"Эрдэнэт үйлдвэрийг 240 сая долларын барьцаанд тавиагүй"

Хуучирсан мэдээ: 2021.12.04-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт үйлдвэрийг 240 сая долларын барьцаанд тавиагүй"

"Эрдэнэт үйлдвэрийг 240 сая долларын барьцаанд тавиагүй"

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод ажиллаж ирэхдээ 240 сая ам.доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл гарсан.

Энэ талаар "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа тайлбар хийхдээ "Бид "Эрдэнэт үйлдвэр"-ийг төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажиллуулж эхэлсэн 2019 онд өмнө нь банк, санхүүгийн байгууллагад үүссэн байсан бүх өр төлбөрийг төлж барагдуулсан. Үүнээс хойш буюу 2019, 2020, 2021 онд нэг ч төгрөг, нэг ч ам.долларын зээл авалгүй, зээлийн хүүгийн дарамтгүй, өөрийн үйл ажиллагааны орлого, өртөг зардлын хэмнэлт, нэмэлт орлогын бүрдүүлэлтээр үйл ажиллагаагаа бүрэн санхүүжүүлэн, хэвийн жигд ажиллаж байна. Хоёрдугаарт, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2021 оны бизнес төлөвлөгөөг ТӨБЗГ-аас 2020 оны арванхоёрдугаар сард баталсан.

Энэхүү батлагдсан төлөвлөгөөгөөр 230 сая ам.долларын зээл авч, үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын ажлаа санхүүжүүлэхээр төлөвлөсөн байсан. Харин гүйцэтгэлээр өнөөдрийн байдлаар, "Эрдэнэт үйлдвэр" нэг ч төгрөгийн зээл авалгүй ажиллаж байна. Тиймээс дээрх 240 сая ам.долларын зээл үйлдвэрийн дансанд орж ирсэн, үйлдвэрийг барьцаалсан гэх мэдээлэл нь худал мэдээлэл болно. Өөрөөр хэлбэл, 2021 оны арванхоёрдугаар сарын 2-ны байдлаар үйлдвэрийн дансанд зээлийн санхүүжилт гэх нэг ч төгрөг, нэг ч ам.доллар ороогүй байна. Сүүлийн нэг сарын хугацааны дансны орлогын мэдээллийг харж болно" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж