Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам анхааруулга гаргав | News.MN

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам анхааруулга гаргав

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам анхааруулга гаргав

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам анхааруулга гаргав

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас Нэгдсэн улсыг зорих гэж байгаа иргэдэд зориулж анхааруулга гаргасан байна. Тодруулбал,  Элчин сайдын яамны зүгээс АНУ-ыг зорьж байгаа бүх иргэн вакцинд хамрагдсанаас үл хамааран 24 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлага тавьж буй. Тиймээс АНУ руу зорчих гэж байгаа иргэдийг шинжилгээгээ зохих хугацаанд нь өгөхийг Элчин сайдын яамнаас анхааруулж байна.

Олон улсад Covid-19 халдварын "Омикрон"хувилбар бүртгэгдсэн учраас АНУ  гадаадаас ирэх бүх аялагчдад тавих шаардлагаа өндөрсгөжээ. Үүнд мөн АНУ-ын иргэд ч хамаарна. Тодруулбал, вакцинд хамрагдсан байдал, аль улсаас ирж байгаагаас үл хамааран бүх аялагчид нисэх онгоцонд суухаас нэг хоногийн өмнө PCR шинжилгээ өгч, сөрөг хариу авсан байх. Мөн АНУ-д ирснийхээ дараа 3-5 хоногийн дотор бүх аялагчид давтан шинжилгээ өгөх, гадаадаас ирсэн бүх хүнийг долоон хоног тусгаарлахаар болсон.

Харин Монгол Улсын хувьд ӨАБНУ, Ботсвана, Ангол, Эсватини, Лесото, Намиби, Замби, Малави, Мозамбик, Зимбабве Улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон болон дамжин өнгөрсөн гадаад иргэдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн.  Мөн дээрх улсаас ирсэн Монгол Улсын иргэд болон Монгол Улсад байнга оршин суугч гадаад улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд 10 хоног тусгаарлахаар болсон.

Иймд иргэдийг тухайн улс оронд зорчиход тодорхойгүй хугацаагаар хязгаарлалтад орж болзошгүйг анхаарч эрсдэлээ тооцохыг, мөн  онцын шаардлагагүй тохиолдолд гадаад улсад, ялангуяа халдварын тохиолдол бүртгэгдсэн улсуудад зорчихгүй байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-05 59.153.84.130

Тусгаарлахад хэдэн доллар төлөх юм бол? 24 цагийн дотор гэхээр дахин Со-д шинжилгээ өгхөд хариу нь хэзээ гарахыг мэдэхгүй хэцүү юм бна даа.

Avatar

Зочин 2021-12-05 103.80.210.183

аялан тэнэгч хүн яг л аялах талаар сайн мэдээлж байна шүү.

Avatar

Зочин 2021-12-05 202.21.108.24

Нууц үе гэж байдаг гэсэн, тэр нь хаачсан юм болоо?

Avatar

Зочин 2021-12-05 202.9.46.161

Нисэхээс өмнө амралтын өдөр таарах юм бол ёстой хэцүү юм бн!!! Манайх амралтын өдөр бичиг гаргаж өгдөг эмнэлэг томилохгүй бол болку ээ!

Avatar

Hi 2021-12-05 202.9.40.229

Intermed in English

Avatar

Зочин 2021-12-05 74.134.128.229

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ БАЙНА, АНУ Д ИРЖ БАЙГАА БҮХ ХҮНИЙГ ТУСГААРЛАХГҮЙ БАЙГАА ШҮҮ !!!@

Avatar

Зочин 2021-12-05 213.87.152.138

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-05 192.82.76.224

Баас гэж …үхээрийн муухай Америк руу зорьдог тэнэг бас байдаг л юм байхдаа. Баасных нь ардчилсан Америк вэ.

Avatar

Зочин 2021-12-05 66.181.183.142

Онгоцон дотроо өгөөд хариугаа аваад бууна.

Avatar

УБ 2021-12-05 122.201.31.28

ЯАНАА ЭНДЭЭС 24 ЦАГИЙН ДОТОР ОЧИЖ АМЖИХГҮЙ ШҮҮ ДЭ ИНЧОН ДЭЭР ШИНЖИЛГЭЭ ӨГЧ БОЛОХ БОЛОВ УУ

Avatar

Зочин 2021-12-05 95.82.135.48

Niseheesee omno 24 tsagiin dotor.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж