Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам анхааруулга гаргав

Хуучирсан мэдээ: 2021.12.05-нд нийтлэгдсэн

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам анхааруулга гаргав

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам анхааруулга гаргав

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас Нэгдсэн улсыг зорих гэж байгаа иргэдэд зориулж анхааруулга гаргасан байна. Тодруулбал,  Элчин сайдын яамны зүгээс АНУ-ыг зорьж байгаа бүх иргэн вакцинд хамрагдсанаас үл хамааран 24 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлага тавьж буй. Тиймээс АНУ руу зорчих гэж байгаа иргэдийг шинжилгээгээ зохих хугацаанд нь өгөхийг Элчин сайдын яамнаас анхааруулж байна.

Олон улсад Covid-19 халдварын "Омикрон"хувилбар бүртгэгдсэн учраас АНУ  гадаадаас ирэх бүх аялагчдад тавих шаардлагаа өндөрсгөжээ. Үүнд мөн АНУ-ын иргэд ч хамаарна. Тодруулбал, вакцинд хамрагдсан байдал, аль улсаас ирж байгаагаас үл хамааран бүх аялагчид нисэх онгоцонд суухаас нэг хоногийн өмнө PCR шинжилгээ өгч, сөрөг хариу авсан байх. Мөн АНУ-д ирснийхээ дараа 3-5 хоногийн дотор бүх аялагчид давтан шинжилгээ өгөх, гадаадаас ирсэн бүх хүнийг долоон хоног тусгаарлахаар болсон.

Харин Монгол Улсын хувьд ӨАБНУ, Ботсвана, Ангол, Эсватини, Лесото, Намиби, Замби, Малави, Мозамбик, Зимбабве Улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон болон дамжин өнгөрсөн гадаад иргэдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн.  Мөн дээрх улсаас ирсэн Монгол Улсын иргэд болон Монгол Улсад байнга оршин суугч гадаад улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд 10 хоног тусгаарлахаар болсон.

Иймд иргэдийг тухайн улс оронд зорчиход тодорхойгүй хугацаагаар хязгаарлалтад орж болзошгүйг анхаарч эрсдэлээ тооцохыг, мөн  онцын шаардлагагүй тохиолдолд гадаад улсад, ялангуяа халдварын тохиолдол бүртгэгдсэн улсуудад зорчихгүй байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж