Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин 105 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин 105 нас хүрлээ

Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин 105 нас хүрлээ

Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон Алабамагийн ахмад дайчин 105 насны төрсөн өдрөө Баасан гаригт тэмдэглэх гэж байна. Тэрбээр өнгөрсөн жил Covid-19-өөр өвдөж, эдгэсэн бөгөөд төрсөн өдөртэй нь давхцан Францын хүндэт легионы одонгоор түүнийг шагнахаар болжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Францад бөмбөгдөлтөд өртсөн галт тэргийг засварласан хошууч Вутен нь Хантсвиллд болох төрсөн өдрийн баярынхаа үеэр тус улсын хамгийн өндөр дээд одонгоор ийн шагнуулахаар болов. Энэ талаар Атланта дахь Францын консулын газар болон ахмад дайчны ач охин Холли МакДоналд нар мэдээлэл өгсөн байна.

Хүндэт легионы одонг Францын иргэд болон тус улсын төлөө үйлчилсэн гадаад улсын иргэдэд олгодог. Тодруулбал, ажил мэргэжлийн хувьд улс орондоо хувь нэмэр оруулсан иргэн болоод Дэлхийн хоёрдугаар дайны үед Францын газар нутаг дээр амь насаа эрсдэлд оруулсан Америк гэх мэт гадаад орны ахмад дайчдад уг одонг шагнадаг аж.

Ерөнхийлөгч Эммануэль Макроны баталсан хүндэт легионы одонг Атланта дахь Францын ерөнхий консул Винсент Хоммерил ахмад дайчинд гардуулах юм байна.

Вутен 1943 онд цэрэгт татагдаад, дараа жил нь Францад очсон бөгөөд тэрбээр тухайн үед алба хааж байсан ах дүү дөрвийн нэг юм. Тэрбээр Парис дахь төмөр замын буудал дээр ажиллахаар хуваарилагдахаасаа өмнө Ле Манд үүрэг гүйцэтгэж байжээ. Ингээд дайны дараа буюу 1946 онд эх орондоо буцаж ирсэн байна.

Тэрбээр 2020 оны арваннэгдүгээр сард цар тахлаар өвчилсөн бөгөөд удалгүй эдгэрч 104 насны төрсөн өдрөө гэртээ өнгөрөөж байжээ.

Эх сурвалж: apnews

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж