ОХУ Японы ойролцоо далайн эргийн пуужингийн систем байрлуулав

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

ОХУ Японы ойролцоо далайн эргийн пуужингийн систем байрлуулав

ОХУ Японы ойролцоо далайн эргийн пуужингийн систем байрлуулав

ОХУ Бастион эргийн пуужин хамгаалалтын системийг  Японы ойролцоох Номхон далайн Курил арлуудын алслагдсан хэсэгт байршуулсан гэж батлан хамгаалах яамны сайд Пүрэв гаригт Оросын "Звезда" телевизээр мэдээлээ.

Япон улс Курилын арлуудыг өөрсдийн умард нутаг дэвсгэр гэж үздэг боловч тус газрыг дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд зөвлөлтийн цэргүүд булаан авч, ОХУ-ын эзэмшил болсон гэдгээс шалтгаалан хоёр улсын нутаг дэвсгэрийн зөрчилдөөнт байдал одоог хүртэл үргэлжилж буй. Энэ маргаан ОХУ болон Японыг энхийн гэрээ байгуулахад саад болж байна.

ОХУ арлуудын цэргийн дэд бүтцийг сайжруулахын тулд хэчнээн ажиллаж байна гэж батлан хамгаалах яам наймдугаар сард мэдээллээд байсан.

Одоо тус нутаг дэвсгэрийн төв хэсэгт байдаг алс бөглүү Матуа аралд тоног төхөөрөмж, цэргийн ажилтнуудыг хүргэхээр томоохон хөлөг онгоцуудыг ашиглаад байна гэж "Звезда" телевиз мэдээллээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж