Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ирээдүй цогцолборын Ахлах-В бүлгийн багш хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж буй бичлэг өчигдөр/2021.12.02/ олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбогдуулан тус багшид ямар хариуцлага тооцох талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулахад “Хуулийнхаа дагуу тус багшид хариуцлага тооцох эсэхийг тус аймгийн, сумын Засаг дарга нь шийднэ. Яамнаас зөвхөн хариуцлага тооцоорой гэх утгатай албан бичиг хүргүүлдэг” гэв.
Харин Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалтай холбогдоход “Аймгийн орлогч даргаар удирдуулсан ёс зүйн хорооны гишүүд Эрдэнэбулган суманд ажиллаж байна. Ёс зүйн хорооны дүгнэлт гарсны дараа ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцохоо шийднэ. Одоогоор тус багшийг нь ажлаас нь халах талаар зөвлөлдөж байна” гэв.
Холбоотой мэдээ