Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн Ноён хонгор гэх газар спиртийн үйлдвэрийн гүний худгаас хүний хувцас, гутал гарч ирсэн гэх дуудлагыг өчигдөр (2021.12.03) иргэн аймгийнхаа Онцгой байдлын газарт өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ашиглалтаас гарсан, 3.5 метр гүн устай, долоон метр гүний худгийн усыг соруулж, тус сумын харъяат, 67 настай эрэгтэй Х-гийн цогцсыг гарган, Орхон сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Мөн өчигдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хоёрдугаар багийн хоёрдугаар гудамжинд иргэн Ө-ын дөрвөн ханатай гэр шатаж, арван настай эрэгтэй У, таван настй А нар өртөн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Холбоотой мэдээ