Тагнуулын пегасус программаар 37 хүний утсыг хакерджээ

Хуучирсан мэдээ: 2021.12.04-нд нийтлэгдсэн

Тагнуулын пегасус программаар 37 хүний утсыг хакерджээ

Тагнуулын пегасус программаар 37 хүний утсыг хакерджээ

Террористууд болон гэмт хэрэгтнүүдийг мөшгих зорилгоор Израилийн NSO группээс засгийн газруудад түрээсэлсэн цэргийн зориулалттай тагнуулч Пегасус программыг амжилттай ашиглажээ.

Тодруулбал, сэтгүүлчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид, бизнесийн удирдлагууд болон Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашоггигийн хамгийн ойр дотны хоёр эмэгтэйн гээд нийт 37 ухаалаг утсыг хакердах оролдлого хийж, амжилттай ашигласан байна. Энэ талаар Вашингтон Пост болон Парист төвтэй сэтгүүлзүйн ашгийн бус "Хориотой түүхүүд" тэргүүтэй хэвлэл мэдээллийн 16 түнш байгууллага мөрдөн байцаалтын дараа мэдэгдлээ.

“Хориотой түүхүүд”, “Эмнести Интернэшнл” хүний эрхийн байгууллага нь 50 мянга гаруй дугаарын жагсаалттай танилцаж, мэдээллийн байгууллагуудтай хуваалцан, нэмэлт судалгаа, дүн шинжилгээ хийсэн байна. "Эмнести" байгууллагын аюулгүй байдлын лаборатори утсуудад шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн бөгөөд иргэдээ хянаж байдаг улс орнуудад төвлөрсөн 50 мянга гаруй дугаарын жагсаалтад 37 зорилтот ухаалаг утас хакердуулсан гэх дүн шинжилгээ гарчээ. Тус утсуудын эзэд өсөн тэлж  буй, зохицуулалтгүй хувийн тагнуулын программ хангамжийн салбарт дэлхийд тэргүүлэгч NSO группийн үйлчлүүлэгчид болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

Дээрх 37 ухаалаг гар утасны 34 нь Apple брэндийн Iphone байжээ. Хувийн хамгаалалтаараа дэлхийд тэргүүлдэг программтай гэх тус ухаалаг утсанд Пегасус тагнуулын программаар нэвтэрч чадсан нь шүүмж дагуулж байна. Үүнээс улбаалан Apple компани NSO-г программ хангамжийг урвуулан ашигласан гэх үндэслэлээр шүүхэд өгөөд байна.

Ухаалаг гар утсууд ашиглан хүний хувийн мэдээнд халдсан Пегасус программ шүүмжлэл дагуулж, зөвхөн террорист болон гэмт хэрэгтнүүдийг тагнадаг илүү чадалтай программ гарч ирвэл Пегасусыг хаана гэж NSO-гийн гүйцэтгэх захирал Шалев Хулио хэлжээ.

Эх сурвалж: THE WASHINGTON POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж