МАН-ын Их хурал маргааш болно

Хуучирсан мэдээ: 2021.12.05-нд нийтлэгдсэн

МАН-ын Их хурал маргааш болно

МАН-ын Их хурал маргааш болно

Удаан хугацааны дараа МАН Их хурлаа товлож, даргаа жинхлэхээр болов. Тус намын Их хурал маргааш /2021.12.06/ болно. Энэ удаагийн Их хурлаар Ерөнхий сайд, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг "жинхлэх" юм. Л.Оюун-Эрдэнийг 2021 оны зургадугаар сард болсон МАН-ын Бага хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон ч  одоог хүртэл батламжлаагүй.

 Тус намын хурал 2021 оны гуравдугаар сард товлогдож байв. Тухайн үед намын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, намын даргын ажлаа Л.Оюун-Эрдэнэд өгсөн. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнэ намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, улмаар Засгийн газрын тэргүүн болсон. Түүнээс хойш МАН-ын дүрмийн дагуу намын Их хурал товлогдохоор төлөвлөгдөж байсан ч хэд хэдэн удаа хойшилж байв. 

МАН-ын дүрэмд Намын Их хурлаар намын даргыг сонгоно гэж байсан ч дүрмийн 20.3.7. намын Их хурлын чөлөөт цагт намын дарга  гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно гэж заажээ. Энэ дагуу Бага хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж