Маргаашаас эхлэн чингэлэг тээврээр ачаа, бараа татна

Хуучирсан мэдээ: 2021.12.04-нд нийтлэгдсэн

Маргаашаас эхлэн чингэлэг тээврээр ачаа, бараа татна

Маргаашаас эхлэн чингэлэг тээврээр ачаа, бараа татна
Замын-Үүд-Эрээний хилийн боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа татан авах, гаргах бэлтгэл ажил хангагдаж байна. Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн Мягмар гаригт "Гурав хоногийн дараагаас БНХАУ-ын Эрээн хилийн боомтод хуримтлагдсан ачаа бараа, тоног төхөөрөмжүүд чингэлэгт тээвэр хэлбэрээр Замын-Үүд боомтоор нэвтэрч эхэлнэ" гэж мэдэгдсэн.
Энэ ажлыг хэрэгжүүлэхээр хил дээрх үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Монгол Улсын хил, боомтоор гарах болон орж ирэх бүх ачаа барааг чингэлэгт тээврээр дамжуулан авах Хятад улсын хүсэлтийн дагуу Замын-Үүд боомтод чингэлэг ачиж буулгах талбай бэлтгэн, ачигч калмарыг туршиж эхлэв.
Хятад улсын Эрээн боомтын талаас ачаа барааг чингэлгээр татан авах бэлтгэл ажлаа хангах, харилцан туршилт тохиргоо явуулсны дараа ачаа барааг илгээх, татан авах байнгын ажлыг эхлэх юм.
Дээрх нөхцөл байдлын улмаас хоёр улсын хилээр ачаа бараа илгээх, татан авах үйл ажиллагаа 2-3 хоногоор хойшилж, арванхоёрдугаар сарын 5 буюу маргаашаас эхлэхээр болжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж