УБТЗ-ын дарга Х.Хэрлэн ажлаа хүлээж авав

Хуучирсан мэдээ: 2021.12.04-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн ажлаа хүлээж авав

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн ажлаа хүлээж авав

"Улаанбаатар төмөр зам" (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа өнгөрсөн долдугаар сард өвчний улмаас таалал төгссөн. Улмаар УБТЗ тус нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан  арваннэгдүгээр сарын 30-нд болж, Х.Хэрлэнг даргаар томилсон билээ.

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн өчигдөр (2021.12.03) албан ёсоор ажлаа хүлээн авав. Түүнд албаны тамга тэмдгийг УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных гардуулж өгсөн байна. Энэ үеэр Х.Хэрлэн "УБТЗ-ын техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, эдийн засгийн үр ашгийг улам дээшлүүлэхэд анхааран ажиллана" гэж мэдэгджээ. 

Х.ХЭРЛЭНГИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

Х.Хэрлэнгийн хувьд дөрвөн жилийн өмнө Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдож байв.  Гурван жилийн хугацаанд түүний орлого гурав дахин өсчээ. Тодруулбал, 2019 онд түүний жилийн орлого 492 сая төгрөг байсан бол 2020 онд 1.4 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Гэр бүлийн гишүүд нь 2017-2019 он хүртэл орлогогүй байсан бол 2020 онд 25 сая төгрөгийн орлоготой болжээ. 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр Land rover, Range rover зэрэг хоёр машинтай. 425 сая төгрөгийн үнэт эдлэл, 1.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай.

БОЛОВСРОЛ

Эзэмшсэн боловсрол:

  • 1985-1991 онд Политехникийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр
  • 1999-2001 онд МУИС-ийн ХЗДС-ийг эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1991-1992 онд Барилгын зургийн институтэд зургийн техникч
  • 1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн дэд захирал
  • 2000-2006 онд АМХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга
  • 2006-2007 онд Үйлдвэр худалдааны яамны Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга
  • 2008-2010 онд  “Эйч ти эм” ХХК-ийн захирал
  • 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга
  • 2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн захирал
  • 2016-2017 оны “Монголын Төмөр Зам”  ТӨХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2017 оноос Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж