Монгол охины эрхийг хамгаалахад анхаарна гэв

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

Монгол охины эрхийг хамгаалахад анхаарна гэв

Монгол охины эрхийг хамгаалахад анхаарна гэв

БНСУ-д 13 настай Монгол Улсын иргэн хүчирхийлэлд өртсөнтэй холбогдуулж иргэд БНСУ-ын Элчин сайдын яамны гадаа цугларч тайван жагсаал хийж байна. Энэ үеэр  хүчирхийлэлд өртсөн  монгол охины эрхийг хамгаалж, хуулийн дагуу арга хэмжээ авахад анхаарахаа БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ким чоль сан мэдээллээ. Тэрбээр “БНСУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтныхаа хувиар бол энэхүү болсон явдлыг нэн даруй шударгаар шийдвэрлэх явц шийдвэрлэхээр талаар Солонгосын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн зөвшилцөж байна.

БНСУ-ын Засгийн газрын зүгээс энэ хэргийг шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллах болно. Үүний үр дүнг шийдэгдсэн даруйд нь Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор мэдэгдэнэ.

 Энэхүү асуудлаар ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртай уулзаж асуудлыг хөндөж ярилцсан. БНСУ-ын Засгийн газар дээрх асуудалд маш сайн мэдээлэлтэй байгаа. Энэ тал дээр идэвхтэй ажиллах болно гэдгээ хэлмээр байна. Одоогийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 40 гаруй мянган иргэн ажиллаж амьдарч байна. Эдгээр хүмүүсийн ажиллаж амьдарч байгаа нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэх, цаашид нааштай хөгжин дэвшихэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна гэж боддог. Цаашид хоёр улсын найрсаг харилцаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Иргэн Ж.Отгонбаяр тэргүүтэй иргэд дээрх асуудалтай холбогдуулж БНСУ-ын Элчин сайдын яаманд шаардлага хүргүүллээ. Тэрбээр “Гурван зүйлийг албан бичгээр хүргүүллээ. Нэгдүгээрт, Солонгост эрх зүйн үйлчилгээ авахад үнэтэй байдаг. Тиймээс эрх зүйн үйлчилгээ үзүүлэх, хоёрдугаарт, сэтгэл санааны хохирлыг барагдуулах нөхөн төлбөр олгох, гуравдугаарт, зодсон дөрвөн охины хоёр нь насанд хүрээгүй буюу хэрэг хүлээх чадваргүй болгосон. Монгол хүний эрх чөлөө, үнэт зүйл, халдашгүй байдалд нөлөөлж байгаа нь бидний тусгаар байдалд нөлөөлж буй гэж харж байна.

Саяхан БНСУ-д нэг харамсалтай үйл явдал болсон. Буудалд ажилладаг монгол эмэгтэйд захирал нь бэлгийн дарамт үзүүлээд “үгүй” гэхэд нь нэг цаг зодсон. Энэ үеэр БНСУ дахь Монголын Консул хаана байсан бэ. Ниргэсний дараа хашхирна гэгчээр өнөөдөр гарч ирлээ. Та огцор. Татвар төлөгчдийн мөнгөөр иргэддээ үйлчилмээр байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд ЭСЯ-аас туслалцаа авдаг эрх зүйн мэдлэгтэй болмоор байгаа юм. Монгол Улс хүний эрхээ мартчихсан шүү дээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж