ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч нар уулзана

Хуучирсан мэдээ: 2021.12.05-нд нийтлэгдсэн

ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч нар уулзана

ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч нар уулзана

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нар "ойрын хэд хоногийн дотор" цахим уулзалт хийж магадгүй гэж Кремлийн туслах Юрий Ушаков мэдэгдэв.

Тус уулзалтын хүрээнд Швейцарийн Женевт болсон өмнөх хэлэлцээрийн хэрэгжилт, Афканистан, Иран, Ливи, Сирийн нөхцөл байдал болон Украины хямрал зэрэг асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэх аж.

Мөн Путин, Байден нар стратегийн тогтвортой байдлын талаар ярилцах бөгөөд ОХУ-ын тал Хойд Атлантын цэргийн эвслийг зүүн зүг рүү тэлэхгүй байх баталгаа хүснэ гэж Кремлийн төлөөлөгч мэдэгджээ.

Газрын тосны зах зээл, уур амьсгалын өөрчлөлт, COVID-19 тахлын эсрэг тэмцэл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаж магадгүй гэж Оросын албаны хүн хэлэв.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр өглөө хэлэхдээ, “Путин, Байден нарын уулзалтын тов хараахан тодорхой болоогүй байгаа ч арванхоёрдугаар сарын 7-ны өдрийг бодолцож байна” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ : XINHUA NEWS

Т. ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж