Иргэдийхээ үг хэлэх эрхийг хуулиар далайлган “дээрэмдэх” төр | News.MN

Иргэдийхээ үг хэлэх эрхийг хуулиар далайлган “дээрэмдэх” төр

Иргэдийхээ үг хэлэх эрхийг хуулиар далайлган “дээрэмдэх” төр

Иргэдийхээ үг хэлэх эрхийг хуулиар далайлган “дээрэмдэх” төр

Бид Ардчиллаас ухарч явна. Ядуу буурай, хөгжил дорой ч гэсэн  “ардчилсан” гэдэг ганц үзүүлэлтээр дэлхийгээс хаягдчихалгүй араас нь гэлдэрч яваа. Гэвч Монголын төр үзэл бодол, үгээ илэрхийлсэн иргэдээ барьж хориод, торгох замаар  иргэдийнхээ амыг үдэх болжээ. Уг нь  Монгол хүн бүрт үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөө Ардчиллаар олдсон.

Гэвч Зөрчлийн тухай хууль хэрэгжсэн сүүлийн гурав гаруй хугацаанд  сэтгүүлчид төдийгүй иргэд ч бас үг хэлэх үзэл бодлоо илэрхийлсний төлөө бусдын нэр хүндэд халдах, бусдыг гүтгэх доромжлох зүйл ангиар торгуулах нь ихэсчээ.  Тухайлбал, иргэн Г.Ганбат твиттерт  Хэнтий аймагт бариад нураасан “Андлалын хөшөө” гэх цогцолборыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, болон Б.Баатар нартай холбоотой. Энэ асуудлын үнэн мөн хэзээ нэгэн цагт ил болж, зохих шийтгэлээ авна гэсэн агуулгатай зүйл бичиж, төгсгөлд “Данх толгойтой банди” гээд үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл сүүлийн гурван үгээр Г.Ганбатыг бусдын нэр төрд хүндэтгэлгүй хандсан гэж 100 мянган төгрөгөөр торгожээ.

Энэ нь сүүлийн нэг сарын дотор Г.Ганбатад үүсгээд байгаа гурав дахь торгууль юм.  Нэг жил гаруйн хугацаанд түүнд цагдаагийн байгууллагаас  зургаан удаа хэрэг үүсгэж, шалгасан байна. Харин олон улсад улс төрийн жиргээг боомилдоггүй, хэвлэн нийтлэх эрх гэж үздэг аж.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас Зөрчлийн тухай хуулийн энэхүү зохицуулалтын талаар лавлахад "Монгол Улс дахь хариуцлагын нэгдсэн тогтолцоог Зөрчлийн тухай хууль төрөлжүүлж нэгтгэсэн. 300 гаруй хууль тогтоомжид байгаа хариуцлагатай холбоотой зохицуулалтыг Зөрчлийн хууль гэж томъёолсон. Нийгмийн дэг журмыг сахиулж, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг хууль хүн бүрт таалагдахгүй. Гэхдээ Зөрчлийн хууль нь  нийгэм аюулгүй оршин тогтнох баталгаа" гэх хариуг өгөв. 

Харин хуульчид "Жиргээ буюу твиттер нь цахим орчин. НҮБ-аас өгч буй зөвлөмжүүдэд  цахим орон зай бол хүний бусад эрхээ эдлэх тулгуур орон зай гэдгийг  хүлээн зөвшөөрсөн. Монгол Улс цахим орон зайд үзэл бодлоо илэрхийлснийг хүлээн зөвшөөрөх ёстой. Төрөөс хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд  аливаа хэлбэрийн цензур гаргахгүй байх ёстой. Цагдаагийн байгууллагаас хэн нэгэн хүн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн тохиолдол бүрт мэдүүлэг авч болохгүй.  Өөрөөр хэлбэл, төрөөс иргэдийнхээ амыг хаах буюу цензурийн бодлого явж байна гэж хардаж байна" гэдгийг хэлж байна. 

Үүнээс гадна үзэл бодлоо илэрхийлж жагссан, хүмүүс цагдаагийн байгууллагад шалгагдах болов.Үүний кейсүүд гэвэл иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нар.  Тэд Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж жагссаны төлөө аавын  хаалга татаад гарсан.  "No double standart" иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаярыг аравдугаар сарын 6-наас эхлэн 30 хоног саатуулах шүүхийн шийдвэр гарсан. Тэрбээр  энэхүү шийдвэрийг эсэргүүцэн хорих ангид өлсгөлөн зарласан  20 гаруй хоногт  бөөрний дутагдалд орж 12 гаруй кг жин хассан юм. Улмаар түүнийг аравдугаар сарын 26-нд анхан шатны шүүхээс түүнийг суллах шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах  хүртэл тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоосон. 

Харин Д.Монголхүүг цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсан, дуудсан хугацаанд ирж мэдүүлэг өгөөгүй гэх шалтгаанаар аравдугаар сарын 7-ны өдөр баривчилж байв. Шүүхээс түүний хэргийг прокурорт  буцаан шийдвэрлэсэн. Түүнд мөн  тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм. 

ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ ЦАГ ҮЕЭСЭЭ ХОЦОРСОН

Хүний эрхийн үндэсний комиссын /ХЭҮК/ гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс нь хүний эрх, эрх чөлөө. Энэ нь хүнд төрөхөөс заяагдсан үнэт зүйл. Тэр утгаараа бид Үндсэн хуульдаа хүний заяагдмал үнэт зүйлийг хуульчилсан. ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, Б.Энхболд нар иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарын асуудалд хяналт тавьж ажилласан. Тэд “Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль цаг үеэсээ хоцорсон” гэж дүгнэсэн. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд баталсан. Жагсаал цуглаан хийх тухайгаа Засаг даргад бүртгүүлнэ гэж байгаа ч үнэн хэрэгтээ зөвшөөрлийн механизм ажиллаж байна. Нэгэнт хуульд жагсаал, цуглааныг бүртгүүлэх ёстой гэж заасан учраас энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд цагдаа албадан тараахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ нь цагдаа, иргэд хооронд зөрчилдөөн үүсэх шалтгаан болдог. Мөн өлсгөлөн зарлах эрхзүйн зохицуулалт, үзэл бодлоо илэрхийлэх шинэлэг арга хэмжээг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй” гэдгийг онцоллоо. 

ИРГЭД ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЖАГСАХАД НЬ  ТӨР ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ БАЙХ ЁСГҮЙ

УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөль оруулах тухай хуулийн төслийг боловсруулж буй. Тэрбээр “Өнөөдөр жагсч  цуглах, үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал Засаг даргад мэдэгдэж, бүртгүүлдэг. Улмаар гурав хоногийн дотор Засаг дарга үндэслэлийг нь нягтлаад зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэдэг. Энэ нь зөвхөн бүртгүүлж байгаа болохоос зөвшөөрөл олгох зохицуулалт биш. 2015 онд батлагдсан хуулийн энэхүү заалт нь маш том ухралт юм. Тиймээс энэ хуулийн өөрчлөлтөөр  иргэд жагсаал цуглаан зохион байгуулахдаа тухайн шатны Засаг даргаас зөвшөөрөл авах бус мэдээлэл хүргүүлж, бүртгүүлдэг болно. Иргэд жагсаал цуглаан зохион байгуулж байгаа тохиолдолд төр тэдний аюулгүй байдлыг л хангаж ажиллах ёстой. Иргэд эрхээ эдэлж жагсахад нь  төр зөвшөөрөл олгодог байх ёсгүй” гэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

news 2021-12-03 197.211.58.124

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-12-03 202.55.188.85

Ardchilsan togtoltsoo ugui bol delhiin ulsuud yalaguya usa mongolig gulug ch gehgui bj bgaad ene hoyr novshid zalgiulna ene unen shuu.

Avatar

Зочин 2021-12-03 66.181.190.121

Хүн ууралсан үедээ хүүхдээ ч хүртэл монди, туучии архичин хүнийг архины лүү гээд хэлчихдэг л биз дээ. Үнэхээр дээр байгаа нөхдүүдийн байгаа байдал заримдаа тэгэж хэлэхэд ч багадмаар байна шүү. Ингэж хэлсэнийхээ төлөө торгуулна гэж юу байсан юм. Бидэнд байгаа хамгийн чухал энэ эрхээ зөрчигдөхөд нийтээрээ ЖИДҮ шиг эсэргүүцдэг байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-12-03 197.210.76.172

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Л.ЛХАГВА 2021-12-03 64.119.19.193

ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ ГЭДЭГ ЯВЖ ЯВЖ х****л УРСГАХ,ХҮН ДОРОМЖЛОХ ЭРХ ЧӨЛӨӨ БОЛЖ ХУВИРАХ БОЛОЛТОЙ ШҮҮ.

Avatar

И.Норовжав 2021-12-03 192.82.89.100

"Жагсаал цуглааныг эмх замбараагүй байлгах зорилготой бичсэн зүйл нь " 7 сарын 1-ны үйл явдал " -ыг давтах эрх чөлөөтэй болгох гэсэн захиалгатай үйлдэл гэж үзэж болохоор байна . Энэ үеэр учирсан хохиролыг хэн ч хариуцаагүй шүүдээ. Жагсаал цуглаанаа эмх цэгцтэй , хариуцлагатай , тайван ,соёлтой зохион байгуулдаг болцгоое , Хүчний байгууллага нь цэгцтэй хамгаалдаг , хаялагдсан төр , аж ахуй нэгж , олон нийтийн байгууллага нь асуудлыг нь шуурхай хүлээн авч хариу өгдөг хариуцлагыг өндөржүүлье

Avatar

И.Норовжав 2021-12-03 192.82.89.100

Жагсагчдыг хамгаалахын өмнө цагдаа чухам хэнийг, хэзээ, ямар хугацаанд , хаана , ямар хүч, хэрэгслэлээр хамгаалахаа мэдхийн тулд лавлагаа хийх нь зөв . Жагсаалын үед галдан шатаах, тэсрэх дэлбэлэх , б** зэвсэгтэй, архидан согтуурах ундаа тараах зэрэг үймээн самуун дэгдээх зорилготой үйл ажиллагаа явуулах бол яах юм. Дээр бичсэн "" Данх толгойтой банди " гэж хүнийг доромжилсон бол хүний эрхийг зөрчсөн учир хуулийн хариуцлага хүлээх нь зөв, жагсаны төлөө хариуцлага хүлээлгэх нь буруу шүү

Avatar

И.Норовжав 2021-12-03 192.82.89.100

Жагсаал цуглааны хийх эрх , нь дуртай газраа хийнэ гэсэн үг биш , төрөөс тогтоосон газарт дэг журамтай, цэгцтэй хийх эрхээр хангагдах ёстой. Одоо чинь жагсаал цуглаан , өөрийгөө шатаах, өлсгөлөн зарлах бол зөвхөн Сүхбаатарын талбайд хийвэл хийсэн болдог юм шиг ойлголттой болжээ. Удахгүй засгийн газрын хашаан дотор хийнэ гэж дайрах л дутаж байна. Түмэн жагсагчидын дотор гадны хорлон сүйтгэх байгууллагын гар хөл болсон хөлсний этгээдүүд байдаг гэдгийг үргэлж санаж байх ёстой.

Avatar

Зочин 2021-12-03 213.87.155.67

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Zochin 2021-12-03 202.126.89.136

Torguul yasanch tolochgui, naad daranguillaa zogsoo. Bid ardchillaas yasanch uchrachgui.

Avatar

Зочин 2021-12-03 66.181.161.116

bitgii h***

Avatar

Зочин 2021-12-03 203.91.115.49

Danhan tolgoityn troluud ih bainaa hehehe

Avatar

Бат 2021-12-03 202.9.47.132

монголд үг хэлэх эрх чөлөө хэтэрч дэндсэн үү гэхээс багадаагүй. Харин ч эрх нь хэтрээд үүрэг гээч юм нь хаягдаад 30 жил боллоо. Энэ хэлэлцээд байгаа хуулиндаа нийгэмийн ба хамт оолны өмнө хүлээх хувь хүний үүргийг маш тодорхой тусгаж өгөх, үүргээ биелүүлэхгүй бол хүлээх хариуцлагыг чангатгах заалт оруулмаар юм. Үүрэг огт хүлээдэггүй, зөвхөн эрхээ хангалттай эдэлсээр 30 жил болоход Монгол улс хөгжсөнгүй улам ядуурлаа. Үүнийгээ бодолцооч

Avatar

Зочин 2021-12-03 66.181.184.138

Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх нь хүн доромжилох биш шүү дээ

Avatar

жабаа 2021-12-03 202.126.89.143

Гэрэлт Коммунизм руу шааригдаж бндаа энэ тэнэг Монголчууд. Хохь чинь

Avatar

ЗОЧИН 2021-12-03 202.21.114.66

Коммунист ниийгэмд бол Зөрчлийн хууль хэрэгтэй байхаа

Avatar

Зочин 2021-12-03 202.9.40.30

Хүссэн үедээ хүнийг гүжирддэг гутаадаг байж болохгүй. Монголд нэг журам сахилга бат хэрэгтэй. Гүтгэсэн гүжирдсэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэдэг байсан зөв үедээ буцаж ормоор байна. тэгэхгүй бол Ганбат мэт нь хүссэн үедээ хүнийг гутаах болно

Avatar

Зочин 2021-12-03 64.119.18.124

Бөгc сайн долоодг гар бна да чи

Avatar

Зочин 2021-12-03 192.82.89.233

Хүнийг гүжирдэж гүтгэх, элдэв муу муухай үгээр нэр хоч өгч дайрч доромжлох ,бусдын нэр төрийг гутааж харлуулж болохгүй. Ийм эрх чөлөөг хэнд ч эдлүүлж болохгүй. Энэ талаар хуулинд маш тодорхой тусгаж хатуу мөрдүүлэх хэрэгтэй.Манайд шүүмжлэх эрх чөлөө дутаагүй .Хэвлэж нийтлэж байгаа бүхэн тэр чигээрээ шүүмжлэл байдаг.Гэхдээ эзнээ олоогүй эсбээс гуйвуулж хэтрүүлсэн гүтгэж гүжирдсэн үнэнийг алдагдуулсан зүйл их байх юм.Шудрага бус шүүмжлэлийг ямар шүүмжлэл гэх билээ Хороон санаа л гэх б**х

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Монголд эрх хэтэрч, үүрэг хариуцлага нь алга болоод удаж байна шүү 2021-12-03 192.82.68.8

Хүнийг доромжилж үзэл бодлоо илэрхийлнэ гэж юу байдаг юм.Шүүмжлэх эрх чөлөө ч Монголд хэтэрсэнээ дутаагүй Энэ олон ТВ-ийн сувгийг солиод үз. Бүгд л ЗГ-ыг шүүмжилж байгаа.Ажилд тус болох шүүмжлэл гэхээсээ харлуулахын тулд шүүмжилдэг. Манай хэвлэл мэдээллийнхэн иргэддээ өөрснөө бодож тунгаах эрх чөлөө олгодоггүй. Өөрснийхөө үзэл бодлыг тулгачихдаг.ТВ9 комментын ХОЁР БОР БАНДИЙГ ХАРДАА. Өөрснөө пульмётоор галлачихна.

Avatar

Зочин 2021-12-03 64.119.18.124

Шүгэлддэг данхан толгойт = оюлзгана

Avatar

Зочин 2021-12-03 192.82.89.233

Ийм ёс бус доромжлол, ардчилал эрх чөлөө гэж хуцдаг зэрлэг гөлгүүдийн амнаас л дандаа гардаг..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж