Б.Үнэнбат нараас 16 тэрбум гаргуулж, улсын орлого болгоно

Хуучирсан мэдээ: 2021.12.04-нд нийтлэгдсэн

Б.Үнэнбат нараас 16 тэрбум гаргуулж, улсын орлого болгоно

Б.Үнэнбат нараас 16 тэрбум гаргуулж, улсын орлого болгоно

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Үнэнбат нарын 30 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 14 хоног хэлэлцсэний эцэст өчигдөр (2021.12.03) шийдвэрээ гаргажээ.

Дээрх шүүгдэгч нар нь Ховд аймгийн Цэцэг сум, Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Өгөөжтэй өв” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд (вольфрам) олборлосон. Ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттайгаар цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, хууль бусаар олборлосон гянтболдыг хяналт, шалгалтгүй тээвэрлэх зорилгоор нэр бүхий шүүгдэгч нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн, элссэн, хээл хахууль өгөх, авах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхээс:

  • Шүүгдэгч Р.Баатархүүг хууль бусаар ашигт малтмал олборлох, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 8 жилийн хугацаагаар хорих ял,
  • Шүүгдэгч Б.Үнэнбатыг хууль бусаар ашигт малтмал олборлох, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 6 жилийн хугацаагаар хорих ял,
  • Шүүгдэгч Х.Бат-Эрдэнийг хууль бусаар ашигт малтмал олборлох, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 4 жилийн хугацаагаар хорих ял,
  • Шүүгдэгч Б.Ганзоригийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Г.Эрдэнэ-Очирыг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
  • Шүүгдэгч С.Чинбатыг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус ,тус оногдуулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ, Да.Пүрэвдорж, Б.Ганзориг, Г.Эрдэнэ-Очир, С.Чинбат нараас хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэргийн хохиролд тооцож, нийт 5.308.517.248 төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгож,
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож шүүгдэгч Ц.Мягмарсүрэнгээс 6 сая  төгрөгийн үнэ бүхий автомашиныг, Г.Ганзоригоос 3 сая төгрөг, Б.Сүхбаатараас 5.8 сая төгрөг, Дэ.Пүрэвдоржоос 8.3 сая төгрөг, Ж.Мөнхзоригоос 30 сая төгрөг, Ж.Өнөржаргалаас 30 сая төгрөг, Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ нараас тус бүр  5.344.533.333 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгч Кожинов М.А, Гуськов И.В, Ц.Мягмарсүрэн, Г.Одхүү, Г.Баянмөнх, Б.Сүхбаатар, Дэ.Пүрэвдорж, Ж.Мөнхзориг, Ж.Өнөржаргал нарыг хахууль өгөх, авах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон ч  хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.

Шүүгдэгч Да.Пүрэвдорж, Б.Сүхбаатар, Дэ.Пүрэвдорж, Ж.Мөнхзориг, Ж.Өнөржаргал нарт торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Н.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Г.Нямдорж, Г.Пүрэвганди, Ч.Батсансар, Ч.Уранчимэг, П.Галцог, Ц.Ганболд, Ч.Галбадрах, Д.Цогбадрах, Ш.Санчир, Д.Хэрлэнчимэг, Н.Энхмандах нарын нэр бүхий 13 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн, хууль бусаар ашигт малтмал олборлосон, хахууль авсан гэх хэрэг нь  гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж