Хагас тэрбум воны үнэтэй солонгос жүжигчин хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

Хагас тэрбум воны үнэтэй солонгос жүжигчин хэн бэ?

Хагас тэрбум воны үнэтэй солонгос жүжигчин хэн бэ?

Өмнөд Солонгосын кино урлаг олон улсад алдаршихын хэрээр жүжигчдийн хөлс огцом нэмэгдсэн байна. Тухайлбал, алдартай жүжигчид олон ангит цувралын зөвхөн нэг ангид дүр бүтээхэд 200 сая воноор тоглох болжээ. “Hankook Ilbo” сайтын мэдээлснээр жүжигчин Сон Хэ Гю, Чонь Жи Хёнь нар сүүлд тоглосон цувралдаа нэг ангид нь дээрх хөлсөөр дүр бүтээсэн байна. Сон Хэ Гюгийн гол дүрийг нь бүтээсэн “Now We Are Breaking Up” цуврал SBS телевизээр гарч байгаа бол Чонь Жи Хёнь “tvN” телевизийн бүтээл “Jirisan” цувралд тоглож буй.

Өмнө нь 2018 онд цацагдсан  "Encounter" киноны нэг ангид Сон Хэ Гю 100 сая воноор тоглож байсантай харьцуулбал энэ онд түүний хөлс огцом нэмэгджээ. Түүний тоглосон “Нарны үр сад” кино нь олон улсад өндөр амжилт үзүүлж, үзэгчдийн дунд хамгийн их яригдсан цуврал болсон юм.

Харин Чонь Жи Хёний хувьд нэр алдрыг нь олон улсын тавцанд гаргасан  2013 оны “SBS” телевизийн “Оддоос ирсэн миний хайр” цувралын нэг ангид 100 сая воноор тоглосон байв.

Тэднээс гадна И Ён Э, Сон Еэ Жин, Гү Хёнь Жун зэрэг хэд хэдэн жүжигчид цувралын нэг ангид 100 сая ам.доллараар тоглодог байна.

Гэсэн ч эрэгтэй болон эмэгтэй жүжигчдийн хөлс ялгаатай байдаг талаар “Hankook Ilbo” мэдээлжээ. Тухайлбал, К-драмны хаан гэгдэх болсон жүжигчин Ким Сү Хён өмнөх хит цувралууд болох “Оддоос ирсэн миний хайр”, “Зүгээр биш байх ч зүгээр” зэрэг кинонд нэг ангийг 200 сая воноор дүр бүтээсэн байна. Харин сүүлд “Жирийн нэг өдөр” /One Ordinary Day / цувралд дүр бүтээхдээ анги тус бүрээс 500 сая воны хөлс авч байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж