Засгийн газраас олгосон 6 төрлийн халамжид 4.3 их наяд зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.04-нд нийтлэгдсэн

Засгийн газраас олгосон 6 төрлийн халамжид 4.3 их наяд зарцуулжээ

Covid-19-ийн улмаас улс орны эдийн засаг, нийгмийн олон салбарт хүндрэл үүсч буй. Хоёр он дамжин үргэлжилж буй цар тахлын улмаас цөөнгүй аж ахуйн нэгж орон тоогоо цомхотгох, цаашлаад үйл ажиллагаагаа зогсоож, ард иргэд хоногийн хоолоо залгуулж чадахгүй хэмжээнд хүрсэн нь ч бий. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 2020 онд айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус хогны төлбөрийг тэглэх, хүүхдийн мөнгийг нэмэх зэрэг шийдвэр гаргасан. Энэхүү арга хэмжээнд нийт 4.3 их наяд төгрөг зарцуулжээ. Үүнээс:

  • Өрхөд чиглэсэн арга хэмжээний нийт мөнгөн дүн 3.4 их наяд төгрөг,
  • Иргэн бүрд хөл хорионы үед 300 мянган төгрөг тарааснаас гадна “Хүүхдийн мөнгө”-ийг 100 мянга болгон нэмэгдүүлснээр нийт зардал нь 1.4 их наяд төгрөг,
  • Өрхийн эрчим хүч, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахад 596 тэрбум төгрөг,
  • Аж ахуйн нэгжид чиглэсэн арга хэмжээнд 927.4 тэрбум төгрөг,
  • Аж ахуйн нэгжүүдийг  татвараас чөлөөлөхөд 210 тэрбум төгрөг
  • Аж ахуйн нэгжийн эрчим хүч, хог, усны төлбөрт 545.2 тэрбум төгрөг тус тус зарцуулжээ.

2022 онд иргэд дулаан, хог, цахилгааны мөнгө, ипотекийн зээл зэргийг өөрсдөө  төлнө. Бүх төлбөрөө төлж эхлэх тэр мөчид хүнс, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт улам нэмэгдэх нь ойлгомжтойг хэлэх хүмүүс ч байгаа юм.

Харин хүүхэд бүрд сард бүрт олгодог 100 мянган төгрөгийг зогсоохгүйгээ Засгийн газар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг 2022 оны эхний сараас эхлэн тодорхой хувийг бэлнээр, тодорхой хувийг тухайн хүүхдийн хадгаламж руу шилжүүлэх замаар олгоно. Хүүхдийн мөнгийг олгохдоо 50 хувийг авах, 50 хувийг хадгалах, эсвэл 40/60 гэх мэт хувилбарыг эцэг, эхчүүдэд санал болгох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж