Омикронтой холбоотой АНУ-ын аяллын шинэ журам

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

Омикронтой холбоотой АНУ-ын аяллын шинэ журам

Омикронтой холбоотой АНУ-ын аяллын шинэ журам

АНУ-ын аялал жуулчлал тогтворжиж эхлэхтэй зэрэгцэн цар тахлын шинэ омикрон хувилбар гарч ирлээ. Тус улсын хувьд Өмнөд Африкийн найман орноос нислэг хүлээж авахаа зогсоогоод байна. Ингээд зогсохгүй аялал жуулчлалын журмыг дахин чангатгана гэж албаны хүмүүс мэдэгдээд байна. Цаг хором тутамд нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөж байгаа тул тус улсын аялал жуулчлалтай холбоотой хэд хэдэн ойлгомжгүй асуудлыг "CNN" агентлагаас тодруулжээ.

  1. Шинжилгээ өгөх журамд өөрчлөлт орсон уу?

Тийм. Даваа гаригаас эхлэн АНУ-ыг зорьж буй олон улсын аялагчид 24 цагийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Уг шинэ журам нь харъяалал болон вакцинжуулалтын байдлаас үл хамааран мөрдөгдөнө. Одоо мөрдөгдөж буй журмаар аялагчид гурван өдрийн дотор шинжилгээгээ өгсөн байхад хангалттай байсан юм.

  1. АНУ-д буусны дараа дахин шинжилгээ болон хөл хорио шаардлагатай юу?

Үгүй.

  1. Шинэ журмын дагуу аялал жуулчлалын хориг тавьсан улсууд?

Ботсвани, Эсватини, Лесото, Малави, Мозамбек, Намиби, Өмнөд Африк, Зимбабве гэсэн найман улсын хувьд Covid-19 эрсдэлийн дөрөв дүгээр зэрэг буюу хамгийн өндөр эрсдэлтэй байгаа учир тус улсуудаас ирэх аялагчид АНУ-д нэвтрэх боломжгүй байна.

  1. Дээрх найман улсад байгаа АНУ-ын иргэд эх орондоо ирж болох уу?

Тийм. Хэрвээ вакцины бүрэн тунд хамрагдсан бол гурван өдрийн дотор, вакцинд хамрагдаагүй бол нэг өдрийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

  1. АНУ-аас эдгээр улс руу зорчиж болох уу?

Тийм. Одоогийн байдлаар Өмнөд Африк болон АНУ хооронд хоёр авиа компани нислэг үйлдэж байна. Гэвч дэлхий даяар Өмнөд Африкын улсууд руу хориг тавьсан энэ үед тус тив рүү аялах нь таныг бусад улс руу аялахад ч хориг саад болж мэдэх юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж