Ява аралд галт уул дэлбэрснээс нэг хүн нас барж, 41 хүн түлэгджээ | News.MN

Ява аралд галт уул дэлбэрснээс нэг хүн нас барж, 41 хүн түлэгджээ

Ява аралд галт уул дэлбэрснээс нэг хүн нас барж, 41 хүн түлэгджээ

Ява аралд галт уул дэлбэрснээс нэг хүн нас барж, 41 хүн түлэгджээ

Индонезийн Ява аралд өчигдөр (2021.12.4) галт уул дэлбэрснээс нэг хүн нас барж, 41 хүн гэмтэж бэртсэн талаар мэдээлжээ. Семеру галт  уулын дэлбэрэлтээс үнс нурам эргэн тойрны хот тосгодыг бүрхсэн тул оршин суугчид орон гэрээ орхин дүрвэцгээж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар уулын бэл дэх тосгоны тэнгэр саарал үнсээр бүрхэгдэж, нар харагдахгүй болсон байна.

Лумажанг дүүргийн орлогч даргын мэдээлснээр 41 хүн түлэгдэж гэмтсэний зарим нь хүнд зэргийн түлэгдэлтэй аж. Түүнчлэн сууцныхаа дээр гарч тусламж эрэн байсан 10 хүнийг нисдэг тэргээр очиж аварчээ.

Галт уулын дэлбэрэлтийн хажуугаар аадар бороо орж, гэрэл цахилгаан тасарсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгааг аврагчид хэлжээ.

Галт уулын дэлбэрэлт орон нутгийн цагаар 14:30 цагт эхэлсэн ба албаныхан уулын эргэн тойрны 5 км зайг гамшгийн бүс болгон зарлажээ. Түүнчлэн 15 мянган метрийн өндөрт хүртэл үнс нурам агаарт цацагдаж буйгаас агаарын тээврийн компаниудад анхааруулга хүргүүлсэн байна. Австралийн Дарвин дахь галт уулын үнс судлалын төвөөс мэдээлснээр үнс нурам зөөвөрлөгдөн Энэтхэгийн далайн баруун өмнөд хэсэгт хүрчээ.

Семеру галт уул нь далайн түвшнээс 3676 метрийн өндөрт оршдог бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард идэвхжсэнээс олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байв. Индонезид 130 орчим идэвхтэй галт уул байдаг.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-05 213.87.152.138

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж