Хятад өвлийн олимпоос хойш л хилээ нээж магадгүй

Хуучирсан мэдээ: 2021.12.05-нд нийтлэгдсэн

Хятад өвлийн олимпоос хойш л хилээ нээж магадгүй

Хятад өвлийн олимпоос хойш л хилээ нээж магадгүй

Бээжин хотноо болох 2022 оны өвлийн Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахын тулд Хятад улс нь цар тахлын халдвар тархалтын эсрэг хатуу арга хэмжээ авсан. Тэгвэл Хятадын Төрийн зөвлөлийн зөвлөх Хэнри Ван Хуйяо хэлэхдээ хилийн хориг, дотоод хязгаарлалтаа өвлийн Олимпийн дараагаас сулруулж эхэлнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Хэнри Ван Хуйяо нь АНУ, Хятадын харилцааны асуудал болон ДЭМБ-тай хамтран ажилладаг Хятадын тинк танк байгууллага болох Хятад ба глобалчлалын төвийг үүсгэн байгуулагч юм. Хятад нь "Тэг тохиолдол" бодлогын хүрээнд хилээ хааж, хяналтаа чангатгасан.

Хятадын Ухань хотод Covid-19 цар тахлын халдвар гарснаар гурван жил болж байна. Өнгөрсөн хугацаанд цар тахлын улмаас дэлхий дахинд 5.1 сая хүн нас бараад байна. Энэ талаар Хэнри Ван Хуйяо  хэлэхдээ, "Цар тахлын эсрэг олон улсын тэмцэлд удирдлага дутагдаж байна" хэмээн Блүүмбэрг сайтад ярьжээ.  Түүнчлэн тэрбээр Хятад улс удахгүй хориг, хязгаарлалтаа сулруулна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. "Хятад нь ирэх хоёрдугаар сард өвлийн Олимпийн наадмаас эхлээд том хэмжээний олон арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж буй. Тиймээс спортын их наамдыг хүртэл хилийн хориг, хязгаарлалт сулрахгүй л болов уу, харин дараагаас нь магадгүй" гэжээ.

Хятадын дарга Ши Жиньпин, АНУ-ын төрийн тэргүүн нарын өнгөрсөн сард болсон цахим уулзалтын талаар ярихдаа тэрбээр "Өвлийн олимпийн наадмын нээлтийн арга хэмжээнд АНУ-ын ерөнхийлөгч оролцох боломжтой байна гэж найдаж байна" хэмээжээ.

ЭХ СУРВАЛЖ: TIME

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж