Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Ханбогд Кашимер” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Тогтвортой хөгжлийн ядуурлыг бууруулах чиглэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, компанийн нийгмийн хариуцлагын холбогдох заалтын хүрээнд хамтран ажиллах санамж бичигт Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон “Ханбогд Кашимер” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганцэцэг нар гарын үсэг зурсан юм.
Тус хамтын ажиллагааны хүрээнд хоёр талаас ядуурлыг бууруулах, бичил болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр боломжит санхүүжилтийг эрэлхийлж, төслийн санал хамтран боловсруулж, төсөл хэрэгжүүлэх, Жижиг, бичил бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах, Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, Нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудыг чадавхжуулах, Боломжит зах зээлийн холболт хийх, Бичил бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний маркетинг, борлуулалт, гэрээ хэлцэл хийх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлд зөвлөн чиглүүлэх, “Ханбогд кашимер” ХХК болон Засаг даргын Тамгын газар хамтран бичил бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө, уулзалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулах зэрэг хэд, хэдэн зорилтыг дэвшүүлэн хамтран ажиллахаар боллоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж