучирсан мэдээ: 2021.12.05-нд нийтлэгдсэн

Сурагчдаа гар хүрсэн цэцэрлэгийн багшийг ажлаас нь чөлөөлөх үү?

Сурагчдаа гар хүрсэн цэцэрлэгийн багшийг ажлаас нь чөлөөлөх үү?

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Ирээдүй" цогцолборын ахлах-В бүлгийн багш хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж буй бичлэг арванхоёрдугаар сарын 2-нд цахим сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хариуцлага тооцох албан бичиг хүргүүлсэн бол аймгийн Засаг дарга "Ёс зүйн хорооны дүгнэлт гарсны дараа ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцохоо шийднэ. Одоогоор тус багшийг ажлаас нь халах талаар зөвлөлдөж байна” гэсэн хариулт өгсөн юм.

Тэгвэл тус  цэцэрлэгийн удирдлагаас эхний удаад М-д сануулга өгч, цалингийн 20 хувиар тогтох арга хэмжээ аваад байгаа талаар мэдээлжээ.

Тус хэрэгтэй холбогдуулан аймгийн  Цагдаагийн газар, Боловсролын газраас эрх зүйн хүрээний хяналт, шалгалт хийж эхэлжээ. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, Ёс зүйн зөвлөлийн саналууд нэгтгэгдсэний дараа цэцэрлэгийн багш, удирдлагуудад авах арга хэмжээ тодорхой болно. Ажлын хэсэг, хамтарсан багууд ажиллаж байгаа бөгөөд маргааш /2021.12.06/ эцсийн шийдвэр гарах юм байна. Өөрөөр хэлбэл, дээрх багшийн багшлах эрхийг түдгэлзүүлэх эсэх нь тодорхой болно гэсэг үг. 

Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас  энэ талаар лавлахад "Багшийн ёс зүйн дүрмийг шинэчилсэн байдлаар 2018 оны тавдугаар сард сайдын тушаалаар баталсан. Ёс зүйн дүрэмд зааснаар хамгийн гол нь сурагчтайгаа харилцах харилцаа үүсэхэд гарсан доголдолд ямар хариуцлага тооцох, хаана хэлэлцэх талаар тодорхой тусгасан байдаг. Энэ хэрэг нь  орон нутагт болсон явдал учраас тухайн аймгийнх нь Засаг даргын ахалсан аймгийн ёс зүйн хороогоор орох  ёстой. Мэдээж БСШУСЯ-аас тодорхой чиглэлүүдээ өгсөн. Яамнаас өгч байгаа чиглэл маш тодорхой. Энэ асуудалд нэгдүгээрт захиргааны хариуцлага буюу өөрөөр хэлбэл ёс зүйн дүрмийн дагуу ажлын байрны тодорхойлолд заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн тухайн багшийг ажлаас чөлөөлнө гэсэн үг" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж