Халдлага үйлдсэн сурагчийн эцэг, эхийг буруутгах зөв үү?

Хуучирсан мэдээ: 2021.12.04-нд нийтлэгдсэн

Халдлага үйлдсэн сурагчийн эцэг, эхийг буруутгах зөв үү?

Халдлага үйлдсэн сурагчийн эцэг, эхийг буруутгах зөв үү?

Мичиган мужийн Оксфорд ахлах сургуульд арванхоёрдугаар сарын 2-нд 15 настай Этан Крамбли үдийн 12.00 цагийн үед сургууль дээр галт зэвсэг авчран, дөрвөн сурагчийн амь насыг хороосон аймшигтай хэрэг гарсан билээ.

Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээд болох Этан тус сургуулийн хоёрдугаар дамжааны сурагч бөгөөд өдгөө Окленд хотын шоронд хоригдож байгаа юм. Шүүхээс түүнд террорист халдлага үйлдсэн, дөрвөн хүн аминд хүрсэн, бусдыг аюулд учруулсан танхайн долоон хэрэг, гэмт хэрэг үйлдэж байхдаа галт зэвсэг ашигласан 12 хэрэг тус тус оноогоод байна.

Мичиганы хуулиар цагдаа нарт эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр насанд хүрээгүй хүүхэдтэй ярилцахыг хориглодог бөгөөд сэжигтний эцэг, эх  зөвшөөрөл өгөхөөс татгалзаж, өмгөөлөгч авахыг хүссэн гэж Бучард хэлжээ.

Этан Крамблигийн эцэг эх Жеймс, Женнифер Крамбли нарыг хүн амины дөрвөн зүйл ангиар яллагдагчаар татаж, шүүхээр төлөвлөжээ. Окленд дүүргийн дэд шериф Майкл МакКэйбийн хэлснээр, эцэг эхийг нь хараахан баривчлаагүй байгаа аж. Шинжээчид эцэг эх нь сэжигтэнд буу өгсөн гэж үзжээ.

"Энэ бол ер бусын ховор хэрэг "гэж Жонс Хопкинсийн Галт зэвсгийн хүчирхийлэл, судалгааны төвийн дэд захирал Кассандра Крифаси хэлэв. “Бид хэн нэгэнд буу өгөх ёсгүй, буу өгсөн хүмүүстэй хариуцлага тооцох нь ховор” гэж дурдсан байна.

Жеймс Крамбли 9 мм-ийн Sig Sauer SP2022 хагас автомат гар бууг халдлага гарахаас хэдхэн хоногийн өмнө худалдан авчээ. Женнифер Крамбли олон нийтийн сүлжээнд Этанд Зул сарын бэлэг болгон буу бэлэглэсэн тухайгаа постолсон байна.

Хэрэг гарсан өдөр багш нь Этаны зурсан гар буугаа хүмүүс рүү чиглүүлсэн, цус нөжтэй зургийг харсан бөгөөд зураг дээр “Бодол надад туслахгүй” гэж бичсэн байжээ. Үүнд санаа зовсон багш эцэг, эхэд нь дуулгахаар залгасан ч тэд хүүдээ сэтгэлзүйн зөвөлгөө авах, мөн сургуулиас нь авахаас татгалсан байна. Мөрдөн байцаалтын явцад буу нь эцэг, эхийн унтлагын өрөөний цоожгүй шургуулгад хадгалагдаж байсан талаар мэдүүлжээ.

“Тэд буу гэрт нь, эсвэл хүүд нь байгаа үгүйг шалгаагүй. Халдлагын мэдээ сонссоны дараа аав нь гэртээ очиж буугаа хайсан боловч олдоогүй тул 911 рүү залган “Миний хүү гэмт хэрэг хийсэн юм шиг байна” гэж өөрсдийгөө барьж өгсөн” гэж хэргийн мөрдөн байцаагч Макдоналд хэвлэлд мэдээлсэн байна.

Мөн “Хэргийн газар байсан хүүхдүүдийг хайрлах хэрэгтэй. Сургуулиас гарч гүйж, ширээн доогуураа нуугдан, нойлын өрөөнд зугтаж орсон хүүхдүүд эцэг, эх рүүгээ “Би та нартаа хайртай. Намайг буудаж алах юм шиг байна” гэж бичиж байсан шүү дээ. Та тэдгээр хүүхдүүд өөрсдийн чинь хүүхдүүд байсан бол яах вэ гээд бодоод үзээрэй” гэж Макдоналд мөрдөгч нэмж хэлэв.

Мичиган мужид буун аюулгүй хадгалах хууль байдаггүйг прокурор хэлжээ. Прокурор асан Чарльз Колеман Жуниор  CNN-ий  Жейк Тапперт хэлэхдээ энэ хууль яллах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэжээ. Тэрбээр "Үнэнийг хэлэхэд, прокурор Буу хадгалах тухай хуулийн аль нэгтэй холбоотой, ядаж эцэг, эхийн эсрэг хатуу шийдвэр гаргана гэж би бодохгүй байна" гэлээ.

АНУ-д зэвсэгт халдлага олон удаа гарч, олон мянган сөрөг үр дагавар авчирдаг билээ. Сэжигтэн Этан дээрэлхүүлдэг нэгэн байх магадлалтай бөгөөд цагдаа болон прокурорын газар тус хэргийг чухалчлан авч үзэж байгаа ч эцэг, эхийн хараа хяналтгүй байдалд заавал шийтгэл ноогдуулах ёстой гэж үзэж байна. Гэвч тус мужийн галт зэвсгийн хуультай холбоотойгоор ял багасах магадлалтай аж.

Эх сурвалж: CNN
Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж