ШЕЗ-ийн гишүүд бүрдэв

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

ШЕЗ-ийн гишүүд бүрдэв

ШЕЗ-ийн гишүүд бүрдэв

УИХ өчигдөр /2021.12.02/ Шүүхийн Ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг томилсон. Тэгвэл өнөөдөр ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг ШЕЗ хүлээн авч уулзжээ. Монгол Улсын Үндсэн хуульд “ШЕЗ-ийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэсэн зохицуулсан. Энэ үзэл баримтлалын хүрээнд өнгөрсөн аравдугаар сарын 11-нд Монгол Улсын нийт шүүгчийн анхдугаар чуулган болж ШЕЗ-ийн шүүгч гишүүдийг сонгосон. Тодруулбал, нууц санал хураалт явуулахад:

  • Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах,
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар,
  • Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг,
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр,
  • Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л. Энхбилэг нар олонхын санал авч ШЕЗ-ийн  шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг баталсан юм. 

УИХ-аас ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулж, томилсноор ШЕЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ. Тодруулбал, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдээр  Н.Отгончимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг,  Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нар томилогдсон.  ШЕЗ-ийн дарга Э.Батбаярын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараагийн дарга томилогдох хүртэл  ШЕЗ-ийн хамгийн ахмад гишүүн болох Д.Зүмбэрэллхамд тамгыг хүлээлгэн өгчээ. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж