Covid-19-ийн шинэ хувилбар омикрон дэлхий даяар хурдацтай тархаж байна. Энэ удаад Энэтхэгийн өмнөд хэсгийн Карнатака мужид хоёр хүн халдвар авч, омикрон гэдэг нь батлагджээ. Хоёр тохиолдлын нэг нь Өмнөд Африкаас ирсэн нь нотлогдсон бол нөгөө нь ойрын үед гадаад руу аялаагүй Бенгалуру хотын эмч гэнэ.
Ийнхүү Энэтхэг улсад омикрон хувилбарын анхны тохиолдлууд бүртгэгдлээ.
Одоогийн байдлаар халдварын тохиолдлуудын ойрын хавьтлуудыг олж тогтоон тусгаарлаж байгаа аж. Мөн эдгээр өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийж буй. Тэрбээр Энэтхэг улсын Парламентын дээд, доод танхимын дарга нарын урилгаар энэ сарын 1-нээс эхлэн таван өдрийн хугацаанд айлчлал хийж байгаа юм.
Холбоотой мэдээ