Тайванийн тэрбумтанг Хятад улс торгож сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

Тайванийн тэрбумтанг Хятад улс торгож сүрдүүлэв

Тайванийн тэрбумтанг Хятад улс торгож сүрдүүлэв

Хятадын засгийн газар Тайванийн бизнес магнат Доуглас Хуй болон түүний компанийг 74 сая ам.доллар буюу 474 сая юанаар торгосны дараа тэрбээр Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүйцэж бусад пүүс болон компанийг өөрийн талд орохыг уриаллаа.

Тайпэйд төвлөрсөн Алс-Дорнод групийг удирддаг Доуглас орон нутгийн "United Daily News" сонинд санал бодлоо илтгэн ихэнх тайваньчуудын адил статус квог хадгалахыг зорин  “Нэг Хятад ” зарчмыг дэмжиж , тусгаар тогтнолыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

"Reuters" агентлагт өгсөн ярилцлагадаа “хоёр эргийн харилцаа” хэвээрээ байх ёстой гэсэн бөгөөд тэрбээр анх удаа олон нийтэд Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцсэн мэдэгдэл хийв.

"Bloomberg" агентлагийн мэдээлснээр зочид буудлаас нефьт химийн үйлдвэрлэлд хүртэл бизнес эрхэлдэг Доуглас өдгөө 91 настай ба Тайванийн эрх баригч Ардчилсан намын хамгийн том ивээн тэтгэгч бөгөөд тус нам тусгаар тогтнолыг дэмждэг. Өнгөрсөн долоо хоногт Алс-Дорнод компанийг таван муж, хотын захиргааг хамарсан зөрчил гаргасан хэргээр Хятадын засгийн газар 474 сая юанаар торгосон гэж "Taiwan News" мэдээлсэн.

Тэгвэл Хятадын засгийн газар Тайванийн том болон жижиг дунд үйлдвэрлэлийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл эх газрыг дэмжин, тусгаар тогтнолыг эсэргүүцэх ёстойг хатуу анхааруулсан байдаг  ба эс бөгөөс торгууль ноогдуулах хариу арга хэмжээ авна гэж зарлажээ. Үүнээс улбаалан Тайванийн тусгаар тогтнолыг олон нийтэд эсэргүүцэхийн зэрэгцээ Доуглас эх газрыг эдийн засагийн хүчирхэг гүрэн болж байгааг сайшааж Тайванийн бизнес эрхлэгчид Бээжинд хөрөнгө оруулахдаа гэм буруутай мэт санаа зовж байгаагаа илэрхийлэв.

Олон нийт энэ хэргээс болж эсэргүүцлээ илэрхийлж байгаа ба Тайванийн ерөнхий сайд Хятадыг буруушааж  “хүний эрх, ардчлал болон харилцан хүндлэлийг үгүйсгэдэг балмад харгис хэрцгий улс ” гэв. Ерөнхий сайд Су Ценг Чанг "Bloomberg"-т ярилцлага өгөхдөө “Бид Хятадын томоохон бизнес эрхлэгчид гэнэт алга болж эсвэл шийтгэгдэхийг харж байсан. Ганц бизнес гэлтгүй гишүүд одуудыг хүртэл алга болсныг мэднэ. Манай засгийн газар хэзээ ч ийм харгис анхааруулга, бодлого явуулахгүй байсан” гэжээ.

Фүжианд байрлах Миннан их сургуулын Ванг Жиамин “ Доуглас одоо л улс төрийн зарчим, сануулгыг мэдэрч байна. Хятадын засгийн газрын чадал, шийдвэр хэр хүчтэй тусч байгааг олон нийтэд ч сануулга болгож чадлаа. Одоо бид түүний үйлдэлийг ажиглаж, хоёр улсын харилцааг сайжруулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэх эсэхийг харах хэрэгтэй ” гэжээ.

Эх сурвалж: Next Shark                                       

   Т.Исү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж