Есдүгээр ангийн сурагч ариун цэврийн өрөөнд нэгнээ зоджээ | News.MN

Есдүгээр ангийн сурагч ариун цэврийн өрөөнд нэгнээ зоджээ

Есдүгээр ангийн сурагч ариун цэврийн өрөөнд нэгнээ зоджээ

Есдүгээр ангийн сурагч ариун цэврийн өрөөнд нэгнээ зоджээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын … дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд есдүгээр ангийн сурагч үе тэнгийн хүүхдээ зодсон хэрэг гарчээ. Тодруулбал, уг хэрэг өнгөрсөн Баасан гаригт /2021.12.03/ гарсан бөгөөд уг зодооны бичлэгийг хүүхдийн найз нь хийжээ. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас сургуулийн удирдлагад тус хэргийн талаар мэдэгдэж, баримтжуулан шалгаж байгаа аж.

Дашрамд дурдахад, Эрүүгийн хуулийн 6.2.1-т "Гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас хүрсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан. Эрүүгийн эрх зүйн судлагдахуунд 16 нас хүрсэн байвал хэрэг хариуцах бүрэн чадвартай субъект болно гэж үздэг байна. Зарим тохиолдолд 14 насандаа хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах, хүчин, хулгай, эд хөрөнгийг устгах гэмтээх зэрэг гэмт хэргийг үйлдсэн  этгээдэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт бий. Харин 14-өөс доош настай хүүхэд эрүүгийн болон бусад бүхий л төрлийн гэмт хэргийг үйлдсэн нөхцөлд ял оноодоггүй байна.

Хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд 14 нас хүрээгүй буюу бага насны хүүхэд нь өөрийн үйлдлийн хор уршгийг бүрэн ухамсарлах чадваргүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, 14 насанд хүрээгүй бол тухайн хэргийг үйлдэгч эсвэл хохирогч ч бай бага насны хүүхэд л гэж үздэг учраас ял оноох эрхзүйн бололцоогүй аж. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлд хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгохыг заасан байдаг.

Ингэснээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй байх юм бол прокурор тухайн хэргийг хэрэгсэхгүй болгодог. Эрүүгийн  гэмт хэргээс гадна, иргэний зөрчил буюу бусад мөнгө төлбөрийн асуудлыг тухайн бага насны хүүхдийн хууль ёсны төлөөлөгч болох эцэг эх нь хариуцна гэж тус тус заажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-12-05 183.177.97.14

дөнгөж 12 настай охин байж ангийн охиноо хэдэн настай нь мэдэгдэхгүй залууд зуучлах гэсэн тохиолдол гарсан, тухайн үед нь харъяа дүүргийн цагдаагийн хүүхдийн байцаагчид бичгээр мэдэгдсэн

Avatar

Зочин 2021-12-05 64.119.17.220

Сурагчдын дунд нууц санал асуулга явуулж, илэрсэн хүүхдүүдтэй багш тусгайлан уулзаж, сануулга өгч байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-12-05 66.181.180.106

Zevuun huuhduud baidag shuu. Busdiig deerelheed surchihsan. Eej aav n hudlaa bolovson tsarailaad. Manai huuhed tegeh uchirgui, bie muutai geel. Nuguuh n bairnii buh huudiig er emgui zodno.

Avatar

Зочин 2021-12-05 203.98.76.9

Хүүхдийг сургууль дээр нь багш нь эцэг эхээс нь хүлээж аваад бүрэн хариуцдаг. Мэдэгдэж байгаа нь энэ болохоос мэдэгдэхгүй маш их зөрчил гарч байгаа Энхамгалан сайд аа нэгийг бодно байх аа. Сургууль дээр зөрчил гарч болох хэсгүүдэд багш нь эргүүл гарч болно доо

Avatar

Зочин 2021-12-05 213.87.152.138

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Irgen 2021-12-05 202.126.89.32

10 jiliin huuhduud bienee shigloj deerelheh yavdal herees hetersen. Tsagdaagiin gazar ni toodggui, bagsh bar ni meden budildag geed ireedui hoich ue maani ulam l angal ruu yavaad bdag, Ene uls ornoo bgaa tsarai ni zailuul bolchihson,

Avatar

Зочин 2021-12-05 64.119.18.67

Сүүлийн үед зарим хүүхдүүдийн танхай дээрэлхүү пээдгэр байдал хэрээс хэтэрсэн санагддаг. Шоронд нь явуулж хашрааж, танхай байдлыг нь засах нь зөв байх.

Avatar

zochin 2021-12-05 192.82.83.19

deer ued aimaar zodolddog baisanshdee

Avatar

Зочин 2021-12-05 202.126.88.228

Дээр үедээ гацсан хөгшин төгцөг минь өөрийн чинь үе одоо үе биш шүү. Орчин цагтаа ир.

Avatar

Зочин 2021-12-05 202.126.88.228

Ямар ч ардчилсан орон хүүхдэд хариуцлага хүлээлгэдэггүй. Өмнөд солонгос гэхэд монгол охиныг зодсон ч гэсэн насанд хүрээгүй гээд хэрэг үүсгээгүй. Ардчиллаас ухрах байгаа гэж байгаа нөхдүүд тэр ширэнгэдээ очиж амьдар. Энд хүний нийгмийн зүйл ярьж байна шүү. 🖕🖕🖕

Avatar

Зочин 2021-12-05 217.138.192.227

чи өөрөө зайлвал яасан юм, муу э****з пис-ка

Avatar

Зочин 2021-12-05 202.126.88.228

Өөрөө коммунист х.у.ж.а.а руугаа зайлбал яажийн.

Avatar

Зочин 2021-12-05 202.9.47.47

Хүүхдийн колони хөдөлмөр хүмүүжлийн сургуулиудыг ажиллуулж урд байснаар 7с дээш насныханд эрүүгийн хариуцлага үүрүүлж бусад хүүхдүүдэд сургамж болгож байхгүй бол болохгүй болж байнөө

Avatar

Зочин 2021-12-05 202.9.46.71

Зодолдох, нэгнээ дээрэлхэх асуудал өмнө нь ч байсаар ирсэн одоо ч байгаа хойшид ч байна. Ийм зүйлийг аль болохоор гаргахгүй байх арга зам юу байна гэдгийг л мэргэжлийн хүмүүс нь хэлэлцэж санаа оноогоо хэлмээр байгаа юм. Түүнээс гэнэт мэдсэн юм шиг харамсаж шогшироод харааж зүхээд л … гол нь зөв шийдэл хэрэгтэй

Avatar

Зочин 2021-12-05 202.21.108.32

Хүүхдэд ч эрүүгийн хууль үйлчилдэг болмоор байна, хэт хэрцгий хэргүүд насанд хүрээгүй гдг шалтгаанаар хаагдсаар л байгаа. Хүүхдиын засан хүмүүжүүлэх колони хэрэгтэй

Avatar

Irgen 2021-12-05 192.82.71.206

10 jiliin huuhduudiig harluulah yum bitgii bicheed bai gej yu gej bga yum be. Ingej helj anhaaruulj baihgui bol heterhii humuujilgui , hargis hertsgii novshnuud bii bolood baina sh de. Harin ch im uildliig tuhai bur ni ilruulj, hatuu arga hemjee avch baih heregtei. Ur huuhdedee helj bolgoomjluulj baih yostoi yum baiga bz de.

Avatar

Зочин 2021-12-05 66.181.189.139

Бидний үр хүүхдүүд маань ямар замаар ямар хүмүүжилтэйболоод байндаа сургууль дотор ийм
явдал болж байхад анхаарах хэрэгтэй байндаа хүүхдүүдээ анхаарал тавих цаг болсон байнадаа

Avatar

Зочин 2021-12-05 192.82.78.91

Iim mslnuudiig shuud huuhdin koloind ilgee

Avatar

Зочин 2021-12-05 66.181.178.52

ЭЦЭГ НЬ ХҮҮХДЭЭ Ч ЮМ УУ ЭХНЭРЭЭ ЭСВЭЛ АХ НЬ ДҮҮГЭЭ ЗОДДОГ АЙЛЫН ХҮҮХДҮҮД ХҮН ЗОДОМХОЙ БОЛЧИХДОГ

Avatar

zochin 2021-12-05 64.119.22.176

hvn boloh bagaasaa gej etseg ex hvvhded hariutslaga toots tegj baij iim zvil dahih davtagtah ni bagasana.surguulias hoo bagsh nariin hurlaar avch helelts

Avatar

tng shaats 2021-12-05 106.146.9.195

ene teneg niitlelee ustga pls. btgi arwan jiliin huuhduudig harluulah ym hiiged bai thu

Avatar

bat 2021-12-05 103.229.122.203

ene niigmiin har tal

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж