Багш нараас айж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.04-нд нийтлэгдсэн

Багш нараас айж байна

Багш нараас айж байна

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав “Багш” найраглалдаа “Багш та хариу нэхдэггүй өглөгч юм” хэмээн өргөмжилж, хорвоогийн хамгийн төгс хүмүүсээр тодруулсан байдаг. Гэтэл цаг цагаараа байдаггүйг багш нар сүүлийн хэдэн жилүүдэд жинхэнэ утгаар нь мэдрүүлж байна. Багш нарын зан харилцаа Монголын боловсролын салбарын "хорт хавдар" болжээ. Ялангуяа улсын сургууль, цэцэрлэгт багшилж буй багш нартай холбоотой гомдол, шүүмжлэл тасардаггүй.

Хамгийн сүүлд гэхэд арванхоёрдугаар сарын 2-нд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Ирээдүй" цогцолборын ахлах-В бүлгийн багш хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хариуцлага тооцох албан бичиг хүргүүлсэн бол аймгийн Засаг дарга "Ёс зүйн хорооны дүгнэлт гарсны дараа ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцохоо шийднэ. Одоогоор тус багшийг ажлаас нь халах талаар зөвлөлдөж байна” гэсэн хариулт өгсөн юм. 

Тэр ч  бүү хэл шавиа тооны машин алга болсон хэрэгт сэрдсэн асуудал ч гарсан. Тодруулбал, 2019 онд Хөвсгөл аймгийн Рашаант сумын дотуур байрны 11 настай Х өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр сураггүй болсон тухай мэдээлэл цацагдсан ч хоёр хоногийн дараа эсэн мэнд олдсон юм. Гэхдээ энэ хэрэг явдал болохын өмнө ангийн багш нь Х-г тооны машин алга болсон хэрэгт сэрдсэн байдаг.

Хулгайн хэрэгт сэрдэгдэнэ гэдэг хүүхдийн хувьд асар том шийтгэл. Тэр тусмаа үйлдээгүй хэргийнх нь төлөө хүүхдийг хулгайч болгоно гэдэг бол ноцтой буруутгал юм.

Дараагийн тохиолдол нь Өвөрхангай аймгийн нэгдүгээр сургуулийн багш Ц гэрийн даалгавраа хийгээгүй гэх шалтгаанаар бага ангийн хоёр эрэгтэй, таван эмэгтэй сурагчийн чээжин хэсгийн хувцсыг тайлуулж, нүцгэлэн ангиудаар хэсүүлсэн ёс зүйгүй үйлдэл гаргаж байв.

2019 онд Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн олон нийтийн сүлжээ болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самуун сурталчилж, уруу татсан хоёр этгээдийг илрүүлэн шалгасан юм. Ингэхэд, 

  • 57 настай, дунд сургуулийн багш ажилтай Э  нь давтлага өгөх нэрийдлээр 17 настай сурагч, эрэгтэй Х-г садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан,
  • 35 настай их сургуулийн багш ажилтай С нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан, удаа дараагийн үйлдлээр 12-16 насны долоон хүүхдийг садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн харьцаанд орсон зэрэг гэмт хэрэг үйлдсэн байдаг.

Ямартай ч хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үүрэгтэй Монголын багш нарын гадуурхалт, хүчирхийлэл хэзээ ч тэвчиж боломгүй асуудал юм. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж үгтэй.  Багшдаа зодуулж, дарамтлуулдаг хичнээн хүүхэд сурах эрмэлзэлгүй, үүнээсээ болоод сэтгэл гутралд орж явааг хэн мэдэх билээ. Хүчирхийлэгч хүчирхийлэгчийг төрүүлдэг гэдэг дээ. Хүчирхийлэгч багшийн гараар төлөвшсөн хүүхэд хэн болох вэ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж