Онлайн худалдааны сайтуудын үйл ажиллагаа жил ирэх тусам хөгжиж, бараа бүтээгдэхүүн нь салбар дэлгүүр дээрхээс ч илүү сонголттой байх болсон.
Түүнчлэн үнийн хувьд хямд байдгаараа хэрэглэгч бидэнд давуу тал болдог. Жил бүрийн 11,12-р саруудад дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс Black Friday, Thanks Givingday, Cyberday хямдралыг хүлээдэг гэхэд хилсдэхгүй.
Харин онлайн худалдан авалт хийхдээ анхаарууштай зарим мэдээллийг Та бүхэнд хүргэж байна.
- Бүтээгдэхүүний гадаад үзэмжид хууртах
Цахим худалдааны бараа бүтээгдэхүүн дэлгэцэд маш цэвэрхэн, өө сэвгүй харагдаж, хүний харцыг ихэд булаадаг. Тиймээс худалдан авагчид өөрт хэрэгцээтэй эсэхээс үл шалтгаалан захиалах үзэгдэл маш их тохиолддог. Гэвч худалдан авагчдын анхаарлыг татаж, тухайн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд түүний ард зураг авалтын бүтэн баг ажиллан, дизайн зохиомжийг нь төлөвлөж, өнгө дүрсийг нь сэргээн, хэрэглэгчдэд хамгийн гоё сайхнаар харагдуулах боломжит бүх хувилбарыг ашигласан байдаг тул Та бүхэн сонгож буй бүтээгдэхүүнийхээ тухай дэлгэрэнгүй мэдээллийг сайтар нягтлаарай.
- Цахим орчны сурталчилгаанд хэт автах
Сүүлийн үед Social influencers буюу сошиал нөлөөлөгчид цахим хуудсаараа дамжуулан маркетинг хийх нь элбэг болсон. Олны танил хэн нэгэн аливаа брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тухайгаа хуваалцахад л охид, эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж, худалдан авалтад нөлөөлдөг. Гэвч influencers захиалагч байгууллагаасаа цалин авч, тухайн бүтээгдэхүүнүүдийг борлуулахын тулд ажиллаж байгаа гэдгийг санаарай.
- Цахим хуудас болон пэйж хуудсыг шалгаж, нягтлах
Цахим худалдаатай холбоотой гэмт хэрэг гарах нь цөөнгүй байгаа учраас худалдан авалт хийх гэж буй цахим хуудас (website)-аа мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, найдвартай эсэхийг сайтар нягтлаарай. Сүүлийн үед бусдын нэрийг барьж, хуурамч хаяг нээн хэрэглэгчдийг хуурах тохиолдол элбэг болсон. Тиймээс худалдан авалтаа баталгаажуулахаас өмнө тухайн цахим хуудасны талаарх мэдээллийг цуглуулах нь кибер гэмт хэргээс сэргийлэх эхний алхам юм шүү.
- Хүргэлтийн үйлчилгээнд анхаарах
Цахим худалдааны гол онцлог нь хэрэглэгч дэлхийн хаанаас ч, хэзээ ч бараа бүтээгдэхүүнээ захиалан авах боломжтой. Энэ нь маш том давуу тал боловч бид хүргэлтийн үйлчилгээг зайлшгүй харгалзан судлах шаардлагатай. Ихэнх онлайн дэлгүүрүүд бараагаа тодорхой хугацааны дараа таны гарт хүргэж өгдөг. Ингэхдээ буруу хаягаар очих, замдаа төөрөх, хугацаанаасаа хожимдох зэрэг олон эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс хэрэглэгч захиалсан барааныхаа хүргэлтийн үйл явц, аюулгүй байдалд санаа тавьж, хаяг болон хугацаагаа сайтар нягтлаарай.
- Буцааж болох эсэхийг урьдчилж тодруулах
Та худалдан авсан бараагаа буцаах тохиолдолд хэнд, хэрхэн хандах, нэмэлт шимтгэл төлөх эсэхээ урьдчилж мэдэх нь чухал юм шүү. Зарим тохиолдолд аливаа бараа хүргэлт болон буцаалтын явцад замдаа эвдэрч, гэмтэх нь ч бий. Тиймээс нөхөн төлбөр болон буцаах тээвэрлэлтийн зардлын талаар нарийвчлан судлаарай.
- Хэрэглэгчийн сэтгэгдлийг унших
Худалдан авагчид хамгийн найдвартай, найрсаг харилцаатай, баталгаатай онлайн дэлгүүрээр үйлчлүүлэхийг хүсэх нь тодорхой. Тиймээс хэд хэдэн цахим хуудасны үйлчилгээг харьцуулан судалсны эцэст сонголтоо хийх нь зүйтэй. Юун түрүүнд өмнөх хэрэглэгчдийн сэтгэгдлийг унших нь хамгийн эхний чухал алхам юм. Ингэхдээ тухайн сэтгэгдлүүд жинхэнэ, хуурамч эсэхийг нягталж, ямар хаягаас юу бичсэн байгааг орж хараарай.
- Төлбөрийн аюулгүй байдлаа хянах
Цахим хуудасны найдвартай байдлыг шалгахаас гадна төлбөр, тооцооны аюулгүй байдалд анхаарах нь зүйтэй юм. VISA, MasterCard, Paypal, American Express, JCB зэрэг онлайн төлбөр тооцооны хэрэгслийг ашиглан төлбөрөө хийх нь хамгийн найдвартай ба эрсдэлгүй сонголт юм.
Мөн Та ХХБ-ны Visa картаа ашиглан онлайн худалдан авалт хийх бүрдээ урамшууллын эрх цуглуулж сар бүр 100$ худалдан авалт хийх эрхтэй 10 харилцагчдын нэгээр тодрох боломжтой.
ХХБ-ны “Визатай Хамт” урамшуулалт аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: www.tdbm.mn/mn/13400/news
Холбоотой мэдээ