Канадад Омикрон хувилбарын 15 тохиолдол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.12.04-нд нийтлэгдсэн

Канадад Омикрон хувилбарын 15 тохиолдол бүртгэгджээ

Канадад Омикрон хувилбарын 15 тохиолдол бүртгэгджээ

Оттова өнгөрсөн долоо хоногт АНУ-ын иргэдээс бусад орноос агаарын тээврээр ирж байгаа хүмүүсийг Covid-19-ийн шинжилгээнд заавал хамрагдахыг шаардаж, мөн Африк болон бусад арван улсад хориг тавьсан билээ.

Нийгмийн эрүүл мэндийн ахлах ажилтан Тереза Там сэтгүүлчдэд хэлэхдээ "Аль хувилбар эргэлдэж байгаагаас үл хамааран өндөр сонор сэрэмжтэй байх шаардлага хэвээр байна" гэв. Тэрбээр саяхан гадаадад аялсан хүмүүстэй холбоотой 11 Омикрон тохиолдол бүртгэгдсэнийг зарласан.

Түүнийг үг хэлснээс хойш хэдхэн цагийн дараа Йорк дүүргийн захиргаанаас 12-оос доош насны хүүхдэд Омикрон оношлогдсон гэж мэдэгдэв. Хүүхэд саяхан Африкийн өмнөд хэсэгт аялсан гэж мэдэгдэлдээ дурджээ.

Торонто өнгсөн Баасан гаригийн орой Омикрон Covid-19 хувилбарын эхний гурван тохиолдлыг мэдээлсэн гэж орон нутгийн эрүүл мэндийн албаныхан мэдээлж, эдгээр хүмүүсийн хоёр нь Нигериэс саяхан буцаж ирсэн бол өөр нэг хүн Швейцариас буцаж ирсэн байна.

"Одоогийн байдлаар хүнд хэлбэрийн өвчлөл буурах хандлагатай байгаа ч тохиолдлын тоо хэвээр байгаа бөгөөд халдварын түвшинг бууруулахгүй бол дахин нэмэгдэж магадгүй" гэж Там хэлжээ.

Худалдан авах ажиллагааны сайд Анита Ананд хэлэхдээ Канад улс Pfizer inc компанитай Covid-19-ийг эмчлэхэд зориулсан амны хөндийн вирусийн эсрэг эмийн нэг сая тун, Merck & Co компанитай ижил төрлийн 500,000 тун эм авах гэрээ байгуулсан гэж мэдэгдэв.

Эх сурвалж: INQUIRER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж