Нийслэлийн төсвөөс 2 их наядыг танаж, 1.3 их наядаар батлав

Хуучирсан мэдээ: 2021.12.04-нд нийтлэгдсэн

Нийслэлийн төсвөөс 2 их наядыг танаж, 1.3 их наядаар батлав

Нийслэлийн төсвөөс 2 их наядыг танаж, 1.3 их наядаар батлав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан өчигдөр (2021.12.03) болсон. Энэ үеэр Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, Нийслэлийн 2022 оны төсөв, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Тодруулбал, нийслэлийн 2022 оны төсвийн орлогын нийт дүн 482 тэрбум 43 сая 798.6 мянган төгрөг, үүнээс татварын орлого 263 тэрбум 102 сая 700 мянган төгрөг, татварын бус орлого 218 тэрбум 941 сая 98.6 мянган төгрөг байхаар батлажээ.

Мөн Нийслэлийн 2022 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харъяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг байгууллага тус бүрээр батлан гаргасан байна. Нийслэлийн 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 1.330.829.442.2 мянган төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагад төсөв зарцуулах эрх олгожээ. Нийслэлийн төсөв анх  1.5 их наяд төгрөгөөр батална гэж байсан ч өчигдрийн хуралдаанаар хоёр тэрбум төгрөг танасан байна. 

Дашрамд дурдахад, төсөв батлагдахаас өмнө ХҮН-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр энэ удаагийн төсөвт шүүмжлэлтэй хандаж байв.

Тэрбээр "Энэ төсвийн онцлог түгжрэлийг бууруулах дорвитой арга хэмжээ авахад төвлөрч буй. Жишээ нь, зам тавих, хөнгөн галт тэрэгний шугам тавьж эхлэх, зогсоол нэмэгдүүлэх, газар чөлөөлөх, гараж буулгах гэх мэтийн онцлог ажил бий. Шүүмжлэлтэйгээр харахад гэр хороолол руу дэд бүтэц татахад үнэхээрийн чамлалттай мөнгө тавьсан. Ердөө 21.5 тэрбум төгрөг байсан байх.

Улаанбаатар хотын хүн амын 50 хувь гэр хороололд амьдардаг. Гэр хорооллын иргэд газар зохион байгуулалтад оролгүйгээр өөрсдийн газартаа хүн шиг амьдрах, бизнесээ эрхлэх боломж зөндөө бий. Энэ боломжийг эртхэн гаргаж өгөх ёстой байсан. Хоёрдугаарт, ХҮН-ын төлөөлөгчид засаглалын асуудалд анхаарлаа хандуулж байна. Эдийн засаг хүндрэлтэй, цар тахлын шинэ хувилбар гарч, дахин хил хааж магадгүй хүндрэлтэй цаг үед аль болох хэмнэсэн төсөв батлах хэрэгтэй.

Нийслэлийн хэмжээнд шинээр 30 хороо нэмэхээр яригдаж байна. Хороод нэмэгдэх нь иргэнд ашиггүй. 171 хороог 201 болгоно гэж байна. Зөвхөн урсгал зардалд нь есөн тэрбум, бусад зардлаа тооцохоор 13 тэрбумыг төсөвлөж байна. Нийслэлийнхэнд хороо нэмэх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл хороо бол төрөөс олгож буй ажлын байр шүү дээ.

Хороо нэмснээр нийслэлийнхэнд төрийн үйлчилгээ ойртож байгаа юм биш. Гол нэмэх ёстой зүйл нь өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цагдаагийн хэлтсийн байр юм. Жишээ нь, өрхийн эмнэлгийг хороодод нэмж барьж өгөх, барилгыг нь сайжруулах ёстой. Энэ мэт зүйлийг төсөвлөх байтал хороо нэмж байгаа нь туйлын цаг үеэ олоогүй хариуцлагагүй явдал гэж бодож байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж