Герман улс вакцинд хамрагдаагүй иргэддээ хориг тавина | News.MN

Герман улс вакцинд хамрагдаагүй иргэддээ хориг тавина

Герман улс вакцинд хамрагдаагүй иргэддээ хориг тавина

Герман улс вакцинд хамрагдаагүй иргэддээ хориг тавина

Цар тахлын дөрөв дэх давалгаа омикрон хувилбар гарснаас хойш вирус тархалтыг хумих зорилгоор Германы засгийн газар дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдээ олон нийтийн газар, үйл ажиллагаанд оролцуулахгүй байх хатуу хориг тавив.

Канцлер Ангела Меркель, түүний залгамжлагч Олаф Шольц болон мужийн захирагчид энэ хоригийг санаачлан дэмжсэн байна. Ингэхдээ олон нийтийн газар, үзвэр үйлчилгээ, салон, уушийн газар зэрэгт заавал вакцинд хамрагдсан баримт эсвэл Covid-19 тусаад эдгэсэн бичиг зэргийг шалгаж үйлчлүүлэх эрхтэй болно гэж хоригт заажээ.

Герман аравдугаар сард Covid-19-өөр өвчлөгсдийн тоо 8000 давж, нас барагсдын тоо 60 байсан бол өнгөрсөн долоо хоногт халдвартай иргэдийн тоо 60 мянга, нас баралтын тоо өдөрт 300 болсон гэж тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдэгдээд байна.

Шинэ төрлийн мутац омикроны хоёр тохиолдол илрээд байгаа Герман улс цааш аюулгүй байдлаа хадгалах зорилгоор вакцинжуулалтын хууль санаачлан батлуулах гэж байна. Нийт иргэдийн 69 хувь вакцинд хамрагдсан ч Португаль, Испани, Бельги, Дани, Ирланд зэрэг орнуудаас бага хувьтай юм.

Их дээд болон бага дунд сургууль нээлттэй байх боловч сурагчдыг амны хаалт зайлшгүй зүүхийг шаардах гэнэ.  Олаф Шольц шинэ оноос өмнө 30 мянган тун вакцин нэвтрүүлж, шинэ хуулийн төслөө маш хурдан бэлтгэж батлуулна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: New York Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-03 197.210.76.172

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-12-03 202.126.88.189

Argagui l 2 delhiin dain uduj hiisen hargis atsnuud

Avatar

Зочин 2021-12-03 213.87.155.67

!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2021-12-03 202.9.46.137

Эмх цэгцгүй үймээн самуун дур зоргоороо аашилдаг хууль дүрэмгүй эрх чөлөө хичнээн хүний амь авч одов буруу нь засаг төр ард иргэд

Avatar

Зочин 2021-12-03 202.9.46.176

Вакцин эсэргvvцээд байгаа нехедийн цаана хэн байдаг юмбэ. Эд нар хаанаас менгее аваад бн?Хитадын дунд нь халдварын найдвартай голомт удаан хугацаанд бий болгох сонирхолын дагуу хийгдээд бн уу?! Эсвэл энэ евчнеер манай хvн амыг сайн хорогдуулаад авах хершvvдийн санаа яваад бн уу?! Хершvvд угаасаа манай хvн амын тооноос айгаад байх ямарч шаардлагагvй гэдгээ сайн мэдэж байгаа нь ойлгомжтой?! Тэгээд хэн юм бол?!Арай АН биш байгаа???!!!

Avatar

Зочин 2021-12-03 202.126.90.121

Халдвар авсан бол бичгээ үзүүлээд үйлчлүүлж болно гэнэ. Манайд бол халдвар авсан бол халдвар тараагч гэж төрөөсөө аваад бүгд тэгж харж байгаа. Шинжлэх ухааныг мэддэггүй хүмүүсийн хар гай гэж.

Avatar

Зочин 2021-12-03 192.82.89.233

Монголчууд угаасаа дураараа ,хууль тогтоомж, дэг журам мөрдөх дургүй, эмх цэгц тогтоохыг оролдож, дэг журам чангалаад эхлэмэгц, хүний эрх зөрчлөө, эрх чөлөө хязгаарлалаа гэж баахан шуурна. Жагсаал цуглаан хийж, самуун үүсгэхийг оролдоно.Өөрсдөө үүсгэсэн хамаг бурууг тэгээд төр засаг рүү түлхэж элийрнэ. Ийм байхад ковид биднээс салахгүй .Бид ядуурал өлсөглөнгөөс ангижирахгүй.Бусад орны адил төр нь төр шиг, улс нь улс шиг боломоор юм.

Avatar

Вакцин алаад байна алаад байна 2021-12-03 2.136.17.240

Мангар минь энэ чинь хууль биш иргэдийг айдаст автуулж байгаад короно паспорт гаргахгэж байгаа ад зэтгэрийн план 👺🤡мангуу минь насан туршдаа 6сар тутам хорт вакцин шахуулаад сууж байснаас монгол шиг ядуу хэрэлдээд сууж байсан нь өлзийтэй шүү!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж