Нью Йорк хотноо байрлах НҮБ-ын гадна Пүрэв гаригт нэгэн этгээд хүзүүндээ буу тулган зогсч байхыг иргэд мэдээллэж, цагдаагийн хэлтэст ханджээ. Уг хэргээс улбаалан хотын захиргаа тухайн хэсгийг тусгаарласан байна. Энэ талаар мэдээний агентлагууд телевизийн шууд дамжуулалт хийжээ.
Цагдаа нар тэр дороо хэргийн газарт очиж буутай этгээдийг баривчилан, хамгаалалтанд авсан гэж мэдэгджээ.
Тус этгээд 60 орчим настай бөгөөд цагдаа нарт бууж өгөхөөс өмнө НҮБ-ын хашааны гадна алхан хэд хэдэн тэмдэглэлийн дэвтэрийг гудамж дагуу тавьж үлдээсэн байна.
НҮБ-ын ойролцоох хэсгийг үдээс хойш тусгаарлаж, тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик “Буутай этгээд НҮБ-ын ажилтан биш бөгөөд ямар нэгэн харилцаа холбоо байхгүй ” гэж мэдээллээ.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ