"Тесла" батерей үйлдвэрлэхийн тулд Хятадаас чулуу авна

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

"Тесла" батерей үйлдвэрлэхийн тулд Хятадаас чулуу авна

"Тесла" батерей үйлдвэрлэхийн тулд Хятадаас чулуу авна

"Тесла" бол автомашин зохион бүтээх болон засварлах түүхий эдээ Хятадаас импортлодог, АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газраас татварын хөнгөлөлт эдлэхийг хүсдэг зуу зуун компаниудын нэг юм. Тус компани автомашины лити-ион батерейны анодын бүрэлдэхүүн хэсгийг хийхэд ашигладаг бал чулууны татвараас чөлөөлөгдөхийг хүсч буйгаа Лхагва гаригт илэрхийллээ.

Зөвхөн Хятад улс л АНУ-д батерей үйлдвэрлэхэд шаардлагатай хэмжээний бал чулуу нийлүүлэх боломжтой гэв. Тэд дэлхий дахины бүх хиймэл бал чулуу нийлүүлэгчдийг судалсны үндсэн дээр одоогоор "Тесла" компанийн үйлдвэрлэлийн шаардлагыг хангахуйц техник үзүүлэлттэй бал чулуу үйлдвэрлэдэг газар Хятадаас өөр байхгүй гэж дүгнэжээ.

"Resource World" агентлагийн мэдээлснээр, хагас цахилгаан машинд 10 кг, бүрэн цахилгаан машинд 100 кг бал чулуу дунджаар хэрэглэдэг байна.

Зөвхөн "Тесла" компаниар зогсохгүй, "Тоёота", "Магна", "Автозон" зэрэг компаниуд ч машины суудалд ашигладаг цахилгаан мотор, камерт ашигладаг самбар зэрэг олон төрлийн барааны татвараас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. АНУ-ын экс ерөнхийлөгч Трампын засгийн газар Хятадтай дэгдээсэн худалдааны дайны улмаас нийлүүлэлтийн сүлжээнд асуудал үүсч, тухайн үед татвар ногдуулсан байсан шинэ, хуучин бүх төрлийн тээврийн хэрэгслийн үнэ өсөхөд нөлөөлж байна.

Үүнтэй холбогдуулан, АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар тухайн тохиолдлоосоо хамаарч, ялангуяа зөвхөн Хятадаас импортолдог түүхий эдийн асуудал дээр татварын хөнгөлөлтийн талаар хэлэлцэх болно гэж мэдэгджээ. Аж үйлдвэрийн салбарууд хүсэлт тавьбал Хятадаас импортолдог хиймэл бал чулуу болон бусад түүхий эдэд 25 хувийн татвар ногдуулдаг засгийн газрын шийдвэрийг эргэн сэргээхэд түлхэц болж мэдэх юм.

Эх сурвалж: CNBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж