Мета Хятадын "тагнуулын" 500 хуурамч фэйсбүүк хаягийг хаав

Хуучирсан мэдээ: 2021.12.04-нд нийтлэгдсэн

Мета Хятадын "тагнуулын" 500 хуурамч фэйсбүүк хаягийг хаав

Мета Хятадын "тагнуулын" 500 хуурамч фэйсбүүк хаягийг хаав

Фэйсбүүкийн толгой компани Мета Лхагва гаригт Хятадын төртэй холбоотой 500 хуурамч хаягийг олж хаалаа. Эдгээр хуурамч хэрэглэгчдийн нийтлэг зүйл бол АНУ-ыг цар тахалтай холбогдуулан Хятад улсыг буруутай гэж гүтгэж байна гэсэн хуурамч мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараагаад байсан билээ.

Тэдгээр хаягууд швейцарь эрдэмтэн Уилсон Эдвардс гэх хүний мэдээллийг тарааж байсан ба сайтар шалгасны эцэст уг эрдэмтний хаяг Хятадын хуурамч бот хаяг байжээ.

Мета тайлбартаа, хуурамч хаягуудын олон нийтийн мэдээний хэрэгслээр эхлүүлсэн кампанит ажил амжилтгүй болж, тухайн мэдээнүүд англиар ярьдаг Азийн иргэд болон Тайвань, Хонгконг, Түвд хүмүүсдт зориулагдсан байв.

Өнгөрсөн долдугаар сарын эхээр Швейцарийн биологич Уилсон Эдвардс гэх хаяг Фэйсбүүк, твиттер хуудаст АНУ Covid-19-ийн гарал үүслийг судалж буй ДЭМБ-ын эрдэмтэд вирусийн халдвар авсанд Хятадыг буруутгах шахалт үзүүлж байна гэж мэдэгджээ.

Эдгээр нийтлэлийн дараа Хятадын төрийн хэвлэлүүд, тэр дундаа CGTN, Shanghai Daily, Global Times биологич гэгдэх энэ хүний фэйсбүүк профайл дээр бичсэн мэдээллээс үндэслэн иш татаж байв. Гэсэн хэдий ч Швейцарийн ЭСЯ наймдугаар сард энэ хүн үнэхээр байхгүй байх магадлалтай гэж мэдэгдсэн аж. Учир нь түүний фэйсбүүк хаяг анхны нийтлэлээсээ хоёр долоо хоногийн өмнө нээгдсэн, гурван найзтай байжээ.

Мета хэлэхдээ, Швейцарийн хуурамч биологичтой холбоотой олон нийтийн мэдээллүүдийг шалгасны дараа нийт 524 фэйсбүүк хаяг, 20 хуудас, дөрвөн групп, 86 инстаграм хаягийг устгасан байна. Мөн Эдвардсын анхны нийтлэлийг хуурамч фэйсбүүк хаягаар хуваалцаж, лайк дардаг байсан хаягууд дэлхийд 20 гаруй салбарладаг Хятадын улс төрийн компанийн ажилчид байсан гэжээ.

Эх сурвалж: SOMAG NEWS
 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж