АНУ болон холбоотнууд Беларусьд шинэ хориг тулгаж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

АНУ болон холбоотнууд Беларусьд шинэ хориг тулгаж байна

АНУ болон холбоотнууд Беларусьд шинэ хориг тулгаж байна

Польшийн хил дээрх цагаачдын асуудал, улс төрийн хэлмэгдүүлэлт, хүний эрхийг зөрчсөн Лукашенкогийн дэглэм зэрэгт хариу үйлдэл болгож Беларусьд хориг арга хэмжээ авахаар АНУ болон олон улсын холбоотнууд нэгдээд байна.

АНУ, Их Британи, Европын холбоо болон Канад улсуудын зүгээс он удаан жил Беларусийн засгийн эрхийг атгасан хүчирхэг удирдагч Лукашенкогод шахалт үзүүлэх сүүлчийн оролдлого болгож, тус улсын хэд хэдэн аж ахуйн нэгж, хувь хүмүүст нэгдсэн хориг арга хэмжээ авлаа.

Тодруулбал, АНУ-ын Сангийн яам Беларусийн 20 хувь хүн, 12 аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ авахаар тодорхойлсон ба, гурван нисэх онгоцыг битүүмжилсэн байна. Мөн Беларусийн кали үйлдвэрлэлд хориг тавиж, тус улсын гадаад өрийн хэлэлцээрт хязгаарлалт хийлээ.

Хориг арга хэмжээ авсан аж ахуйн нэгж ба хувь хүмүүсээс заримыг дурдвал, Беларусийн төрийн өмчит аялал жуулчлалын компани, төрийн өмчит ачаа тээвэрлэгч, батлан хамгаалах салбартай холбоотой таван аж ахуйн нэгж, Лукашенкотой ойр дотно харилцаатай хэд хэдэн хүмүүс орж байгаа аж. Мөн Лукашенкогийн хүү ч энд багтсан байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины хил дээр цэргээ байрлуулснаар Лукашенкогийн дэглэмийг дэмжигч Москва болон барууныхны хоорондын зөрчил ид хурцдаж буй үетэй зэрэгцэн уг хориг арга хэмжээг авлаа.

Уг хориг арга хэмжээгээр, Лукашенког Европын холбоо руу хууль бус цагаачлал зохион байгуулах үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардсан байна. Александр Лукашенког гэмгүй цагаачдыг улс төрийн эрх ашгийн төлөө ашигласан гэж буруутгаад байгаа юм. Европын холбооны орнуудын хилээр хууль бусаар нэвтрэхийг завдсан Беларусь болон гуравдагч орны цагаачид энэ үйлдлийнхээ төлөө маш өндөр төлөөс төлөх болно гэдгийг тэд сануулав.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж