Нийслэлд 30 хороо нэмж байгуулах шаардлагатай юу? | News.MN

Нийслэлд 30 хороо нэмж байгуулах шаардлагатай юу?

Нийслэлд 30 хороо нэмж байгуулах шаардлагатай юу?

Нийслэлд 30 хороо нэмж байгуулах шаардлагатай юу?

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН БУРУУ БОДЛОГООС БОЛЖ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТӨД 100 ГАРУЙ ТЭРБУМ ЗАРЦУУЛНА

НИТХ-ын төлөөлөгч, ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзоригтой ярилцлаа.

-Нийслэлийн ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Та төсөвтэйгөө танилцсан уу. Ингэж асууж байгаа нь УИХ-ын гишүүд улсын төсөвтэйгөө танилцдаггүйтэй холбоотой юм шүү?

-Хотын дарга Нийслэлийн 2022 оны төсвийг өнгөрөгч долоо хоногт НИТХ-д өргөн барьж, Пүрэв гаригт эхний хэлэлцүүлгийг хийсэн. Маргааш эцсийн хэлэлцүүлгээ хийснээр энэ долоо хоногт төсөв эцэслэн батлагдана. Төлөөлөгчийн хувьд мэдээж төсөвтэйгөө нарийн танилцаж, судалж, ажлын хороодын хуралд саналуудаа хэлж, бичгээр хүргүүлж ажиллаж байна. Гэвч төсвийг ганцхан долоо хоногийн дотор хэлэлцүүлж батлах нь чамлалттай хугацаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тиймээс НИТХ болон хотын дарга үүнийг онцгой анхаарч, төсвийг Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, 2040 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөө зэрэг урт хугацааны асуудлуудтай нягт уялдуулж, багадаа хоёр хоногт нухацтай хэлэлцэж батлах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна. Мөн энэ төсөв нийслэлийн дарга нарын төсөв биш нийслэлийн иргэдийн төсөв тул хэлэлцэх хугацаандаа олон нийтэд нээлттэй тавьж, иргэдийнхээ санал шүүмжлэлийг тусгаж ажиллах ёстой. Ирэх оны төсвийн онцлог гэвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотой нийслэл болон дүүргийн төсөвт шинэ төрлийн татвар нэмэгдэж байна. Мөн замын түгжрэлийг бууруулахад Засгийн газраас 420 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа зэрэг асуудлууд байна.

-Төсвийн зарцуулалтад хэт үрэлгэн байдлаар ханддаг нь нийслэл дээр ч ажиглагдаж байна. Жишээ нь, нийтийн тээврийн хүртээмж муу байхад дүүжин тээвэрт хагас тэрбум зарцуулж байх жишээтэй. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Төсөв дээр тулгамдаж буй асуудлынхаа эрэмбээр хойшлуулж, хэмнэж болох нэлээд зардал, хөрөнгө оруулалтууд байгаад шүүмжлэлтэй хандаж саналуудаа өгч байна. Тухайлбал, таны хэлж байгаа асуудлаас гадна Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулахаар бодлогын хэмжээнд яам байгуулж, ирэх оны улсын төсөвт 42 тэрбум төгрөг төсөвлөсөн байхад нийслэлийн хэмжээнд 30 хороо нэмж байгуулахаар 13 тэрбум төгрөгийн төсөв тусгасан байх жишээтэй. Хороо нэмж байгуулахгүйгээр энэ төсвөөрөө жил бүр шаардлагатай газар нь өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгээ нэмээд явах боломжтой. Төрийн үйл ажиллагааг аль болох цомхон, уялдаа холбоотой, чиг үүргийн давхардлыг арилгаж, технологиор шийдэж байж хурдан шуурхай, хүнд суртал багатай болно. Нийслэлийн харъяа олон агентлаг, газар хэлтэс, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд байна. Ийм байдлаар бүтэц томрох тусам жил бүрийн урсгал зардал ихэсч, цаашдаа төсөвт дарамт болно. Тиймээс зарим нэг шаардлагагүй, үр ашиггүй орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг даруй цэгцлээд, оронд нь хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, тэднийг дэмжих бодлогоо эрчимтэй явуулах шаардлагатай байна.

-Нийслэл хотын авто замын түгжрэл бидэнд тулгамдаж буй хамгийн гол асуудлын нэг. Үүнээс гадна ямар асуудлуудыг анхаарах ёстой гэж та боддог вэ?

-Нийслэлийн 2022 оны нийт төсөв 1.5 орчим их наяд төгрөг байхаар төсөвт тусгасан. Үүнээс 800 гаруй тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнүүдэд зарцуулахаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн төсөвт ердөө 21.5 тэрбум төгрөг тусгасанд шүүмжлэлтэй хандаж, гэр хороололд дулаан, цэвэр, бохир усыг тавихад онцгой анхаарч, төсвөө нэмэгдүүлээч ээ гэсэн шаардлага тавьж байна. Улаанбаатар хотын нийт өрхийн тэн хагас нь буюу 200 мянган өрх амьдарч буй гэр хорооллыг орхигдуулж, хотын хөгжлийг ярих, төсөөлөх боломжгүй. Агаар, орчны бохирдол бол зөвхөн гэр хорооллын асуудал биш юм. Нийт нийслэлчүүдийн асуудал шүү дээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


“ТӨР ТАРИАЛАНЧДЫГ ГАЗРААР БАРЬЦААЛАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ”


Монголын тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээтэй ярилцлаа.

-Цар тахалтай энэ хугацаанд тариаланчдад ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Монголын тариалангийн салбарт 1500 гаруй аж ахуйн нэгж, 30 мянга гаруй тариаланч ажиллаж байна. Тариаланчид хавраас хойш үтрэм дээрээ тариагаа манаад байрлаж байна. Бүтээгдэхүүн нь борлогдохгүй байхад түүнээс өөр яах билээ. Энэ жил хураан авсан нийт ургацын 50 мянга гаруй тонныг улс худалдан авсан. 200 мянгаад тонныг гурилын үйлдвэрүүд авсан. Өнөөдөр тариаланчдын үтрэм дээр 130 мянга гаруй тонн буудай буюу нийт хураан авсан ургацын 30 орчим хувь борлуулаагүй үлдээд байна. Хэрэв цар тахалтай энэ үед Монгол Улс импортоор нийт хэрэгцээнийхээ 70 орчим хувь болох 240 орчим мянган тонн буудай аваагүй байсан бол тариа буудайгаа манах хэрэг гарахгүй байсан. Уг нь жил бүрийн өдийд тариаланчид ургацаа бүрэн борлуулсан байдаг. Гэвч энэ жил боломжгүй байна.

-Төр тариалангийн салбарт олон дэмжлэг, туслалцаа үзүүлдэг. Таны хэлж байгаагаар тэдгээр нь бодит туслалцаа биш гэсэн үг үү?

-Тийм. Дэмжлэг үзүүлж байна гэж байгаа ч тэр нь урт хугацааны зээл л байдаг. Тариаланчид үнэгүй зүйл огт авдаггүй. Мөнгө, техник, шатахуун зэргийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр авдаг. Мөндөрт цохиулсан, галд шатсан гэх шалтгаанаар жил бүр дотоодын буудайн үнэ буурч, гадаадын буудайг хошуурч авч байна. Тариаланчид заавал дэмжлэг үзүүлээч гээд төрийг харуулдаад байгаа юм биш. Стратегийн хүнс гээд буудай л тарь гээд тулгачихдаг. Ингэснээр улс газраар барьцаалсан дарамтыг тариаланчдад үзүүлж байна. Сүүлийн 10 жилд үнэ өсөөгүй бүтээгдэхүүн бол буудай. Гэсэн атал тариалангийн салбарын бүх техник хэрэгслийн үнэ өссөн. Хэрэгцээний бүтээгдэхүүнээ авч чадахгүйд хүрсэн учир тариаланчид төрөөс ганц л зүйл хүсч байна. Олгож байгаа зээлээ урт хугацаагаар өгөх боломж бий юу? Хэрэв боломжтой бол энэ л тариаланчдад бодит дэмжлэг болно. Түүнээс эргэлтийн хөрөнгөгүй байхад мянга тариалалт, явуулаад бүтээгдэхүүн нь борлогдохгүй бол энэ бизнес ашиггүй.

ТӨР ЗЭЭЛ ТУСЛАМЖААС ИЛҮҮ ЭРХЗҮЙН ОРЧИН, ЭДЭЛБЭР ГАЗРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

-Төрөөс ямар зохицуулалт хийж ажиллавал тариаланчдад бодит дэмжлэг болох вэ?

-Бодлогын асуудлыг сууриар нь шинэчлэх ёстой. Нэгдүгээрт, холбоонд квотын эрх олгох хэрэгтэй. Хуулиар улаанбуудай оруулж ирэхийг лимиттэй буюу хязгаартай болгох гэж байгаа нь үнэн бол Тариалан эрхлэгчдийн үндэсний холбоонд эрх мэдлийг өгөх нь зөв. Холбоо хэн, ямар хэмжээний хүнсний буудай оруулж ирэхийг мэддэг болно. Үндэсний холбоонд тариалан эрхлэгчдийг дэмжих бүх холбоо нэгдээд, хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Тиймээс 30 мянга гаруй тариалан эрхлэгчийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох бүрэн эрхтэй.

-Бодлогыг сууриар нь шинэчлэх талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Нэгдүгээрт, эрхзүйн орчныг ойлгомжтой болгох. Ялангуяа тариалангийн бүс нутгийн хууль гаргаж өгөхгүй бол мал тариа тариулахаа больсон. Энэ жилийн хурааж авсан ургацын 15 хувь буюу 32 тэрбум төгрөгийн ургацыг мал идсэн. Зөвхөн Хэнтий аймгийн хувьд нийт ургацын 30 хувиа алдсан. Хуульчилж өгснөөр мал аж ахуйн асуудал шийдэгдэнэ. Хуульчлахгүй журмаар зохицуулаад бүтэхгүй байна. Яам болоод холбогдох газруудад бид удаа дараа санал хүсэлтээ илэрхийлсэн. Гэхдээ хугацааны хувьд маш удаан байна. Ажиллаж байгаа, хянаж байна гээд л таг болчихдог. Тиймээс тариаланчдын холбооноос хуулийн төслийг нь боловсруулж өгье. Суурь тооцоог нь хүртэл гаргаад, хуулийн төслийг нь бэлтгээд өгөх санал дэвшүүлсэн. Тариаланчдад тулгамдаж буй асуудал, үүсээд буй нөхцөл байдлыг бид өөрсдөө л сайн мэднэ шүү дээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-04 64.119.24.250

Yun 30 horoo be, yadaj 15 horoo baiguul, ter ih zahirgaanii zardal, nam dagaj guisen doldoinuudiig ihesgeh, tsahi;juulah, songuulid sanal hudaldaj daldagnah ny medeej shuu. MAN-d ashigtai baih.

Avatar

zochin 2021-12-04 192.82.87.147

монгол улсын Үндсэн хуулиар НИЙСЛЭЛ нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бөгөөд түүнд Ерөнхий сайдаар баталгаажсан төв Засгийн газрын төлөөлөл буюу ЗАСАГ ДАРГА ажиллана.
Харин УЛААНБААТАР хот гэвэл нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бөгөөд түүнд хотын сонгуулийн эрх бүхий нийт ОРШИН СУУГЧДЫН олонхийн саналаар сонгогдсон ИТХ-ын ТӨЛӨӨЛӨГЧИД ажиллана.

Төлөөлөгчид дотроосоо хурлын даргаа сонгох бөгөөд хотод шинээр хороо байгуулах эсэх гэх мэт асуудлыг ШИЙДЭЖ БАЙХ үүрэгтэй

Avatar

Зочин 2021-12-04 185.220.101.188

= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-12-04 202.9.46.204

монголчууд чадахгүй гэдэг нь харагдлаа 30 жил үнэхээр хана ханаал хичээлээ одоо бүүр бүгдээрээ нэг эргүүтсэн ацнууд боллооо дээрээ чдоороо иргэд чтэр тиймээс аугаа их дундад улсад хандаж 20 жилийн хугацаатай хөгжилийн гэрээ байгуулж төрийн орДоноо түрээслүүлий их хурал засгинй газараа татан буулгая аймгуудад хотуудад удирдалага нь байна манАйхыг ийм болгоод өг гэдэг зурагаа жагсаалтаал өгчие хийгээд өг төлбөрт нь манй эдрэс баялагаас олборлоод ав гарсан эд баялагийн тооцоог хил дээрээ тооцоодя"

Avatar

Зочин 2021-12-04 202.126.88.162

Нэг мөр аймаг байгуулчуул таарна. Налайх аймаг гээл баянзүрхийн хороодыг тийш өг, төсөвтэй мөнгөтэй ч болно

Avatar

Ням 2021-12-04 202.126.89.55

Газрын байгууллагаас тариалангиын бүсэд байгаа сумдад зөвхөн фермер, хагас фермер аж ахуй баыгаад бэлчээрийн малыг нүүлгэн шилжүүлэх хуулийн төсөл төлбөр тооцоо бүгдийг аль 2013 оноос ХААЯ-нд өгөхөд тоогоогүй олон жил болсон. Рэнчин сэнгэ тэр үед яаманд байж л байсан, тоогоогүй

Avatar

Зочин 2021-12-04 202.126.88.134

УБ ХОТЫН үё үеийн Дарга нар, Инжнаарууд, Мэргэжилтнүүд гэж ХУДЛАА ЧУХАЛ ЦАРАЙЛСАН, НЭГ Л ИХ АЖИЛ ХИЙСЭН, ТОМ ТОМ ЮМС Ярьсан л Хүмүүс Байсандаа…..Яг Бодит Байдал дээрээ Болж Бүтэж, Шийдвэрлэж, Зохицуулж Чадаж бгаа юм ч Байхгүй шүү….Шинэ Яармагийн Бохир нь Халиад Гудмаар Урсаж Хөлдөөд, тэрэн дээр нь Иргэд Хальтираад Үнэн Сэжгийн…
‼️ Dirty Ulaanbaatar……

Avatar

УБ ХОТЫГ НУРААА ‼️ 2021-12-04 202.126.88.134

📌ДҮҮРЭГ ТУС БҮРТЭЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИАЧЭЭ…‼️ ХОТЫН БОХИР ЯАРМАГИЙН ГУДМААР УРСААД ЗАВААРЧ БНА ‼️ ОДОО БАЙГАА ГАНЦ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ЧИНЬ ЦЭВЭРЭЛЭЖ ДИЙЛЭХГҮЙ БНА ….
📌УБ ХОТОД ЕР НЬ ЮМ ЮМНЫ ДААЦ ХЭТЭРЧЭЭЭ…АВТОЗАМ, УС, ЭРЧИМ ХҮЧ, АГААР, ОРЧИН…..ГМ.

Avatar

ЗочинЗочин 2021-12-04 49.0.178.160

аймагт нь барилга бариач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж