Нүүрний хувиралтай хүн дүрст робот

Хуучирсан мэдээ: 2021.12.04-нд нийтлэгдсэн

Нүүрний хувиралтай хүн дүрст робот

Нүүрний хувиралтай хүн дүрст робот

Түүний нэрийг Амека гэдэг ба нүдээ олон дахин анивчин, сониуч харцаар хүчтэй ширтэн, гараа сунгаж  зөөлөн инээмсэглэх нь үгээр хэлхийн аргагүй гайхалтай.

Хүн дүрст роботуудын өмнөх үеийн загварууд дэвшилтэт байсан ч нүүрний хувирал нь нэг л амьгүй байдаг байжээ. Гэсэн хэдий ч Амекагийн янз бүрийн сэтгэл хөдлөлийн хооронд жигд шилжин, хүн шиг царайны хувирал гаргах нь Engineer Art салбарын “төгс робот” нэршил хүртээд байна.

Олон нийтийн цахим сүлжээний хэрэглэгчид я бодит хүн шиг харагддагийг гайхан сайшааж байна.

Амекагийн бичлэг доор цахим хаяг хөтлөгчид сэтгэгдлээ хуваалцав. Нэгэн хэрэглэгч “Бид хиймэл оюун ухаанаас айх ёстойг мэдэж байна. Гэвч хамгийн анхны намайг айлгаагүй робот энэ юм. Амека үнэхээр гайхалтай” гэсэн бол өөр нэг хэрэглэгч “Нүдийг нь хараач. Хүмүүс нүд ямар их зүйл хэлж болдгийг ойлгодоггүй” гэжээ.

Цахим хаяг хэрэглэгчид Амекаг Уил Смиттийн I, Robot цувралын NS5-тай харьцуулж, тус хоёр робот ялгарах зүйлгүй адилхан болохыг гайхан магтаж байна.

Хамгийн том сорилт бол Амекаг алхаж чаддаг болгох аж.

Нүүр нь "хүн адил хиймэл бие (AI x AB)" дээр байрладаг бөгөөд "хүчирхэг Tritium робот үйлдлийн систем"-тэй. Engineered Arts уг загвар нь "хүн-робото техникийн технологийн тэргүүн эгнээг төлөөлдөг" ирээдүйн зам болно гэж найдаж байна.

"Ирээдүйн роботын технологийг хөгжүүлэх платформ болгон тусгайлан зохион бүтээсэн Амека хүн-роботын харилцан үйлчлэлд зориулагдсан төгс хүн дүрст робот платформ юм" гэж тус компани өөрийн цахим хуудастаа бичжээ.

Мөн "Бид танд найдвартай, модульчлагдсан, шинэчлэгдэх боломжтой, боловсруулахад хялбар шинэлэг технологи нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулж байна" гэв.

Эх сурвалж: LADBIBLE
Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж