ОХУ-ыг мөнгөн гуйвуулгын "SWIFT" системээс хасах уу?

Хуучирсан мэдээ: 2021.12.05-нд нийтлэгдсэн

ОХУ-ыг мөнгөн гуйвуулгын "SWIFT" системээс хасах уу?

ОХУ-ыг мөнгөн гуйвуулгын "SWIFT" системээс хасах уу?

Хэрэв ОХУ-аас Украин руу дайрвал АНУ-ын засаг захиргаанаас Москвагийн эсрэг авах арга хэмжээ олдохгүй гэх зовлонгүй гэдгийг мэдэгджээ. Тухайлбал, дэлхийг тойрон мөнгөний урсгал зохицуулагддаг санхүүгийн системээс ОХУ-ыг хасахаас эхлээд өөр олон хориг арга хэмжээ авч болно гэдгийг АНУ-ын албаныхан онцолсон байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ долоо хоногт хэлэхдээ өнгөрсөнд авахаас татгалзаж ирсэн эдийн засагт ноцтой нөлөө үзүүлэх арга хэмжээг төлөвлөж буйгаа илэрхийлжээ. Мөн Жо Байден өнгөрсөн Баасан гаригт хэлэхдээ, "АНУ нь Путинд маш хэцүү байдал үүсгэх иж бүрэн, утга учиртай санаачилгуудыг боловсруулж байна" гэсэн байна.

АНУ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд Оросын олон бизнесмен, албан тушаалтнуудын олонхыг хар жагсаалтад оруулсан. Ингэхдээ, Крым хойгийг "булаан авсан",  АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн, хортой цахим халдлага хийсэн, хүний эрхийг зөрчсөн зэрэг олон асуудалд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Ингэхдээ хар жагсаалтад орсон оросуудын хөрөнгийг царцаах, АНУ-ын компаниудтай бизнес хийхийг хориглох, Нэгдсэн улсад нэвтрэхийг хориглох зэрэг арга хэмжээг авсан. Эдгээр нь ОХУ-д тавьсан хөнгөн шийтгэл гэж АНУ-ын албаныхан үзэж байна.

Тиймээс илүү хүчтэй арга хэмжээ авахын тулд  дэлхийн банкуудын хооронд мөнгөн гуйвуулга хийдэг, Бельгид төвтэй "SWIFT" гэх санхүүгийн төлбөрийн системээс ОХУ-ыг хориглохор яригдаж байгаа аж.

АНУ  өмнө нь Ираны банкуудыг "SWIFT"  системээс амжилттайгаар хасч чадсан ба ингэснээр Тегеран нь газрын тосны орлогынхоо бараг тал хувийг алдсан. Ираны гадаад худалдааны 30 хувийг газрын тосны орлого бүрдүүлдэг аж. Тиймээс ОХУ-ын эсрэг энэ арга хэмжээ нь адилхан хохирол учруулна гэж үзэж буйгаа илэрхийлжээ. ОХУ нь газрын тос, байгалийн хийн экспортоос хараат бөгөөд Холбооны орлогын гуравны нэгийг үүнээс бүрдүүлдэг ба төлбөр нь SWIFT" системээр хийгддэг байна.

Үүний зэрэгцээ Европын парламентаас энэ онд ОХУ-аас Украин руу дайрсан нөхцөлд хэрэгжүүлэх урьдчилсан тогтоолын төслийг баталсан юм.

Украины хилийн дагуу ОХУ нь цэргийн хүчээ төвлөрүүлсний хариуд АНУ болон Европын холбоотнууд цэргийн арга хэмжээ авах ямар нэгэн төлөвлөгөөний талаар олон нийтэд мэдээлээгүй. Хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан Украин нь ОХУ-тай түүх, соёлын маш ойр холбоо харилцаатай явж ирсэн ч 2014 онд Европын холбоонд элсэхийн төлөө Киевт төрийн эргэлт хийсэн. Төрийн эргэлтээр Оросын талыг баримтлагч  ерөнхийлөгчийг зайлуулж чадсан ч өнөөдрийг хүртэл Европын холбоонд элсэж, чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудал шийдэгдээгүй байна. Харин ч нөхцөл байдал буруугаар эргэж, Украины зүүн хэсэгт Оросын талыг баримтлагчид салан тусгаарлах бослого гаргаж, олон хүн амь үрэгдсэн ба Крым хойг олон нийтийн санал асуулгаар Киевийг орхиж, Москватай эргэн нэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж