Монголбанк 2021 оны арваннэгдүгээр сард 1.86 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 20.02 тонн үнэт металл худалдан авчээ. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс өнгөрсөн сард 147.8 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 111.3 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Төв банкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны арваннэгдүгээр сард 166,639.90 төгрөг байв.
График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)
График 2. 2010-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
График 3. 2021 оны 11 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Холбоотой мэдээ